Ep-19"Нууц хэлнэ"

8.5K 859 63
                                    

Кай зөвхөн энгийн хүмүүсийн бодлыг л уншиж чаддаг байсан гэдгийг мартаагүй биз!!!
==================
Эми Бэкхёны хэлсэн үгийг тийм ч сайн ойлгосонгүй. Гэвч түүний сэтгэл хангалттай их догдолж байлаа. Хүүхдүүд танхимын голд бүжиглэх бол Эми Бэкхён хоёр тэднээс хол танхимын бараг буланд гэлтэй зайдуу бүжиглэнэ.
Эми Бэкхёны руу тасралтгүй ширтэх ба юм хэлмээр байв ч хэлэх үг нь нэг л орж ирэхгүй байгаа бололтой тогосны өд мэт дэрвийсэн урт хар сормуусаа удаанаар өргөж буудгах нь Бэкхёныг улам бүр өөртөө татна.
Бэкхён ч бас юм хэлсэнгүй зүгээр л инээмсэглэн Эмиг ширтсээр. Тэд бүжиглэхээс илүү тэврэлдэж зогсож байсан юм. Эмигийн зүрх дэлбэрэх нь үү гэлтэй хурдан хурдан цохилж эхлэхэд тэр Бэкхёноос нуух гэсэн мэт түүнийг түлхэнэ.
Гэвч Бэкхён аль хэдийн мэдсэн байв. Эмиг улам бүр өөртөө наан тэврээд "зүгээр дээ, би ч бас догдолж байна" гэж чихэнд нь шивнэхэд Эмигийн бяцхан зүрх рүү аз жаргалын сум нэвт сүлбэх шиг л санагдаж байлаа.
Танхим дүүрэн хүмүүс байгаа атал яг л Эми Бэкхён хоёр хоёулхнаа байгаа мэт бодит байдлаас нэгэнт тасарсан байв.
Бэкхён "энд дэндүү бүгчим байна, гармаар байна уу?" гэж асуухад
Эми зүгээр л толгой дохилоо.
Бэкхён Эми хоёр үдэшлэг болж буй танхимаас гаран тэндээс улам холдоно. Тэгж явсаар нэг ангид ороод ирэв.
Эми "энд арай дээр байна. Тэнд олон хүн байсан болохоор үнэхээр их халууцаж байлаа" гэсээр өөрийгөө сэвэхэд.
Бэкхён түүнийг ширтэн инээмсэглэж байснаа "тэнд байгаа хүмүүс биш харин чи л намайг шатаах шахаж байна" гэхэд
Эми хэлсэн үгийг нь сайн ойлгоогүй бололтой "юу яриад байгаа юм?" гэсээр гэмгүй инээмсэглэл тодруулна.
Бэкхён Эмид ойртоход Эми арагш ухарсаар ширээн дээр тулан суулаа. Бэкхён ч бодлоо өөрчилсөнгүй Эмид улам бүр тулан ирэхэд тэдний амьсгал бие биедээ мэдрэгдэнэ.
Эми хангалттай догдолж байсан юм. Гэвч тэр нуух гэж хичээх ба газар ширтсээр "яасан бэ? ахаа"
Бэкхён түүний эрүүнээс барин толгойг нь өргөөд аажуухан ойртсоор уруул дээр нь үнсэх нь тэр.
Эми яг ийм зүйл болоосой гэж нууцхан хүлээж байсан. Гэвч хүн чанар гэгч зүйл сэтгэлийг нь хангалттай их шаналгаж байв.
Хамаг хүчээрээ Бэкхёныг түлхэн өөрөөсөө холдуулаад "ахаа та сүйт бүсгүйтэй ш дээ, Эрис яах юм? тэгээд ч таныг байнга ингээд байхаар би үнэхээр өөдгүй эмэгтэй болох гээд байна. Ядаж жоохон ч гэсэн хүн чанартай баймаар байхад та үргэлж бүгдийг үгүй хийж байх юм" гэж хэлэхэд хоолой нь бага зэрэг сааралтан сонсогдоно.
Бэкхён Эмигийн хацрыг илэн түүн рүү ширтсээр "надад татагдаж болно, учир нь чи тэгэх зуун хувь эрхтэй нэгэн" гэж хэлэхэд
Эми бас л юу ч ойлгосонгүй, мэдээж энэ үг хангалттай цочроосон юм.
Эми "та юу бодож ийм юм яриад байгаа юм? үнэхээр дүүгээ өөрийнхөө нууц амраг болгохоор шийдээ юу?" гэсээр хөмсгөө зангидахад
Бэкхён инээмсэглэн "үгүй дээ, зүгээр л чи надад татагдаж болно. Үүнээс болж шаналах хэрэггүй. Яагаад гэдэг учрыг нь гэртэй очоод хэлж өгөх болохоор зүгээр л яг одоо төгсөлтийн баяраараа юу хиймээр байна тэр бүгдээ хий" гэж хэлэхэд
Эми итгэж өгөхгүй байгаа бололтой эсвэл өөр зүйлээс болж сэтгэл дотроо тэмцэж ч байж болох юм ямар ч байсан тэр огт юм дуугарсангүй. Бүр ямар нэг үйлдэл ч хийсэнгүй.
Бэкхён түүнийг ширтэж байснаа "за яах вэ, чамд хийх зориг хүрэхгүй байгаа бол надад тэр зориг чинь байна" гэсээр дахин Эмигийн уруулыг эзэмдлээ. Энэ удаад Эмид түүнийг түлхэх боломж өгсөнгүй. Дэндүү амттай дур булаам үнсэлтээр Эмиг эзэмдсэн байв.
Эми ч бас эцэст нь бууж өгсөн бололтой хоёр гар нь итгэлгүйхэн дээш явсаар Бэкхёны хүзүүгээр тэвэрлээ.
Тэдний амттай бөгөөд халуухан үнсэлт дуусахад
Бэкхён "тэгээд? одоо юу хиймээр байна? танхимд буцаж ороод бүжиглэх үү? эсвэл-" гэтэл
Эми "бүжиглэмээр байна, гэхдээ та шууд ингээд орохоор чинь хүүхдүүд мэдэж байгаа ш дээ. Тэгээд ч би түрүүн багыг чинь" гэж хэлж дуусаагүй байхад
Бэкхён халааснаасаа дахин нэг баг гаргаж зүүгээд "чамайг аваад хаяна гэдгийг мэдэж байсан юм" гэсээр гараа сунгалаа.
Эми инээмсэглэн Бэкхён гараас хөтөлсөөр бүжгийн танхим руу орлоо.
Тэднийг ороход цоглог хэмнэлтэй ая явах ба хүүхдүүд ч эд дундаа гэдэг шиг л бараг тэр хоёрыг анзаарах янзгүй бүжиглэнэ.
Харин Чанёол Нана хоёр Эмиг хайж байсан бололтой хаалгаар оров уу үгүй юу тэдэн дээр ирлээ.
Нана "чи чинь хаашаа алга болчихдог юм бэ? бид хоёр зөндөө хайлаа. Ямар нэг эргүү юм нь чамайг аваад явсан юм биш байгаа гээд" гэснээ Бэкхёныг анзаарсан бололтой "энэ??" гээд Бэкхён руу заалаа.
Эми яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой нүд нь эргэлдэн зогсоно.
Бэкхён "танай найзыг эргүүлж байгаа залуу" гэж хариулав.
Нана хөмсгөө зангидан "юу?? сонссон ч юм шиг хоолой. Ингэхэд чи яах гэж баг зүүсэн юм?" гэсээр Бэкхён руу ойртоход
Бэкхён "танай сургууль биш болохоор"
Чанёол "чи хэн бэ?" гэсээр Бэкхёныг заамдан нүүрэнд нь ойртоод хэн гэдгийг нь мэдсэн бололтой нүд нь байдгаараа томорсоор буцаагаад тавилаа.
Бэкхён Чанёол руу харан инээмсэглэнэ.
Нана Эмиг татан "ярилцах хэрэгтэй байна" гэсээр тэднээс холдлоо.
Чанёол "чи энд юу хийж байгаа юм? хамаагүй ингээд явж байж болж байгаа юм уу? хүүхдүүд царайг чинь харвал танина ш дээ. Тэгээд ч ямар ах дүүгийнхээ үдэшлэг дээр ирээд хамт бүжиглээд байдаг байсан юм? Эми юу гэж бодох бол? тэгээд бас чи Нанад Эмиг эргүүлж байгаа залуу гэсэн үү? чи чинь галзуураа юу?" гэсээр хөмсгөө байдгаар нь зангидна.
Бэкхён "зүгээр дээ, Өчигдөр чамтай яриад нэг зүйл шийдсэн юм"
Чанёол "юу?"
Бэкхён "Эмид үнэнийг хэлэх болсон, үгүй бол тэр юу юугүй чөтгөр болж хувирах нь" гээд санаа алдлаа.
Чанёол "Эрис яах вэ? та хоёр гэрээ хийсэн биз дээ?"
Бэкхён "өчигдөр Эристэй тохиролцсон"
Чанёол "Яаж??"
=================
Flashback:
Бэкхён Эрисын толгой эргэм үнэртэн дунд хөмсгөө зангидан сууна.
"ямар их цацдаг юм бэ? хамаг хүмүүсийг угартуулахаар шийдээ юу? хаашаа явах гэж байгаа юм?"
Эрис "өөрийн зорилгоо биелүүлэх гээд л хичээж байна. Тэгээд ч чи намайг дагаж явахгүйгээс хойш би өөрийн үнэрээ бага ч гэсэн дарах хэрэгтэй биз дээ? Керагын хүмүүс хаа сайгүй намайг хайж байгаа" гэсээр бараг л бүтэн шил үнэртэй ус өөр лүүгээ цацна.
Бэкхён хөмсгөө зангидан босож цонхоо нээхтэй зэрэгцэн Бэкхёны утас дуугарлаа.
Утсаар:
Бэкхён: байна уу?
Чанёол: би байна
Бэкхён: яасан бэ? гэнэт залгаад ямар нэг зүйл тохиолдоо юу?
Чанёол: ямар нэгээр барах уу? аймшигтай зүйлийн хэлэл тавигдаад байна гэж нэлээд сандарсан хоолойгоор хэллээ.
Бэкхён: яасан бэ? юу болсон юм?
Чанёол: Эми хүмүүсийн бодол уншаад эхэлсэн. Ээжийн чинь зүүлт хүчийг нь сааруулж чадахгүй байх шиг байна. Одоо ээжийн чинь зүүлт биш чи л өөрөө Эмиг аргалах хэрэгтэй байна
Бэкхён сонссон зүйл дээ итгэж ядан: Юу?? чи тоглоод байна уу?
Чанёол: ийм юмаар яаж тоглох юм, дөнгөж сая Нана бид хоёртой сууж байгаад Нанагын бодлыг уншиж байгааг нь харлаа
Бэкхён хөмсгөө зангидсаар утсаа тавилаа.
Бэкхёны царай нэлээд ууртай байгааг хараад Эрис "яасан бэ? наад царай чинь" гэтэл
Бэкхён уурлан "чамаас болж Эми аюулд ороод байна. Чи манайд ирсэн цагаас би Эмид хангалттай анхаарч чадахгүй байна. Эми бага багаар чөтгөр төрхөмдөө хувираад хүч чадал нь ил гарч ирээд байна. Энэ ямар аюултай болохыг чи мэдэх үү?" гэж чанга орилоход
Эрис "сүртэй юм бэ чи, тэгээд Эмитэй энгэр зөрүүлээд л болоо биз дээ? тэгээд л тэр чиний хүчинд захирагдах болно" гэсээр толь руу харан нүүрээ будна.
Бэкхён "чиний бодлоор чамайг миний сүйт бүсгүй гээд гэрт байсаар байтал Эми надтай унтах юм шиг байна уу? тэр хэзээ ч тийм зүйл хийх хүүхэд биш" гэсээр Эрисийг татан өөр лүүгээ харууллаа.
Эрис "тэгээд чи юу хүсээд байгаа юм?"
Бэкхён "би Эмид үнэнээ хэлмээр байна" гэхэд
Эрис хүйтэн инээмсэглэл тодруулан "бидэнд гэрээ байгаа байхаа, эсвэл чи Чанёолыг үгүй хийхээр шийдээ юу?" гэсээр хөмсгөө өргөнө.
Бэкхён "мэдээж гэрээгээ биелүүлэх болно. Гэхдээ нэмэлт заалт оруулж зарим нэг зүйлийг өөрчилмөөр байна"
Эрис "тэгээд яах хүсэлтэй байгаа юм?"
Бэкхён "мэдээж эхлээд Эмид бүх үнэнээ хэлнэ. Харин нэмэлт зүйл гэвэл үнэхээр Керагын хүмүүс Эмигийн бодлыг уншаад чам руу дайрах юм бол тэр үед би өөрийн биеэр чамд туслах болно" гэхэд
Санал Эрисд таалагдсан бололтой жуумалзсаар "эсвэл бүр өөр нэмэлт зүйл оруулаад намайг танай гэрт байх хугацааг богино болгож болох юм" гэсээр уруулаа мушилзуулна.
Бэкхён "юу юм?"
Эрис "Би чамаас бүтэн армиг чинь нэхэхгүй зөвхөн Генагаар удирдуулдаг дайчдаа л түр зуур надад зээлчих. Тэгвэл би зургаан сар биш хагас сарын дотор л галын хаант улсыг өөрийн болгож чадна" гэсээр Бэкхёныг зөвшөөрөхөөс өөр аргагүй гэх шиг зальтай инээмсэглэл тодруулна.
Бэкхён хөмсгөө зангидан хэсэг бодол болж сууснаа "больж байна, Гэхдээ миний дайчдыг ямар нэг байдлаар ховстох, оюун ухаанд нь халдах хориотой. Бас чи тэдэнд шударга бус хандаж өөрийн мэдэлд оруулах гэж хичээх юм бол чамайг там бид хоёр хүлээж байх болно шүү. Мөн дайны үед үхсэн дайчдын сүнс бүгд минийх. Бас галын хаант улсыг өөрийн болгоод сэтгэл чинь харахгүй өөр тийшээ дайрах ялангуяа харанхуйн хаант улс руу санаархах юм бол чи миний хэр их хүчтэйг өөрийн биеэр мэдрэх болно шүү" гэж хэлэхэд
Эрис Бэкхёныг ийм хүчтэй хариулт өгнө гэж санаагүй тул хэсэг бодол хийлээд "болж байна" гэсээр гараа сунгалаа.
Бэкхён ч Эристэй гар барихад тэдний гэрээ шинэчлэгдэв.
--------------------
Эрис ч гадуур ажилтай хэмээн гарсан тул Бэкхён хоол хийнэ. Эми удаач үгүй хичээлээсээ ирлээ. Гэвч тэр маш их бухимдсан бас айсан харагдана. Чанёолын хэлсэн үнэн бололтой. Үнэхээр тэр ямар нэг зүйл мэдэрсэн гэдэг нь царайнаас нь илт байх бөгөөд хоол идэж байхдаа ч тэр юм бараг дуугарсангүй.
-------------------
Маргааш өглөө нь Бэкхён Эрис хоёрыг сэрэхэд Эми гэртэй байхгүй бас Эрис тэр хоёр зориулан хоол хийсэн байв.
Бэкхён хоолоо хурдхан идээд шууд Кайн харш руу явлаа.
Тэр энэ том нууцыг ганцаараа дэлгэх биш Инбинь Кай хоёр ч гэсэн хамт байсан нь дээр гэж үзсэн тул тэдэнтэй ярилцахаар явлаа.
Кайнд очин юу болсон Эми яаж байгаа тухай бүгдийг яриад орой нь Эмиг үдэшлэгээс ирэхэд бүх хүмүүсийг гэртэй ирэхийг сануулаад өөрөө гадагш гарлаа.
Тэр нэгэнт л үнэнээ хэлэхээр шийдсэн тул Эмигийн үдэшлэг дээр очиж нэгэн оройг түүнтэй хамт жаргалтай өнгөрөөхийг хүссэн байв.
Учир нь үдэшлэг дуусан гэрт ирэхэд бүх үнэн Эмигийн өмнө дэлгэгдэх болно. Тэр үед Эми яаж хүлээж авахыг мэдэхгүй шүү дээ.

The end. . .

==================

Үдэшлэг дууссан тул Бэкхён Эмиг аван гэрлүүгээ явахдаа Чанёолыг ч бас гэртэй ирээрээ гэж хэлээд сургуулиас хөдөллөө.
Машинд:
Эми "үнэхээр сайхан байлаа, гэхдээ Нана одоо таныг хэн байсан юм гээд шалгааж өгнө дөө. Ядаж байхад та өөрөө намайг эргүүлж байгаа залуу энэ тэр гээд хачин юм яриад" гэсээр ичингүйрнэ.
Бэкхён инээмсэглэн Эмигийн гараас атгаад "зүгээр дээ, одоо бүх үнэн ил болоход чи Нанад өгөх тайлбартай болно" гэв.
Эми гайхсан янзтай хараад "ингэхэд та юун үнэн яриад байгаа юм? гэртэй очоод хэлнэ л гээд байх юм. Одоо шууд хэлж болдоггүй юм уу?" гэж асуухад
Бэкхён "би ганцаараа биш бид бүгд хамт дэлгэх нууц байгаа юм" гээд Эми рүү харахад Эми юм асуух гэсэн ч Бэкхёны түүн рүү харах харцнаас болоод чадсангүй.
Тэд явсаар гэртэй ирлээ.
Эми Бэкхён хоёрыг зочдын өрөөнд ороход Кай Инбинь, Эрис гээд бүгд байж байх нь тэр мэдээж Ума ч бас байв.
Эми Умаг харсандаа дэндүү цочирдсон бололтой "У-Ума та чинь яаж???" гэсээр үг нь сайн эвлэхгүй байв.
Кай "миний охин сууж бай, бидэнд чамд хэлэх нууц байна"

Амласан ёсоороо 19р хэсгээ орууллаа. Сайхан амраарай^^

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now