Ep-12 "Цус"

8.2K 825 57
                                    

Бэкхён Эмиг хөтөлсөөр зочдын өрөөнд орж ирээд "эхлээд суу л даа, ахад нь чамд хэлэх том нууц байна" гэхэд
Эми гайхсан басхүү сонирхож байгаа бололтой "юу юм гэсээр" буйдан дээр суулаа.
Бэкхён "энэ бүхэн үнэхээр цочирдмоор байж болно. Ах нь юу ч гэж хэлсэн бай эхнээс нь дуустал нь сонсоно гэж амлаач" гэсээр Эмигийн урд өвдөглөн суугаад гараас нь атгалаа.
Эми инээмсэглэн "мэдээж дуустал нь сонсоно oo, санаа зоволтгүй хэл хэл"
Бэкхён нэг гүнзгий санаа алдаад "ахад нь сүйт бүсгүй байгаа гэж байсныг санаж байна уу?" гэхэд
Эми "мхн" гэсээр толгой дохилоо.
Бэкхён "үнэндээ тэр бүсгүй бол" гэтэл
Эми үгийг нь таслаад "би мэднэ ээ, аль хэдийн сүйт бүсгүйтэй чинь уулзсан хөөрхөн эгч байна лээ, бас удахгүй гэртэй авч ирж хамт амьдрах гэж байгаа биз дээ? санаа зоволтгүй дээ би бүгдийг нь хүлээн зөвшөөрч байна" гэх нь тэр.
Бэкхён бүр гайхаж орхилоо.
Бэкхён "юун сүйт бүсгүй, чи хэнтэй уулзсан юм?" гэж сандран асуухад
Эми "аан дээр Нанагынд хонодог өдрийн өглөө нь таны сүйт бүсгүй чинь манай сургууль дээр ирж надтай танилцсан юм. Уг нь уулзсан тухайгаа битгий хэлээрээ гэсэн л дээ. Гэхдээ л та өөрөө надад танилцуулах гэж байсан болохоор мэддэг байж мэдээгүй юм шиг сонсоод байх чинь муухай ш дээ, тэгээд ч би танаас юм нуухдаа муу гэдгийг та мэднэ дээ" гэсээр инээмсэглэв.
Бэкхён болоод байгаа зүйлсийг огт ойлгосонгүй "ямар сүйт бүсгүй, чи яг хэнтэй уулзсан юм?" гэсээр хамаг хөмсгөө зангидан асуухад
Эми "ямар байдаг юм таны сүйт бүсгүй" гэхдээ зэрэгцэн тэдний хонхыг тасралтгүй даран хаалгыг нь балбаж эхлэх нь тэр.
Эми Бэкхён хоёр хоёулаа гайхсан ч Бэкхён очиж хаалга тайллаа.
Гэтэл Нана байдгаараа уйлсан байх бөгөөд "Э-ЭМИ ЭМИ" гэсээр уйлна.
Эми ч хурдхан Нана дээр очоод "яасан бэ?" гэж асуухад
Нана уйлсаар "Ч-Чанёол хүн алчихсан, бас тэр галзуурсан байх үнэхээр аймаар харагдаж байсан" гэсээр Эмигийн энгэрт наалдан улам чанга уйлна.
Бэкхёны царай илүү түгшсэн харагдах ба "Нана Чанёол хаана байна? чи яг юу харсан юм?" гэж асуухад
Нанагын гар хөл салганах агаад "т-тэр гэртэй байгаа, намайг ороход тэр нэг бүсгүйг алсан байсан, хаа сайгүй цус байсан. Чанёол өөрөө яг л мангас шиг байсан иии" гэсээр уйлахаа зогсоож чадахгүй байгаа бололтой.
Бэкхёны хөмсөг улам гүн зангиран "Нана харанхуй шөнө чи Чанёолын гэрт яах гэж очсон юм?" гэж бага зэрэг бухимдах мэт чангаар асуулаа.
Нана уйлсаар хариулт хэлсэнгүй.
Эми харин санаа зовсон харцаар Бэкхён руу хараад "үнэндээ хэдэн долоо хоногийн өмнөөс Нана Чанёол хоёр үерхэж байгаа. Бас өнөөдөр Нана Чанёолын гэрт хонохоор болсон гэж байсан" гэхэд
Бэкхён Эмид хандан "Нанаг хааш нь ч гаргаж болохгүй шүү, хүн амьтантай утсаар яриулах хэрэггүй, цагдаа эмнэлэг бол бүр ч хэрэггүй шүү. Аль болох түүнийг тайвшруулаад гэртэй байж бай ах нь Чанёолын гэр үү явлаа. Тэнд яг юу болоод байгааг учрыг нь олоод чамруу залгах болно ойлгосон уу?" гэж чухалчлан хэлэхэд
Эми "ойлголоо, Чанёол гэхдээ-" гэх үед нь
Бэкхён "Нана буруу харсан байх, би залгана aa" гээд духан дээр нь хальт үнсээд гэрээс гарлаа.
=======================
Бэкхёныг явсны дараа Эми Нанаг тайвшруулах гэсэндээ түүнийг тэврэн сууна.
Эми "яг юу болсон юм?" гэж асуухад
Нанагын нүд айдсаар дүүрэн харагдах ба "м-мэдэхгүй ээ. Гэрээсээ гарахдаа Чанёолтой ярихад тэр зүгээр байсан. Өмнөх шигээ тоглоом хийж дуу хоолой нь баяртай байсан. Гэтэл гэрт нь очиход хаалгаа тайлж өгөөгүй. Надад кодоо хэлж байсан болохоор кодыг нь хийж орсон гэтэл гэтэл" гэсээр цурхиран уйлна.
Эми Нанаг тэврэн "за тайвшир миний найз, чи буруу харсан байх, одоо битгий уйлаарай" гэсээр Нанагын үсэн дээр үнэрлэлээ.
Нана улам бухимдан "яаж тийм юмыг буруу харах юм? намайг ороход тэдний гэр бараг бүхэлдээ цусанд будагдсан байсан. Бас . . . бас тэр шалан дээр үxсэн эмэгтэйн цусыг ууж байсан ИИИ" гээд улам чанга уйлна.
Эми яг юу гэж тайвшруулах аргаa олсонгүй. Бас дээрээс нь ийм байж боломгүй зүйл сонсоод яаж итгэх болж байна аа???
Эми "магадгүй Чанёол чамайг айлгаж тоглосон байх, одоо хиймэл хүүхнээс авахуулаад хиймэл цус гээд л бүх зүйлсийг дуурайлган хийдэг болсон ш дээ. Тэгээд ч сүүлийн үеийн залуус найз бүсгүйгээ айлгаж тоглодог тийм тоглоом их дэлгэрээд байгаа гэсэн. Сураг санаж байгаа биз дээ? манай нөгөө ангийн? түүний найз залуу нь хуруугаа тасалсан гэж Сураг ямар аймаар айлгалаа даа. Түүн шиг л Чанёол чамайг айлгахыг хүссэн байх" гэсээр Нана тэврэн нурууг нь илсээр.
Харин Нана харсан зүйлээсээ болоод огт тайвширч чадахгүй байлаа.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now