Ep-46 "Х"

6.8K 769 187
                                    

Эми "т-та хоёр энд юу хийж яваа юм?"

Бэкхён хөмсгөө зангидан "та хоёр хүн биш байжээ. Би яагаад мэдээгүй байдаг билээ? Кэнд та хоёр тусалсан уу?" гэж бухимдан асуулаа.

Аргагүй биз. Бэкхёны хувьд энгийн хүмүүс дундаас сонгосон найзууд нь байсан шүү дээ. Бас Бэкхён тэднийг сайн залуус гэж бодож байсан.

Кэн нөгөө л нэг галзуу инээдээ тодруулсаар "надад туслах гэнэ ээ? хэн ч намайг ийм зүйл хийж байгааг мэдээгүй. Яах уу надад тусласан гэвэл чиний тухай мэдээллийг л өгсөн байх. Би чиний дор ирсэн тэр өдрөөсөө эхлээд л бурхдыг үгүй хийх төлөвлөгөө бэлдэж эхэлсэн. Харин энэ хоёр бол миний найзууд. Тэд намайг чимээгүй үхэл гэдгийг мэдсэн ч надад саад болоогүй хүмүүс. Чамаас ялгаатай нь тэд бусдын хэрэгт хошуу дүрээд байдаггүй юм" гэв.

Бэкхён гайхахаас илүү уур нь хүрч байлаа. Ямар мэдрэл муутай амьтад нь ийм аймшигтай зүйл харсаар байж дуугүй байдаг байна аа.

Бэкхён үнэхээр хорссон харцаар тэдэн рүү хараад "та хоёр юу юм? чөтгөр үү? бурхан л гэж битгий хэлээрэй" гэхэд

Кэн "тэд бол шидтэн. Бурхдын тал дээр надтай нэг бодолтой байдаг юм. Яг л над шиг бүх бурхдыг үгүй хийхийг хүсдэг" гэв.

Бэкхён "та хоёр яаж чадаж байна аа" гэсээр шүдээ зуун муухай харна.

Кэн "муухай хараад яах вэ дээ, за за Чэн Шиүмин суугаад амтат тулаанаа үзээрэй. Бидний зорилго тун удахгүй биелэх гэж байна" гэж эелдгээр хэлэхэд

Шиүмин Чэн хоёр юу ч болоогүй мэт хөнгөн инээмсэглэл тодруулсаар Бэкхён руу алхана. Бэкхён тулалдахад бэлдэх мэт анхаарлаа төвлөрүүлэхэд

Кэн гайхсан бололтой "та хоёр бас тулалдах гэж байгаа юм уу? заавал бид гурав тулалдах шаардлагагүй ш дээ. Бурхдыг бурхдаар нь алуулах гэж байхад" гэхэд

Чэн Шиүмин хоёр Бэкхён дэргэд ирэн зогслоо.

Шиүмин  инээмсэглэл тодруулан "тэдэнд бага зэрэг тайлбар хэрэгтэй бололтой" хэмээн Чэн рүү харахад

Чэн ч бас доогтой нь аргагүй инээмсэглэн "Кэн минь дээ, Кэн минь ямар шидтэн гэхээрээ бурхдын ч мэдэхгүй байгаа чимээгүй үхлийг мэдэж очоод чамд тусална гэж боддог байна аа" хэмээн толгой сэгсэрлээ.

Кэний харц огцом тогшин болоод "юу?? та хоёр хэн юм?" гэж ширүүн асуухад

Шиүмин жуумалзсаар "Х гэж сонсож байсан уу?" гэж асуув.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now