Chapter 5: Хогсмидийн аялал

1.3K 82 10
                                    

"Фред чамд хэдэн удаа хэлэх ёстой юм бэ? Очоод асуу л даа! Би аль хэдийн хамт явах хүнээ олчихсон." гэж Тед хажууд үглэсээр л байв.
"Викториа юу? Чи тоглоогүй биз? Тэр зөвшөөрсөн гэж үү?" гэж хажуугаас Роксан гайхан асуув.
"Роксан? Чи Викториагийн тухай яаж мэддэг юм??", Тедди үнэхээр сандарсан байдалтай асуулаа.
"Тоглоод байна уу, Тедди. Викториа чинь миний үеэл шүү дээ. Тэр чиний тухай дандаа ярьдаг. Гэхдээ тийм ч таатай биш."
"
"Чи бид 2 ч нэг завин дээр сууж яваа бололтой, Тед. Викториа чамд дургүй, Жейн надад дургүй. Hi5!!!" гэж инээдээ барьж ядан хэллээ. Гэхдээ ядаж Викториа түүнд зөвшөөрсөн юм даа. Харин Винчестер... Тэр охин ч жинхэнэ хатуу самар шүү. Түүнийг өөр хэн нэгэн урьчихаагүй гэж найдахаас.
******      ********      ******
"Фредди! Фред" гэх Триссагийн дуу гарлаа. Бурхан минь түүнтэй холбоотой бүхэн дууссан гэж найдаж байсан юм сан. Сонсоогүй дүр эсгээд алхаад байх гэсэн ч араас гүйж ирээд тэврэх нь тэр. Уурандаа бушуухан эргэж хараад гарыг нь хүчтэй түлхчихлээ.
"Чи юу ч ойлгоогүй хэрэг үү!!! Намайг тайван орхиод өгөөч!!! Үнэхээр ядаргаатай санагдаж байна!!!"
"Ф-ф-фред? Би зүгээр л... маргаашийн аялалд хамт явна биздээ л гэж асуух гэсэн юм."
"Үгүй.Үгүй. Үгүй. Үгүй!!! Бид 2 дууссан! Ойлгож байна уу? Ахиад ингэх юм бол, Мерлиний нэрээр андгайлья, чамайг эмэгтэй хүүхэд гэж бодолгүйгээр шившлэг илгээчихэж ч магадгүй шүү!!!" гэтэл Триссагийн нүд нулимсаар дүүрлээ. Түүнийг тэр чигээр нь орхиод явах хэрэггүй юм шиг санагдсан ч явах хэрэгтэй гэж итгүүлээд цааш шийдмэг алхалсаар Их танхимруу оров.
Их танхимд Винчестер байхыг хараад өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодорлоо. Гэтэл түүний хажууд Трэвис байхыг хараад өмнө нь байсан аз жаргал юу ч үгүй болчихов. Трэвис бол 7р дамжаанд сурдаг, Слизерний квиддичийн багийн ахлагч, бас дэрээс нь жинхэнэ "новш". Түнийг Жейнд санаархаад байгааг анхнаасаа анзаарсан л даа. Гэхдээ хэзээ ч хамт байхыг зөвшөөрөхгүй. Очиж очиж Бэн Тревис шүү! Слизерний ширээрүү яаран очоод Винчестер тэр 2н хажууд суулаа. Трэвис намайг цохиод авахад ч бэлэн харагдсан шүү. Винчестер ч тэрнээс дээрдээд байхааргүй харагдаж байлаа.
"Чи энд юу хийж яваа юм Уизли?" гэж Трэвис асуухад түүнрүү харсан ч үгүй шууд Винчестерлүү хараад,
"Чи-надтай-хамт-Хогсмидрүү-явах-уу?" гээд шууд дуржигнуулчихлаа.
Тэр хоёрын нүд байх ёстой хэмжээнээсээ 2 дахин томорчихоод намайг цоолчихоор шинжтэй харж байв.
"Хүлээгээрэй, Уизли. Чи харахгүй байна уу? Жейн бид 2 ярилцаж байна. Тэглээ ч тэр чамтай хамт хаашаа ч явахгүй. Тийм биз дээ, Женни?" гэж Трэвис бялдуучлангуй харлаа.
"Юу л даа. Ер нь бол чиний хэлснийг би ойлгоогүй, Уизли. Тэглээ ч Трэвисийн зөв. Чамтай хамт хаашаа ч явах бодол алга."
"
"В-В-Винчестер?.?.?.?"
"Яв даа, Уизли. Чи тэрнийг сонссон." гэж Трэвис ялалт гийсэн царай гаргах нь тэр.
За яахав, Винчестер. Гэхдээ чи хэнтэй нөхөрлөөд байгаагаа сайн бодож үзээрэй дээ. Очиж очиж Трэвис үү? Чамайг ухаалаг охин гэж бодсон юм сан." гэтэл нүүрэн дундуур манартал алгадчихлаа. Нүдээ нээгээд, хацраа бариад Винчестерлүү хартал ууурласандаа болоод нүд нь улаанаараа эргэлдчихсэн амьтан, 
"Амаа мэдэж яваарай, Уизли! Би хэн нь хэн бэ гэдгийг өөрөө  мэдчихэж дөнгөнө.Намайг эмнэлэгт нэг хүргэж өглөө гээд их юм бодох хэрэггүй. Би чиний талаар огтхон ч боддоггүй. Юу гэх чинь надад хамаагүй ч ахиад ийм юм яривал зүгээр орхихгүй гэж мэдээрэй! Одоо нүднээс минь далд орохгүй бол мэддэг бүр хараалаа илгээчихнэ шүү!!!!" гэв.
"Чи ч гэнэн байна даа." гэчихээд их танхимаас гарлаа. Мерлин гэж, би охинд алгадуулчихлаа шүү дээ! Бүр Винчестерт, их танхимд! Хангалттай. Бурхан минь гүйцээ, би түүний талаар бодохоо болих хэрэгтэй. Тэр намайг огтхон ч боддоггүй гэсэн нь ч үнэн байх даа...

HogwartsWhere stories live. Discover now