Hogwarts

By Tvshigee

20.2K 1.1K 146

Шидтэний ертөнцийн 2дох дайн дуусч, Харри Поттер Хар Лордыг бүрэн түлхэн унагаасны дараа Хогвартс ч бас өөрчл... More

Hogwarts
Chapter 2 O.W.L
Chapter 3: Шинэ танилууд
Chapter 4: Хэтэрхий олон алдаа
Chapter 5: Хогсмидийн аялал
Chapter 6: Хачин захидал, хачин үйл явдлууд
Chapter 7:Flashback
Chapter 8: Snake, lion and... an angel
Chapter 9: Охид уу эсвэл...???
Chapter 10: Keep her safe.That's the deal.
Chapter 11: Truth hurts.
Chapter 13: I am no angel, or am I?
Chapter 14: Overboard
Chapter 15: When I see you again

Chapter 12: My inner psychopath

835 52 3
By Tvshigee

"Дийн, бид анхнаасаа буруу бодож байсан. Охин Сэмтэй төстэй хий үзэгдлийг харсан гэхэд нь л ойлгох ёстой байсан юм. Буг чөтгөрүүд тийм юм хийж чадахгүй, трикстер юмуу хий үзэгдэл тэр их шидийн хүчтэй газар очсон байж таарахгүй, тэгэхээр бусдад жинхэнэ биш зүйл харуулж чаддаг нэг л зүйл үлдэж байгаа нь сахиусан тэнгэрүүд. Бид чөтгөрүүдийг бодвол шидтэнгүүд дунд арай дээр зохицоод байж чадна. Мэдэх хэрэгтэй байж. Намайг уучлаарай, Дийн." гэж шарх нь арай дээрдсэн Кас хэллээ.
"Би ч Жейнд Сэмийн талаар үнэнийг хэлэх хэрэгтэй байсан юм. Ээжийнх нь талаар ч бас. Бид бүгд буруутай, Кас. Одоо Жейнниг л олох хэрэгтэй байна. Чи тийшээ очиж чадах уу?"
"Хэлж мэдэхгүй нь ээ, Дийн. Очсон ч удаан тэсэхгүй байх. Гол нь энэ шарх..."
"Өөрийгөө эдгээхийн тулд надаас авах зүйл байвал хайрлалгүй ав! Би түүнийг тэгээд орхичихож чадахгүй шүү дээ."
"Нэг зүйл байгаа ч... Би чамайг өвтгөхийг хүсэхгүй байна, Дийн. Энэ аймшигтай их өвдөнө. Бас буруудвал чи үхэж ч магадгүй."
"Юу юм?"
"Би чиний сүнсэнд хүрэх хэрэгтэй... Хүний сүнс асар их хүчийг агуулдаг юм. Тэгвэл хүчээ сэлбэж чадна."
"Яг одоо тэгвэл тэрийгээ хий. Би бэлэн." гэхэд тэр,
"Чи эргэлзсэн ч үгүй шүү. Охин чиний хувьд их үнэтэй хүн юм байна даа." гэлээ.
"Ганцхан Жейн ч биш чи ч зүгээр болно шүү дээ. Та хоёр надад үлдсэн хамгийн үнэтэй хүмүүс... Гэр бүл шүү дээ, Кас. Гэхдээ хоёулаа энд, Америкт байж шууд Хогвартс хүрэх хэцүү л болов уу даа. Би чамайг эрсдэлд оруулмааргүй байна. Ядаж Лондон орох хэрэгтэй."

*** *** *** ***
"Чи итгэлтэй байна уу, Дийн?"
"Амаа татаад намайг алчихалгүй наадхаа хурдхан хийхээ л бодож үз. Би бэлэн" гэхэд Кас ханцуйгаа шамлаад гараа бие дотор минь хийлээ. Би хашгирахгүй тэсч чадна гэж бодож байсан ч ухаан баларттал өвдөж байсан учир юу болж байгааг ч мэдэлгүй орилж байв. Өөрийгөө амьдаар нь халуун усанд чанаж байгаа гээд төсөөл дөө. Яаж өвдөхийг нь бод. Харин миний мэдэрч байгаа өвдөлт.түүнээс хэдэн зуу дахин аймшигтай байлаа. Түүнийг гараа миний бие дотроос авсны дараа ч би сэхээгүй л байв. Харин Кас тэр хооронд аль хэдийн Хогвартсруу явчихсан байсан юм. Удсан ч үгүй тэр эргэж ирлээ. Түүнээс Жейнтэй уулзсан эсэхийг асуух гэсэн ч бие аймшигтай өвдсөн хэвээр байсан учир өрөвдөлтэй гийнах дуу л амнаас гарав аа хөөрхий. Гэвч хариулт нь Касын царайнаас л тодорхой байлаа. Жейн Хогвартсыг орхиод аюулгүй газраас там шиг энэ ертөнцрүү гараад явчихаж. Миний буруугаас болж.
*** *** *** *** ***
"Дийн, ДИЙН!!! ДИИИИЙН!!!" гээд яг чихэн дээр Касын хашгирах чимээнээр арай гэж сэрлээ. Тэр аймшигтай өвдөлт одоо болтол арилаагүй л байлаа. Нүдээ нээгээд харвал түүний ард өсвөр насны, улбар шар үстэй нэг хүү зогсож байх юм.
"Кас, ямар гээч новш нь болоод байна? Наад жүржин толгойт чинь хэн гээч нь вэ?" гэхэд өнөөх хүү чинь нүдээ эргэлдүүлснээ,
"Надад ч гэсэн танилцахад таатай байлаа. Би Жейний сургуулийн найз. Түүнийг хайж олоход туслах гэсэн юм." гэв.
"Чи юу? Одоо чи юу? Яаж тусална гэж??? Би чамайг хэн гэдгийг ч мэдэхгүй, чи худлаа ярьж байж ч мэднэ." гэхэд тэр хүү,
"Энийг хар. Энэ зүүлтийг Жейн надад зул сараар бэлэглэсэн юм. Одоо итгэв үү?" гэлээ. Нээрээ л Дианагийн Жейнд өгсөн, Жейннигийн минь байнга л зүүдэг зүүлт байлаа.
"За яахав, том залуу минь, чи Жейнтэй нэг сургуулийнх юм бол бөмбөрцгийн нөгөө талаас ирсэн баймаар юм? Биднийг эндээс яаж олоов?"
"Та анзаараагүй бол би шидтэн. Бас шидтэнүүд их хурдан өөр газарт хүрч чаддаг юм. Бас надад таны мэдэхгүй олон мэдээлэл байгаа. Хамтдаа бид Жейнийг олж чадна."
"Ямар мэдээлэл, ямар?!?!?!?" гэж яаран асуухад тэр
"Танд таалагдахгүй л байх, гэхдээ сургуульд нэг чөтгөр байгаа, үгүй ээ байсан. Бүр Жейнтэй нэг өрөөнд. Тэр охин алга болсон учраас Жейн тантай ярьсан хэрэг."
"Чи андуурсан бололтой, хүү минь. Тэр надаас ийм юм нуухгүй байх байсан. Би хэзээ ч түүнийг тэр чөтгөртэй хамт байхыг зөвшөөрөхгүй байх байсан юм!!!"
"Тийм болохоор л тэр танд юу ч хэлээгүй хэрэг! Хамгийн дуртай газар, жинхэнэ гэрээс нь аваад явчих байсан учраас тэр хэлээгүй юм!!! Тэгээд тэр өөрөө асуудлыг шийдэхээр болсон ч амжилт олоогүй. Тэр тантай ярьсныхаа дараа тэс өөр хүн болчихсон!!! Тэр бүр надруу... дайрсан!!!"
Би хэлэх үггүй болчихлоо. Энэ бүх үйлдэл, үгнүүд бүгд яг л Сэм надад хэлж байсан шиг байна. Сэм өөрийнхөө дуртай газар, хүссэнээ хийж, өөрийн гэсэн амьдралтай болох гэж байхад нь бас л би саад болчихсон. Одоо хөөрхий охинд нь ийм бодол төрүүлэх гэж... Би ч үнэхээр олиггүй хүн юм даа. Кас надад ямар байгааг анзаарчихсан бололтой,
"Дийн, чиний буруу биш гэдгийг чи мэднэ шүү дээ. Энэ бол тэрний л сонголт байсан. Чи зөвхөн түүнийг хамгаалах л гэж байсныг чинь охин ойлгоно оо. Сэм чамайг ойлгосон шиг л." гэлээ.
"Кас хараал ид гэж, чи харахгүй байна гэж үү, би хүн бүрийн амьдралд гай болж байдаг. Аав миний төлөө үхсэн, Сэм надаас болж энэ амьдралруу буцаж орсон, аан тэгээд бас үхсэн! Жейн надаас болж аймшигтай болж өөрчлөгдсөн. Бүр чи ч надаас болж диваажингаас хөөгдсөн шүү дээ."
"Ер нь бол би хөөгдсөндөө баярлаж явдаг л даа. Тэгэхээр чи буруугүй. Юу гэдэг билээ дээ, гэр бүл шүү дээ, Дийн."
"Хөөе хөөе хөөе, нялуурж суух цаг алга хөгшчүүд минь! Жейн алга болчихоод байна. Түүнээс ч долоон дор нь тэр өөрөө бараг 'үхэл залгигч' /death eater/ шиг болчихоод байна. Тэр гэмгүй охин дээр Круциатус хэрэглэсэн. Энэ чинь бараг л Азкабанруу явах тасалбараа авчихсан гэсэн үг. Хурдан олж аврах хэрэгтэй! Ид шидийн яамнаас аль хэдийн Трисс тэр хоёрыг хайгаад эхэлчихсэн!!!" гэж өнөөх хүү хэллээ. Түүний зөв, хурдхан хайгуулаа эхэлье.
"Чиний зөв өө... Уучлаарай. Ингэхэд, та хоёр ямар холбоотой юм? Яагаад түүний тэгж их нандигнадаг зүүлт чамд байдаг билээ?" гэхэд тэр нэлээн ичсэн бололтой гацсанаа,
"Тэр... бид хоёр... маш сайн найзууд л даа..." гэв.
Ямар янзын найзууд вэ гэдэг нь ч тодорхой бололтой. Гэдээ энэ жаахан хүү ч гэсэн их зоригтой юм аа. Жейннигийн минь төлөө энэ их замыг туулаад ирсэн гэдэг чинь 16хан настай хүүд хэцүүхэн байсан байж таарна. Энэ хүүг дагуулаад явах гэхээр хэт эрсдэлтэй, үгүй гэхээр тэрний мэддэг зүйлс хэрэгтэй байдаг. Аваад явахаас даа.
"Кас, бас чи, золиг гэж, чамайг хэн гэдэг юм?"
"Фред, Фред Уизли."
"За, Кас чи энд тэнд явж хаагуур элдэв ер бусийн юм болж байгааг мэдээд шалгаж эхэл. Ф-Ф-Фред бид хоёр интернет, сонин сэтгүүлээс тийм мэдээллийг хайгаад шалгаж эхэлье. Хамтдаа хурдхан ямар нэг ул мөр олох хэрэгтэй."
Narrator's P.O.V
"ЖЕЙН ВИНЧЕСТЕР?! БИ ЧАМД ХЭДЭН УДАА ХЭЛЭХ ЁСТОЙ ВЭ? АХИАД СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ АСУУДАЛ ГАРГАЖ ЗАХИРАЛДАА ДУУДАГДВАЛ АВГА АХ ДЭЭР ЧИНЬ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АВААЧИХГҮЙ ШҮҮ!" гээд урт шаргал үстэй, цэнхэр нүдтэй үзэсгэлэнтэй эмэгтэй арав гаруйхан настай богино хар үстэй охинруугаа аргаа ядсан байртай ширтэж байлаа.
"Гэхдээ ээж ээ, энэ чинь шударга биш байна! Ханна өөрөө эхэлсэн! Тэр намайг солиотой амьтан, бас ийм болохоороо аавгүй гэж дуудсан, бас ... бас.,"
"Бас яасан гэж??"
"Тэр Дийнийг солиотой архичин гэсэн!!! Би эхнийх дээр нь яагаа ч үгүй, харин Дийнийг тэгж хэлэхийг би зөвшөөрөхгүй!!!"
Эмэгтэй охиныхоо хажууд өвдөглөн суугаад,
"Хонгор минь, ээж нь ойлгож байна. Ойлгож байна. Гэхдээ Ханнаг чи хөхөртөл нь цохисон байна лээ шүү дээ. Уураа хянаж сурах хэрэгтэй, охин минь." гэв. Охин ээжийгээ тэврээд уйлж эхэллээ. Тэр ээжийнх нь нүдэнд ч нулимс байгааг анзаарсангүй.
"Ээж ээ, би Дийн дээр очмоор байна."
"Хонгор минь, авга ах нь гэртээ байхгүй байгаа, амралтын өдөр л очьё."
"Би... түүнтэй ядаж утсаар ярьж болох уу?"
"Тэг дээ охин минь, бяцхан сахиусан тэнгэр минь. Гэхдээ эхлээд ээжийгээ сонсооч, чи минь огтхон ч гажиг биш, бас аав чинь чамайг орхиогүй. Хэзээ ч орхихгүй. Тэр үргэлж энд..." гээд зүрхэн дээр нь гараа тавиад,
"... энд байх болно. Чи минь бурхны бэлэг юм шүү дээ. Харин аав чинь баатар. Авга ах чинь ч гэсэн. Тэд маш олон хүний амийг аварсан. Чи минь үргэлж үүнийг санаж яваарай. Чи минь бурхны бэлэг, бяцхан сахиусан тэнгэр минь гэдгээ. Бас ирээдүйд юу ч болсон үүрд л энэ хэвээрээ байх ёстой шүү."
"Ээж ээ, та битгий уйл л даа. Би том болоод таныхаа бахархал нь болсон сайн охин болно. Тандаа томоо гэгч нь байшин авч өгөөд, ахиж хэзээ ч ядартлаа ажиллах шаардлагагүй болгоно. Харин Дийнд бүх дуртай хамтлагуудынх нь цомгийг олж өгч, дүүрэн Импалатай гарааш авч өгнө! Би хэзээ ч урмыг чинь хугалахгүй ээ!" гэхэд ээж нь инээгээд,
"Мэднэ ээ охин минь, ээж нь мэдэж байна. Дийн ч мэдэж байгаа. Хүчтэй байгаарай, охин минь, уураа хяна. Хэзээ ч уур чинь чамайг жолоодохыг зөвшөөрч болохгүй."
Жейн P.O.V
Ээж ээ... ээж ээ... Намайг уучлаарай. Гэхдээ таны буруу байсан. Би сахиусан тэнгэр биш. Огтхон ч биш. Харин тэрнээс ч амшигтай зүйл дотор минь байгааг би мэдэрдэг. Мэдэрсээр ч ирсэн. Бас би таны хүссэн шиг үргэлж сайн охин байж чадахгүй бололтой. Тандаа амалсан бүхнээ биелүүлж чадсангүй.
Энэ бодолтой зэрэгцээд хацрыг минь даган нулимс урсаж эхлэв. Зогсоох гэсэн ч ямар ч хяналтгүй хацраар минь мөр татуулан урссаар л байв. Яах ёстой вэ, ээж ээ? Би яахаа ч мэдэхгүй нь. Сүүлийн хэд хоног бараг унтсангүй, юм ч идсэнгүй. Унтахаар хэвтэх тоолонд тас харанхуйд, тээр гүнд, хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл намайг дуудаж, аймшигтай хоолойгоор ярьж эхэлдэг юм. Тийм болохоор унтах ямар ч хүсэлгүй болчихдог байв.
Ингэж хэвтэх нь ямар ч ашиггүй юм. Босч хайгуулаа эхэлсэн нь дээр биз гээд ойрхон зогсоолоос хулгайлсан хар мотоциклоо унаад хурдлан давхилаа.

*** *** *** ***
"Ахиад оролдоод үзье. Миний ээжид юу тохиолдсон бэ!!! Хэлчихвэл их удаан зовоолгүй тамруу чинь илгээе. Үгүй бол чи тамд байх минь яав даа гэж харамсах болно шүү." гэж чөтгөрийн урхитай газар хүлээтэй суугаа чөтгөрт хэллээ. Уулзвар зам дээр энэнийг урхидаад барьчих ч амар байсан л даа. Ямар нэг 'devil plan' гарсан бол уулзвар замын чөтгөрүүд оролцоогүй байна аа гэж байхгүй. Гартаа ариун ус /holy water/, өвөөгийн дэвтрийг барьчихаад зогсож байтал тэр чөтгөр гэнэт чанга гэгч нь инээгээд,
"Чи тэнэг байна. Аав чинь ч тэнэг байсан. Чи бүүр тэнэг. Намайг яаж ч тамлаж болно. Чи л цаг алдана. Харин цаагуур чинь чиний ирээдүйг бид шийдэж байгааг битгий март. Тамал л даа. Льюсиферийн төлөө!" гээд ахиад муухай инээв. Уурандаа төмөр хутган дээр ариун ус асгаад гэдэсрүү нь шууд дүрчихлээ. Өвдсөндөө хашгирсан ч удалгүй ахиад л инээлээ. Тэр бууж өгөхгүй бололтой.
Гэтэл... нэг бодол толгойд орж ирсэн ч... Энэ нээрээ бүтэх болов уу? Оролдоод үзэхээс дээ.
Шидэт саваагаа халааснаасаа гаргаад түүнрүү чиглүүлтэл тэр,
"Тоглоод байна уу? Наад модны тайрдас чинь надад үйлчлэхгүйг мэднэ биз дээ?" гэлээ.
"Оролдоод үзэхэд юу алдах вэ дээ. Тэглээ ч би... их удаан хугацааны дараа гарч ирсэн ангууч- шидтэн. Болох ч юм билүү?" гээд өөдөөс басамжлангуй инээх тэр чөигөрийн хоолойд нь саваагаа тулгаж байгаад
"СЕКТУСЕМПРА!!!" гэхэд эхэндээ тэр яагаа ч үгүй ч, хэсэгхэн хормын дараа... царай нь айдсаар дүүрч, удалгүй бүх биеийг нь үл үзэгдэх илдээр зүссэн мэт болж, цус асгарч эхлэв. Гайхалтай! Миний шид үйлчилж байна! Өмнө минь цус алдаж үхэх гэж байгаа хүн сууж байсан ч би баярлахгүй байж чадсангүй. Эд нарт миний шид үйлчилж байна! Би одоо л өөрийгөө хүчирхэг гэдгээ мэдэрч байна!!! Сонин юм даа, өнөөх хий үзэгдэлд Фред шидээ ашиглах гэхэд үйлчлээгүй шүү дээ.
"Асуултанд минь хариул, тэгвэл хурдхан үхүүлнэ гэдгээ амалъя." гэтэл гэнэтхэн хажууд нөгөө Кастиэль гэгчийн гарч ирсэн шиг далавчны чимээ гарлаа. Тийшээ хартал дөлгөөхөн царайтай, сүрхий албархуу хувцасласан, шаргал үстэй царайлаг эмэгтэй зогсож байлаа.
"Наад хөөрхийлөлтэй амьтнаа зүгээр орхи. Тэр тэртээ тэргүй юу ч хэлэхгүй." гэдэг юм байна.
"Чи хэн гээч нь вэ? Тэр надад юу ч хэлэхгүй гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм?" гэхэд,
"Ийм учраас." гээд өнөөх чөтгөрийн толгойд хүрмэгц тэрний нүднээс нь хурц гэрэл гараад тэр үхчихлээ.
"Кхэ-кхэ. Намайг Сьюриэл гэдэг. Би бол арк-эйнжел. Хүмүүс биднийг хамгийн хүчтэй сахиусан тэнгэрүүд гэдэг юм" гэлээ. Би гартаа өнөөх чөтгөрийг тамалж байсан ариун устай хутга нууцаар атгачихаад анхаарлыг нь татахын тулд,
"Сахиусан тэнгэр ий? Чи Кастиэлийн найз байх нь ээ?" гэлээ.
Дийнд хэл хүргэх гэж ирсэн байж таарна. Чамайг зүгээр явуулчихгүй шүү. Хариулах гээд ам нээхэд нь шууд нөгөө хутгаар хамаг хүчээрээ цээжрүү нь дүрлээ. Гэтэл тэр бүр цочсон ч үгүй,
"Ouch. Яаж байна охин минь, хүний яриа тасална гэдэг чинь бүдүүлэг хэрэг шүү! " гээд нөгөө хутгаа инээж байгаад цээжнээсээ сугаллаа. Би юу хийхээ мэдэхээ байчихлаа. Ариун ус үйлчилдэггүй байх нь ээ энэ сахиусан тэнгэрүүдэд. Түүнийг яаж зогсоох аргаа мэдэхгүй болохоор учраа олохгүй нь!!! Тэгтэл тэр ам нээн,
"Чиний асуултанд хариулья. Би Кастиэлийн найз биш. Бас авга ахын чинь тагнуул ч биш. Жаахан биеэ тоосон юм шиг сонсогдож магадгүй ч авга ахын чинь найз надаас хэд дахин доогуур зиндааных. Чи надаас айх хэрэггүй. Би зөвхөн туслах гэж л ирлээ. Надад чиний мэдэхийг хүсдэг ч ахын чинь чамаас нуусан бүх мэдээлэл байгаа. Би чамд хэн ээжийг чинь алсныг хэлж өгч чадна..." гэв.
"Харин оронд нь би чамд юу өгөх вэ?"
"Их юм биш дээ охин минь, цаг нь болохоор чи дуртайяа хийнэ."
"Тэгвэл тэр үнэн гээд байгаа юмнуудаасаа хальтхан дурьд л даа" гэлээ.
"Нэгдүгээрт, аав чинь авга ахын чинь хэлдэг шиг тийм ч сайн хүн байгаагүй. Тэр дэлхийг сүйрүүлчихээ шахсан. Хоёрт, тэр чиний талаар юу ч мэдэхгүй. Чамайг үүсгэх, бий болгох санаа ч байгаагүй. Авга ах чинь л хаанаас ч юм жирэмсэн болчихсон ээжийг чинь олсон. Гуравт, ээжийг чинь найзын чинь биед орсон байсан тэр чөтгөр алсан. Дөрөвт, би чамайг түүний байгаа газарт аваачиж чадна."
"Чи надтай хамт явах хэрэг үү?"
"Өө үгүй дээ, чи миний сайн найзтай явна." гээд хажуудаа яваа өндөр, царайлаг хэдий ч хайнгахан хувцасласан хорь орчим настай эрэгтэйрүү заалаа.
"Даниэль, Жейнниг хамгаалаад найз дээр нь аваачаарай. Жейн, Даниэль бас сахиусан тэнгэр, тийм болохоор түүнд битгий эргэлзээрэй." гэв.
"Өө үгүй дээ, би түүнийг сахиусан тэнгэр биш гэдэгт итгэлтэй байна." гэж намайг хэлэхэд тэр инээд алдаад,
"Аргагүй л Винчестер юм даа. Гэхдээ ялгаагүй шүү дээ, хонгорхон охин минь. Тэр юу ч байсан чамд түүнийг дагахаас өөр арга байхгүй. За, тэр дээр надад хийх ажил их байгаа учраас би явалгүй болохгүй нь. Амжилт хүсье, Жейн Винчестер." гээд нөгөө л далавчны чимээгээ гаргачихаад алга болчихов. Харин хажууд өнөөх Даниэль нь л үлдлээ. Тэр,
"Чи намайг сахиусан тэнгэр биш гэж яаж мэдээв?" гэлээ.
"Хэрвээ чи өмнө нь сахиусан тэнгэрүүдийг харж байсан хүнийг хуурах гэж байгаа бол хувцаслалтан дээрээ анхаарч бай. Чи тэдэн шиг сүртэй хувцасладаггүй юм билээ."
"Тэгээд чи намайг яг юу гэж бодож байгаа юм?"
"Юу ч байсан хамаа алга. Зүгээр л намайг тэр новшийн байгаа газарлуу аваач. Харин чи хуурах оролдого хийхээсээ өмнө намайг Винчестер гэдгийг бүү мартаарай." гэвэл тэр,
"Санаа зоволтгүй дээ, Винчестерүүд болон миний хооронд урт удаан харилцааны түүх бий. Эртний найзууд л гэсэн үг." гэв.
"Ямар түүхтэй байсныг нь ярих хангалттай хугацаа үлдээ биз. Одоо хурдхан л тэр новшийг олж өгөхөө бод."
Тэр тачирхан сахал, Хогвартсад дандаа л сонсдог байсан Англи аялгатай юм. Сонирхолтой л юм. Тэр яг хэн юм бол? Чөтгөр юм болов уу? Гэхдээ сахиусан тэнгэр, чөтгөрүүдтэй яагаад хамт ажиллана гэж? Утгагүй юм.

Continue Reading

You'll Also Like

36.9K 2.2K 17
Шин Харү гэх охин марзан сургуульд элсэж Жэгүг гэх хөвгүүн түүний амьдралд орж ирсэнээр өгүүллэг өрнөх болно.
6.1K 459 33
ნუ ალბათ მიხვით რომ სათაურების დარქმევა ჩემი საქმე არაა მაგრამ იმედია ფიქცია მოგეწონებათ
254K 45.2K 57
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
51.4K 9K 45
මන්දාරම් අහස යට දී එකතු වුන ඒ ආදරය .. ඒ මන්දාරම් අහස යටදීම වෙන් වුනොතින් ..! රෂාන් ♡ මිහික Start = 2023. 11. 12 End = .................. Cover by...