Ep-39 "Аз жаргалын spa"

7.6K 745 66
                                    

Бэкхён "нэгэнт дөрвүүлээ уулзах юм чинь дарс амттан аваад орох уу?"

Чанёол "болж л байна, гэхдээ цаад хоёр чинь дарс уух болов уу даа?" гэсээр нэг л айсан эсвэл санаа зовсон төрх илэрнэ.

Бэкхён "мэдээж уур нь гартал удах л байх гэвч тэр болтол тэдний хардаж байгаа эгдүүтэй байдлыг харж болно ш дээ" хэмээн жуумалзсаар дэлгүүр рүү орон дарс шоколад болон бас бус хэдэн амттан нэмж аваад Бэкхёныг гэрийн гадаа ирлээ.

Чанёол "вүүү, чиний тэр бэлэг чинь найдвартай л гэж найдахаас"

Бэкхён "зүгээр дээ тэр гайхалтай бэлэг гэхдээ бэлгээ өгөхөөс өмнө эхлээд тэдний уучлалыг авах нь дээр байх"

Чанёол "тэр ч тийм л дээ, гэхдээ л тэр уучлах чинь хамгийн аймшигтай зүйл болоод байна" гэж үглэсээр дотогш орлоо.

Тэднийг ороход гэр тас харанхуй байх ба чимээ аниргүй нам гүм байв.

Чанёол "тэд ирээгүй юм биш үү?" гэсээр зочдын өрөөний гэрлийг асаагаад "АААА БУРХАН МИНЬ ГЭЖ ТА ХОЁР ЧИНЬ"

Эми Нана хоёр яг л хөшөө шиг зочдын өрөөний буйдан дээр нам сууж байх нь тэр.

Бэкхён "мм та хоёр энд байж ээ"

Эмигийн нүд гэрэлтэн "үдэшлэг сайхан байсан уу? юу хийв??"

Бэкхён жуумалзсаар "мэдээж гайхалтай байлаа, бид тэнд үнэхээр хөөрхөн охид харсан боловч очиж уулзахаас өмнө гараад явсан тэгээд л нөгөө хоёр хөөрхөн охидоо дагасаар энд ирлээ" хэмээгээд тэдний өөдөөс харан суухдаа дарс болон авсан зүйлсээ тавьсан ч үнэхээр л Чанёолын хэлсэн шиг ууж идэх хүсэлтэй хүн огт байсангүй.

Нана Чанёол руу харан "юугаа хийгээд байгаа юм? суугаач" гэж чанга дуугарахад Чанёол ч хурдхан суулаа.

Эми Бэкхён руу муухай харсан чигтээ "магадгүй тайчигч хүүхний дотоож руу мөнгө шургуулаад очиж амжаагүй байх л даа" гэсээр юу юугүй дэлбэрэх гэж байгаа юм шиг л харагдана.

Чанёол Бэкхён руу ойртон "зүгээр л шууд уучлалт гуй л даа, Эми үнэхээр тоглоом биш харагдаж байна шүү. Хэзээ энэ хорооллыг дэлбэлэх нь цаг хугацааны л асуудал байна" гэж айсан янзтай хэллээ.

Нана "юу?? муу өөдгүй залуу намайг чөтгөр биш болохоор надаас айхгүй байгаа юм уу?" гэж байдаг муухайгаараа Чанёол руу харахад

Чанёол нүд нь бүлтгэнэсээр "за яалаа гэж дээ, хайр нь чамаас бүр ч их айж байна" гэхэд

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now