Chapter 7:Flashback

1.1K 65 13
                                    

**Flashback**
Авга ахын Impala-гийн урд суудалд суучихаад түүний хамгийн чанга дээр нь тавьчихсан Bon Jovi-гийн дууг сонсохгүйн тулд цонхыг нь том гэгч нь нээчихээд ярвайгаад сууж байлаа. Тэр яагаад одоо болтол энэ аль 1967 оны сонин машинаа сольдоггүй юм бол? Дийн догь залуу, сайн ч авга ах. Гэхдээ их хачин гэдгийг хэлэхгүй байж болохгүй биз.
"Жейнни, өлсөж байна уу? Хаа нэгтээ ороод чийзбургер авч идэх үү?" гэж тэр миний бодлыг тасалдуулан асуулаа.
"Гуйя, Дийн. Жейнни биш Жейн!!!
Тэглээ ч чийзбургер хүний эрүүл мэндэд муу. Бас таргалчихна." гэхэд,
"Чи ч яг л Сэмми шиг ярьж байна шүү." гэснээ санаа алдаад,
"Би түүнийг ямар их санаж байна гээч... Сэм. Миний бяцхан дүү Сэмми. Түүнийгээ хамгаалж чадаагүй ч түүнийхээ төлөө чамайг заавал хамгаална аа. Гаргасан алдаагаа ахиж давтахгүй ээ, Жейнни."
"Дийн. Та чинь гэнэтхэн юун уянгын халилруу ороод явчихав даа. Би одоо 14тэй. Өөрийгөө бага ч гэсэн хамгаалчихаж дөнгөнө шүү дээ." гэхэд тэр надруу инээмсэглээд,
"Мэдээж чи чадна. Чи чинь Винчестер шүү дээ. Санаж яваарай, Жейн. Сахиусан тэнгэрүүд чамайг үргэлж харж хамгаалж яваа гэдгийг."

**Flashback ends**
Сахиусан тэнгэрүүд... Тэд хаана байгаа юм? Аавыг минь үхэж байхад, ээжийг минь энэ урт хугацаанд шаналж байхад, намайг энэ бүх муу муухай юмнуудын учрыг олох гээд будилж явахад хаана байгаа юм? Би зөвхөн ад чөтгөрүүдийг л харсан. Сахиусан тэнгэрүүдийг харин үгүй. Тийм болохоор би л энэ бүхний учрыг олно. Сахиусан тэнгэрүүдийг хүлээж суух хүсэл ч алга. Зул сарын амралт болоод хүүхдүүд бүгд гэрлүүгээ явчихаад байхад би энд тэнхимээсээ бараг л ганцаараа үлдсэн. Ээж Боббитой хамт нэг хэрэг дээр ажиллаж яваа, тэгээд ч шилтгээнээс хамгаалалтгүй гарах аюултай гэсэн. Авга ах Дийн надтай холбоо бариагүй удаж байна. Гэхдээ би түүнд бэлгийг нь явуулчихсан... Фред бид хоёрын хувьд яг л найзууд хэвээрээ л байгаа. Түүнээс өөр хүлээгээд байгаа зүйл ч алга даа. Над шиг охиныг найз охиноо болгохыг хэн хүсэх вэ дээ!?

Сүүлийн үед өдөржин номын санд өвөөгийн дэвтэр, шидэт амьтан, хар урлагийн тухай номнууд л уншиж өнгөрөөж байна. Гэсэн ч олигтой урагшилж байгаа шинж алга. Юу ч олж мэдээгүй. Өнөөдөр ч бас бусад өдрүүд шиг номын санруу явлаа. Тэнд очоод шөнө болтол cурснаараа сууж байгаад хатагтай Пинсийг хөөхөд нь л гарлаа. Хатагтай Пинс бол бүргэд шиг царайтай манай номын санч. Номын сангаас гараад холдоогүй байхад би хөлийн чимээ сонслоо. Гэхдээ хэн ч харагдсангүй. Яах аргагүй ойрхон чимээ сонсогдсон юмсан. Арай нөгөө хий үзэгдэл чинь биш байгаа!!! Айcандаа чимээ гарсан зүгт давс цацтал давс нэг зүйл дээр ойгоод тогтчихлоо. Гэхдээ хий үзэгдэл биш бололтой. Хэн нэгэн нь үл үзэгдэгч болсон шиг байна! Гүйж очоод "Aккио үл үзэгдэгч цув!" гэсний дараа гарт цув ороод ирлээ. Харин буланд нэг хар үстэй жижигхэн хүү айчихсан зогсож байв.
"Гуйя, намайг Филчид битгий хэлээч! Би аль хэдийн 2 шийтгэл авчихсан." гэж тэр гуйлаа. Миний инээд хүрсэн гэж. Энэ жижигхэн хүүгээс ямар их айв аа. Тэгтэл энэ чинь манай алдарт Жеймс Сириус Поттер байна шүү дээ!
"Харри Поттерийн хүү шөнө дунд үл үзэгдэх цувтай тэнэж явдаг байх нь ээ?"
"Намайг зүгээр явуулчих л даа. Цувыг минь өгөөч!"
"Би тэгж бодохгүй л байна шүү, залуу минь."
"Мартаж үз! Слизернийхэн хэзээ ч тус болдоггүй гэдэг ч үнэн юм даа!" гээд нударгаа зангидаж байна.
"Үг хэлээ мэдэж яв, Поттер. Чиний аавыг чинь бодоод чамайг өнөөдөр зүгээр явуулъя. Тэгээд бас Слизернчүүдийн тухай бодлоо өөрчилнө биз." гээд үл үзэгдэх цувыг нь сунгалаа. Тэр санаа зовсон байртай ойртсоноо,
"Баярлалаа." гэж бувтналаа. Цааш явах зуураа тэр,
"Би таньд нэг өртэй боллоо. Мартсанаас, та их хөөрхөн шүү" гэчихээд нөмрөг доогуураа ороод алга болчихлоо. Инээд хүрсэн ч гэж жигтэйхэн.
Цааш яваад газар доорх Слизерний өрөөний хаалганд ирлээ. Ороход бас нууц үг шаардлагатай.
"Цэвэр цус" гэтэл хаалга нээгдсэнгүй. Хачин юм даа. Нууц үгээ сольчихсон юм болов уу?
"Салазар Слизерн" бас л болсонгүй.
"Нэр төр"
"Заль" аль нь ч болсонгүй дээ. Хараал ид гэж. Слизерний нийтийн өрөөний нууц үг ер нь иймэрхүү л үгнүүд байдаг даа!!! Шөнөжин энд үлдэх нь дээ! Маргааш зул сар, тэгээд ч бараг бүгд гэрлүүгээ харьчихсан болохоор хүн хүлээнэ гэж бүтэхгүй нь! Энд байснаас номын санд байсан нь дээр гэж бодоод явж байтал таньдаг хүнтэйгээ таарлаа. Фред. Тэр намайг хараад нэг их гайхсангүй.
"Сайн уу, Жейн?" гээд инээмсэглэж байна.
"Сайн уу, Уизли"
"Боль доо. Ахиад л Уизли гээд эхэллээ. Энэ овгоор дууддаг байдлаас аль дээр гарчихсан гэж бодсон юмсан. Ингэхэд чи харанхуй шөнө шилтгээн дотор тэнэж явах хүн биш дээ, юу болоов?"
"Зүгээр дээ. Ердөө л намайг байхгүй нууц үг солигдчихоод гянданруу орж чадсангүй. Чи ингэхэд яагаад гэрлүүгээ яваагүй юм?" гэвэл тэр,
"Аав ээж, Рон, Харри бүгд хамтдаа зул сарын амралтаар Франц явсан. Роксан тэдэнтэй явчихсан болохоор зүгээр ээ. Би явахыг хүсээгүй юм. Чи ингэхэд хаана хонох болж байна аа?" гэхэд нь би мөрөө хавчаад,
"Номын санд хатагтай Пинсээс нуугдаж байгаад л хононо доо"
"Юу гэнэ ээ, болохгүй шүү дээ! Маргааш чинь зул сарын өдөр! Юу гээч, чи ер нь надтай хамт Гриффиндорын цамхагруу яв. Роксаны өрөөнийхөн бүгд явчихсан болохоор өнөө шөнөдөө тэнд хоночих. Маргааш өглөө эрт гараад явчихвал хэн ч мэдэхгүй!"
"Үгүй шүү. Чи яг солиорчихож Фред! Үгүй. " гээд номын санруу орлоо. Сэмээрхэн гэтэж ороод хаалга хаатал яг ард хатагтай Пинс зогсож байж таараад
хөөгдөөд гарлаа. Новш гэж. Үнэхээр яах ч аргагүй боллоо гэж үү?
Хатагтай Пинсийн хашгирах дуунаас бушуухан зугтах гээд гүйгээд гартал Фред
'Би чамд хэлээгүй юу' гэсэн харцаар хараад байж байлаа.
"Амаа тат, Фред. Юу ч битгий хэл" гэхэд тэр инээд алдаад,
"Алив л дээ. Би чамайг хазчихгүй. Тэглээ ч чи Роксаны өрөөнд хононо шүү дээ. Надад итгэ ээ. Хэн ч мэдэхгүй."
"Мэдэхгүй юм даа, Фред."
"За явъя аа, Жейн. Чи шилтгээн дотор байгаа ч гэсэн ганцаараа шөнө хононо гэдэг аюултай шүү дээ."
"Хм. За яахав. Баригдахгүй л гэж найдъя даа." гээд түүнтэй хамт явлаа.
Гриффиндорын цамхагруу ороход яг л манайх шиг нууц үг хэрэгтэй ч тэрийг нь хүлээн авдаг нь Бүдүүн Хатагтайн хөрөг аж.
"Оргилуун дарс" гэхэд Бүдүүн хатагтай,
"Мерлиний сахал гэж, наад нууц үгийг чинь маргааш солих хэрэгтэй байх аа." гээд надруу сэжиглэнгүй хараад хаалгыг нээлээ. Би Фредийг даган дотогш орлоо.

HogwartsWhere stories live. Discover now