Ep-4 "Аавын төрсөн өдөр"

10K 883 41
                                    

Өнөөдөр амласан ёсоор Бэкхён түүнийг хүргэж өгнө. Тэд хэн хэн нь бэлэн болоод гэрээс гарахад гадаа ч сайхан цаг агаартай байв.

Бэкхёны тэр бүр унаад байдаггүй ганган машин гэрийн гаднаас хөдлөхөд Эми "автобус хүлээхгүй шууд ингээд хүргүүлэх ийм сайхан байдаг байх нь ээ, мэдсэн бол аль эртнээс таныг ятгах байж" гэсээр цонхоо нээн гараараа салхи зүснэ.

Бэкхён түүн рүү хальт харж инээгээд "ямар зугаалгаар явж байгаа биш дээ, хичээлдээ явж байж юун ч жаргалтай юм" гэхэд

Эми түүн рүү харан инээмсэглээд "үнэндээ бага ангид байхын л би автобусанд суух дургүй байсан. Харин аав ээжээрээ эсвэл ах эгчээрээ хүргүүлж ирж байгаа хүүхдүүдэд их атаархаж байж билээ" гээд хөнгөн санаа алдахад

Бэкхён түүний гараас атгаад "тэгээд ахдаа хэлэхгүй яасан юм?" гэж асуулаа.

Эми түүн рүү xаран инээмсэглээд "тан шиг ийм залуухан эрх чөлөөтэй ганц бие хүнд нас барсан ах эгчийнхээ нярай хүүхдийг өсгөх хангалттай хэцүү байсан биз дээ? хэдий Ума эмээ бидэнтэй хамт байсан ч танд илүү хэцүү байсан биз. Найзууд чинь гадуур гарч болзоонд явж наргиж цэнгэж байхад та миний гэрийн даалгаврыг хийлгээд сууж байдаг байсан. Ийм байхад би танаас яаж илүү зүйл гуйх болж байна" гэж хэлэхэд

Бэкхёны сэтгэл бага зэрэг эмзэглэх шиг болно "азгүй хүүхэд яагаад чи энгийн хүн байж болоогүй юм? энгийн хүүхэд байсан бол дүү нар шигээ аав ээжтэйгээ хамт жаргалтай амьдарч болох байсан" гэж бодон Эми рүү ширтэнэ.

Эми "замаа хараач ээ" гэх дуугаар ухаан орон урагш хараад

"чи өөрийгөө ахдаа том гай удсан нэгэн гэж боддог бололтой, үнэндээ чи миний хүйтэн хоосон юу ч үгүй амьдралыг илүү халуун дулаан болгож аз жаргалаар дүүргэж өгсөн ачтан" гэж хэлэхэд Эмигийн нүдэнд нулимс цийлгэнэсэн байгаа харагдана.

Түүнийгээ Бэкхёноос нуух гэж оролдож байгаа бололтой хамраа шудран урагш хараад "угаасаа л би таны бяцхан аз жаргал юм чинь, та ч бас миний хамгийн том аз жаргал" гээд цонх руу харлаа.

Бэкхён Эми рүү харан хальт инээмсэглээд эргээд зам ширтэнэ.

Сургууль дээр ирэн иртэл тэдний хэн хэн нь дахиж юм ярьсангүй.

Бэкхёны хэдэн зуун саяар үнэлэгдэх ганган машин сургуулийн урд зогсоход бүх хүүхдүүдийн хараа өөрийн эрхгүй тэдэн дээр тусна.

/Дууссан/ 👑 Queen Of Darkness 👑Where stories live. Discover now