/Дууссан/ 👑 Queen Of Darknes...

By ShureeOXEXO326

475K 43.1K 3.9K

Гол дүр: EXO Baekhyun Төрөл: Фантастик, хайр дурлал Харанхуйн тайжийн хоёр дугаар бүлэг бөгөөд уг өгүүллэгт К... More

Ep-1 "Өнгөрсөнд"
Ep-2 "Ахаа!!!"
Ep-3 "Аймшгийн кино"
Ep-4 "Аавын төрсөн өдөр"
Ep-5 "Шинэ сурагч"
Ep-6 "Хачин залуу"
Ep-7 "Бурхан минь надад туслаач"
Ep-8 "Чамд тусалсан"
Ep-9 "Анхны үнсэлт"
Ep-10 "Дүрэмгүй амьдрал"
Ep-11 "19 нас"
Ep-12 "Цус"
Ep-13 "Үхэл таригч"
Ep-14 "Эрис"
Ep-15 "Түүний эхнэр"
Ep-16 "Дулаахан"
Ep-17 "Бодол"
Ep-18 "Үдэшлэг"
Ep-19"Нууц хэлнэ"
Ep-20 "Үнэнтэй нүүр тул"
Ep-21 "Энэ үнсэлт хангалттай"
Ep-22 "Би чамд хайртай"
Ep-23 "Хосын болзоо"
Ep-24 "Дотно"
Ep-25 "Гэр бүл"
Ep-26 "Галын ханхүү"
Ep-27 "Чи хэн бэ?"
Ep-28 "Дайны эхлэл"
Ep-29 "Үхлийн арми"
Ep-30 "Ялалт"
Ep-31 "Чанёолыг түр чамд өглөө"
Ep-32 "Аялал"
Ep-33 "Гэрлэх санал"
Ep-34 "Оюутан бол!!!"
Ep-35 💖 Амжилт хайраа 💖
Ep-36 "Шинэ эхлэл"
Ep-37 "Хачин бүсгүй"
Ep-38 "Шалиг амьтад!!!"
Ep-39 "Аз жаргалын spa"
Ep-41 "Чимээгүй үхэл"
Ep-42 "Зөн"
Ep-43 "ЧэнБэкШи"
Ep-44 "Чи байж"
Ep-45 "Бурхдын дайн"
Ep-46 "Х"
Ep-47 "Шийтгэл"
Ep-48 "Дүү??"
Ep-49 "Яг одоо"
💖 The end 💖
💖 Special part 💖

Ep-40 "Spa day"

8.2K 750 57
By ShureeOXEXO326

Тэднийг хаалгаар ороход үсний өнгө нь өөр өөр боловч яг л тэднийг тосож авсан шидтэн шиг маш олон шидтэн тэднийг угтлаа.
Шас үстэй шидтэн "сайн байцгаан уу? та бүхний захиалсан алтан багцад манай бүх үйлчилгээ багтдаг бөгөөд бүсгүйчүүд болон эрчүүдээрээ тусдаа явна шүү" гэв.
Түүний хажууд байсан цэнхэр үстэй шидтэн "эрчүүд нь намайг дагаад яваарай" гэсээр Бэкхён Чанёол хоёрыг хүлээн зогсоно.
Бэкхён Эмид хандан "энд бүх зүйл үнэхээр төгс байдаг болохоор дэлхийн хаана ч энд амарсан шиг амарч чадахгүй байх. Бид энд гурав хононо өдөр бүр өөр өөр хөгжилтэй зүйлс хийнэ. Тиймээс сайхан амраад ав. Хөтөч шидтэн чинь юу юу хийх ёстой бүгдийг хийж дуусаад бидний хонох өрөөнд хүргэж өгнө" гэсээр Эмигийн уруул дээр үнслээ.
Эми "ойлголоо тэгж байгаад уулзъя" гээд нөгөө шар үстэй бүсгүйг данган цааш явлаа.
=================
Хөтөч "энэ бол бүсгүйчүүдэд зориулсан хэсэг байгаа юм. Хамгийн эхлээд та хоёр бурхдын ариун рашаанд усанд орно. Энэхүү рашаан нь ядаргаа тайлна мөн ямар нэг бэртэл гэмтэл өвдсөн зүйл байгаа бол тэр нь шууд эдгэрдэг юм" гэсээр тэднийг орохыг урин гараараа заалаа
Эми Нана хоёр хаана хувцсаа тайлах юу өмсөх гээд л юу ч мэдэхгүй байсан тул хий дэмий л хоёр бие рүүгээ харна.
Хөтөч "өө тийм л дээ, нээрээ хувцсаа ч солиогүй байгаа ш дээ Тоби" гэж дуудахад яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг маш бяцхан эгдүүтэй шидтэн охид гараад ирлээ.
Хөтөч "энэ бол улаан Тоби, ногоон Тоби тэд та нарт үйлчлэх ба хувцас болон бусад хэрэгтэй зүйлсээ тэдэнд хадгалуулж болно" гэхэд
Нөгөө хоёр бяцхан шидтэн гартаа байсан бяцхан савааг дохих төдийд Эми Нана хоёр хувцасгүй нүцгэн болсон байв.
Эми Нана хоёр гайхсаар том харахад ногоон Тоби "бид та хоёрын хувцсыг хадгалж байгаа бас эндээс гарахад чинь бид та нарт алчуур хувцас бэлдэж өгнө"
Улаан Тоби "юм уух эсвэл юм идмээр бол хэлж болно бид бурхдын идэх дуртай төрөл бүрийн амттанаар үйлчилдэг" гэсээр эгдүүтэй инээмсэглэлээ.
Хөтөч "одоо та бүхэн рашаандаа ордоо"
Эми Нана хоёр яг л үлгэрийн ном дотор ороод ирсэн мэт үнэхээр гайхалтай санагдана.
Тэдний байгаа өрөөг дүрслэн хэлбэл хаа сайгүй хөвөн зөөлөн үүлс бас нэг үүлээс нөгөө үүл рүү хүрхрээ шиг урсах шидэт тоосонцор өрөөний голд жижиг усан сан шиг зүйл бас бурхдын рашаан гээд байгаа зүйл нь яг л халуун рашаан шиг буцлах ба өнгө нь бүдэг яагаан өнгөтэй байх нь бүр ч хачин.
Эми Нана хоёр рашаанд ороход хөтөч "би гадаа хүлээж байя, бас та бүхэн хүссэн зүйлсээ ярьж болно гэртэй байгаа юм шиг чөлөөтэй байгаарай. Манай spa-н хана тусгай шидээр бүрхэгдсэн тул гадагшаа огт сонсогдохгүй бас Тоби нараас санаа зовох хэрэггүй дээ тэдний тархи хэтэрхий жоохон болохоор өөрсдийн хийх ёстой ажил болон уух зүйлс, идэх амттанаас бусдыг огт ойлгодоггүй юм" хэмээн инээмсэглээд гарлаа.
Түүнийг гарсны дараа Нана "бурхан минь гэж үнэхээр ийм газар байдаг гэж үү? бас хамгийн гайхалтай нь энэ рашаанд орж ирэх төдийд л хамаг бие амраад эрч хүчээр дүүрэн болж байгаа биз?" гэсээр итгэж ядсан байдалтай асуухад
Эми ч бас ийм газрыг огт үзэж байгаагүй болохоор нэлээд алмайрсан харагдана.
Эми "тийм шүү, өвдөх өвчин стресс бухимдал бүгд үгүй болж байна"
Нана "тийм шүү, би ч үнэхээр азтай юмаа, надаас өөр бурхдын spa-д амарч үзсэн энгийн нэгэн байхгүй байхаа. Энэ яг л мөрөөдөл шиг юм" гэсээр эргэн тойрноо харахад
Ногоон Тоби Нанагын үсийг самнах ба "мөрөөдөл гэж юу вэ? амттан уу? ямар амттай вэ?" гэсээр томоогүй харцаар тэдэн рүү харах нь үнэхээр эгдүүтэй.
Нана Эми хоёр зэрэг инээгээд "тийм ээ үнэхээр сайхан амттай" гэхэд
Улаан Тоби "хөөх идэж үзэх юмсан" гэсээр байдгаараа малийна.
Ногоон Тоби "үзэсгэлэнт бүсгүйчүүдэд, цэцгийн охь, шидэт модны үндэс, мөнхийн жаргалын үрээс гарган авсан эрдэнийг хийлээ. Энэ эрдэнэ бүсгүй таны гоо үзэсгэлэнг улам тодотгох болно оо" гэсээр ягаан өнгөтэй мөсөн чихэр шиг зүйлсийг усанд хийхэд төд удалгүй усны өнгө тод ягаан болсон байв.

Тоби нар юм ойлгохгүй байгаа нь харваас илт боловч Эми Нана хоёр Бэкхёны хэлснээр хүн, чөтгөр гэдгээ хэнд ч хэлсэнгүй. Тэд зүгээр л охидын яриа өрнүүлэн хэрэгтэй хэрэггүй хов базна.

Эми "энэ магадгүй эрэгтэй тайчигч үзэхээс ч гоё бололтой"
Нана "мэдээж ш дээ хэдэн шалдан залуу үзлээ гээд яах вэ дээ. Тэднийг ямар захиалж аваад хамт хонолтой нь биш"
Ногоон Тоби "манайд хэдэн шалдан залуу гэдэг амттан юу ч алга, та арай өөр зүйл захиалж болох уу?" гэсээр хаанаас ч юм гаргаж ирсэн маш урт жагсаалтаа нухацтай ширтэнэ.
Улаан Тоби Эмигийн мөрийг атгах ба "сайн шалгаад үз дээ, уг нь манайд бүх төрлийн амттан байдаг ш дээ, эсвэл уух зүйл юм болов уу?" гэсээр үнэхээр хөөрхөн царай гаргана.
Эми Нана хоёр зэрэг инээн
Эми "бид юм захиалаагүй ээ, зүгээр юм ярьж байсан юм. Та хоёр амарч бай" гэхэд
Улаан Ногоон Тоби их л баяртай "за" гэснээ тэднээс холгүй байх үүлэн дээр гараад унтаад өгөх нь тэр.
===================
Рашаанд бараг цаг шахуу суусан байх тэд Тоби нараа сэрээгээд өрөөнөөс гарлаа. Хөтөч тэднийг хүлээн зогсоно.
Хөтөч "за одоо бүгдээрээ үс гэзэг, хумс гээд бүгдийг чинь янзалж өгнө. Бас маск болон бусад үйлчилгээ ч хамаарна" гэсээр тэднийг дагуулан нэгэн өрөөнд орлоо.
Энэ өрөө зүгээр л дэлхий дээр байдаг шиг өрөө боловч илүү дээд зэрэглэлийн гэж хэлж болно.

Тэднийг ороход дахин хоёр эрвээхийн шидтэн угтах ба "сайн байна уу? дүпүтэй шөл, цаасан шувууны бурхдаа сууцгаан уу?" гэсээр инээмсэглэн зогсоно.

Тэр өрөөнд хэр удсан бүү мэд толгойн оройгоос эхлээд хөлийн ул хүртлээ бүх зүйлсээ засуулж янзлуулж жинхэнэ бүсгүйчүүдийн хорхой хөдөлгөн гайхалтай үйлчилгээг бүгдийг нэг дороос авлаа.
Өрөөнөөс гарахад Нана "Эми хардаа миний гар хөлийн хумс хүртэл гялалзаж байна үсний тухай бол яриад ч хэрэггүй би бараг үсэндээ дурлалаа" гэсээр өөрийгөө эргүүлж тойруулан харна.
Эми "тийм шүү үнэхээр гоё харагдаж байна, арьс хүртэл нярай хүүхдийнх шиг л булбарай болсон байна"гэсээр бас л өөрийгөө илж тойруулан харна.
Хөтөч "одоо бид бүтэн биеийн иллэг хийлгэх болно, дагаад яваарай" гэсээр дахин нэг өрөөнд орлоо.
Энэ өрөө яг л далай дотор ороод ирсэн өрөөнд ямар ч ус байхгүй хирнээ хаа сайгүй өмнө нь хэний ч хаана ч харж байгаагүй загаснууд агаарт сэлнэ.

Эми Нана хоёр гайхан харахад

Хөтөч "эдгээр шидэт загас нь та бүхэнд эрч хүч тайвшрах энерги ялгаруулж байгаа юмаа, айх хэрэггүй шүү. Тэд хаашаа ч сэлж байсан  хамаагүй та нарт огт хүрэхгүй" гэхэд
Эми Нана хоёр алмайрч явсаар орон дээр хэвтлээ. Бас өөр эрвээхийн шидтэнүүд ирж тэднийг биед иллэг хийж өгнө.

Энэ иллэг ч бас үгээ илэрхийлэмгүй гайхалтай байлаа.

Хоёр цагийн дараа Хөтөч "өнөөдрийн хөтөлбөр дууссан ба та бүхэн юм идмээр бол өрөөндөө захиалж болно одоо бид та нарыг өрөөнд чинь хүргэж өгье" гэсээр Эми Нана хоёрыг дагуулан нэгэн үүлэн дээр суухад үүл ниссээр хүмүүсийнхээр бол зочид буудлын хэсэг орж ирсэн бололтой юу ч байхгүй цулгай цагаан талбайд энд тэнд том том алтан хаалга харагдана.
Тэд үүлтэй ниссээр нэгэн хаалганы өмнө ирэхэд Хөтөч "эрхэм дүпүтэй шөлний бурхан минь таны өрөө энэ, дотор таны нөхөр цагаан гааны бурхан хүлээж байгаа" гэсээр толгой бөхийлөө.
Нана ч үүлнээс буун нөгөө хаалга руу орчихлоо.
Яг адилхан харагдах хэдэн мянган хаалганаас яаж олоод байгааг нь мэдэхгүй ч бас нэгэн хаалганы өмнө зогсоод, хөтөч "эрхэм цаасан шувууны бурхан минь энэ таны өрөө, дотор таны нөхөр үхлийн бурхан хүлээж байгаа" гэсээр Эмигийн өмнө бөхийлөө.
Эми "баярлалаа" гэж хэлээд хаалгаар ороход бас л дуу алдам тансаг маш том өрөө.Ер нь бол өрөө гэхээс илүү дахиад нэг байшин дотор ороод ирсэн мэт байв. Өрөөний хана тааз тавилга гээд бүх зүйл нь алт эрдэнэсээр хийгдсэн байх ба өрөөний тааз хэсгээс бас л жижигхэн үүлс хөвнө.
Эми өрөөг ажиглан явж байтал "ямар байсан? таалагдсан уу?" гэсээр Бэкхён хажуугийн өрөөнөөс гараад ирлээ.
Эми "тийм ээ энэ яг л зүүд шиг юм, магадгүй диваажин ийм байдаг болов уу?" гэсээр эргэн тойрноо харахад
Бэкхён Эмигийн бэлхүүсээр тэврээд "дараа диваажинд очоорой, харин одоо чи л надад хамгаас сайхан байна" гэсээр уруулыг нь үнсэж эхлэв.
Эми түүнийг түлхээд "бүрэн уучлаагүй байгаа шүү" гэж чухал царайлахад
Бэкхён жуумалзсаар "ийм гоё газар амарч байж уурлаад яах юм бэ, тийм биз дээ? уурламаар байвал гэртэй очоод уурлаарай яг одо яг энд байхдаа зүгээр л жаргалтай байхад болно. Чи минь инээмсэглэж байхад л надад хамгийн том амралт болно" гэсээр Эмиг өргөн унтлагын өрөө бололтой нэгэн тансаг өрөөнд оруулж ирлээ.
Эми "миний инээмсэглэлээр ч зогсохгүй нь бололтой, өөрөө өөр зүйл хүсээд байгаа юм биш үү?" гэхэд
Бэкхён "мхн, яг зөв таалаа эрхэм дээдсээ, ийм тансаг үдэш үүнээс өөр хийх зүйл байна гэж үү?" гэсээр Эмиг орон дээр хэвтүүлэн түүний дээрээс хэвтээд уруулыг нь зөөлөн үнсэлтээр эзэмдлээ.
===============
Хоёр дахь өдөр:
Энэ өдөр эрэгтэй эмэгтэй гэж салсангүй, бас ямар нэг массаж гоо сайханд орсонгүй. Харин Зочид буудлын тоглоомын төвөөр зочилно хүний ертөнцөд огт харж байгаагүй хэдэн арван хачирхалтай боловч хөгжилтэй тоглоомоор тоглож.
Зөвхөн бурхдын тоглодог олон янзын спортын тоглоом наадгайг тоглож үзсэн юм.
Дараа нь усан парк гэж хэлж болон усан дотор хөгжилдөх танхимд өдөржин саатлаа.
Усанд дотор ямар хөгжилтэй байдгийг тэд сая л биеэр мэдрэв.
Хүссэн загасны дүрд хувиран баг болон даалгавар биелүүлэхээс эхлээд усыг удирдан олон янзын бүтээл ч хийж үзэв.
Хоёр дахь өдөр тэд хаана хэзээ ч байж боломгүй хамгийн хөгжилтэй өдрийг өнгөрөөлөө.
===================
Гурав дахь өдөр буюу амрах сүүлийн өдөр.
Энэ өдөр ертөнцийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчдийн гайхалтай шинэ содон тоглолт наадмыг үзээд зогсохгүй тансаг ширээ зассан танхимд хооллон бас зөвхөн кинон дээрээс л харсан ид шидийн тансаг үдэшлэгт оролцлоо.
Өнөөдрийн хамгийн сүүлийн маршрут дуусахад тэд бүгд өрөө рүүгээ явлаа.
Чанёол "маргааш гэртэй харин юм чинь энэ үдшийг Нана бид хоёр романтиклаж өнгөрөөх болно саад болохгүй шүү" гэсээр Нанаг хөтлөн өрөө рүүгээ явлаа.
Бэкхён "яасан гэж та хоёрт саад болох вэ дээ, би ямар ганцаараа байгаа биш. Эмитэй хамт байхад чинь" гэсээр Эмигийн гарыг үнсээд түүнийг хөтлөн өрөө рүүгээ орох гэж байснаа ямар нэг зүйл харсан бололтой Эмид хандан "миний хайр ороод байж бай, хайр нь хамгийн амттай дарсыг аваад ирье" гэсээр духан дээр нь үнсэхэд
Эми инээмсэглэн "ойлголоо, хурдлаарай" гээд өрөөндөө орлоо.
Бэкхён хөмсгөө байдгаараа нь зангидан хурдан хурдан алхах ба ямар нэг цагаан орон зайд уусах шиг болоход тэр өөр танхимд ирсэн байв.
Бэкхён "зогс! чи энд юу хийж байгаа юм?" гэсээр хөмсгөө зангидахад
"харин л дээ" гэсээр Бэкхёны өөдөөс цоолох шахан ширтэнэ. Түүний харц маш гүн гүнзгий утга агуулах мэт боловч юу гэдгийг нь Бэкхён үл мэднэ. Яг л маш том нууц нууж буй мэт тэр нэгэн харц. . ..

================

Уг нь анх 40н хэсэгтэй гэж төлөвлөж байсан ч санаа маань арай багтахгүй байгаа тул 50 хэсэгтэй болж байх шиг байна.


Continue Reading

You'll Also Like

260K 46.1K 58
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
54.7K 9.6K 46
මන්දාරම් අහස යට දී එකතු වුන ඒ ආදරය .. ඒ මන්දාරම් අහස යටදීම වෙන් වුනොතින් ..! රෂාන් ♡ මිහික Start = 2023. 11. 12 End = .................. Cover by...
11K 1K 16
Чиний сэтгэлд гүн гүнзгийгээр оршихыг хүснэ...
112K 4.9K 46
တစ္ခ်ိန္ က ကြၽန္ေတာ္ကိုယ္တိုင္ ေစာင့္ေရွာက္ခဲ့ တယ့္ကေလးက....ဆယ္ႏွစ္အၾကာမွာ ကြၽန္ေတာ့္ကို အပိုင္လိုခ်င္တယ္တယ့္...... တစ်ချိန် က ကျွန်တော်ကိုယ်တိုင် စေ...