Chapter 2 O.W.L

1.7K 101 7
                                    

....Би бусдыг бодвол Хогвартс экспрессээр ирээгүй. Бас дээр нь Хогсмид Хогвартсаас багагүй зайтай тул нийлээн удаж байж шилтгээнийг олж харлаа.  Миний амьдралдаа харсан хамгийн гайхалтай барилга тэр байсан байх. Шилтгээний гадаах нуур, хойно нь харагдах хориотой ой гээд л юу ч гэмээр юм бэ дээ, төгс зохицолдсон юм шиг санагдаж байлаа. Шилтгээний хаалга улам бүр ойртсоор л... Тэгтэл нэг настайвтар,шовгор бүрх малгай өмссөн эмэгтэй намайг тосож аваад:

-Хогвартсад тавтай морил. Намайг Профессор Макгонагалл гэдэг. Сургуулийн захирал. Чи манайд шинээр шалгалт өгөх хүүхэд мөн үү?

Бид чамаг л хүлээж суулаа. O.W.L бол Хогвартсын сурагчдын 5р дамжаандаа өгдөг шалгалт юм. Чи өмнө нь энд сурч байгаагүй болохоор 6р дамжаандаа орохын тулд энэ шалгалтыг өгөх хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа биздээ?

-Тэгэлгүй яахав профессор. Би маш сайн бэлдсэн.

-За тэгвэл дотогш оръё гэж хэлээд шилтгээний хаалганд саваагаа хүргээд намайг дагуулан орлоо. Би профессорын араас бул чулуу шигтгэсэн шалан дээгүүр явж байна. Баруун талд нэг хаалттай хаалга байсан ч намайг жижигхэн танхимд оруулав.

Эхлээд бид ид шидийн түүхийн шалгалт авлаа. Шалгалтыг хуурч болдоггүй цаас, арилдаггүй бэхээр авч байсан. Ид шидийн түүхийн хичээлийн сэдэв миний хувьд их амархан байсан шүү. 16р зууны үеийн албингуудын бослогын талаар бич гэсэн байлаа.

Дараагийн шалгалт хар урлагаас хамгаалах хичээл. Энэ шалгалт харин жаахан хэцүү байсан. Бид Гриндилоугийн тухай бичээд, дараа нь жижигхэн намгийг зальтай дэнлүүтэд хуурагдалгүй давж гараад боггартай тулалдах ёстой байсан юм. Би ч боггарт хүртэл их л дажгүй явсан даа. Даанч боггарт миний хайртай хүмүүсийн үхлийг үзүүлсэн тул би яаж ч хичээгээд анхаарлаа төлвөрүүлж чадаагүй юм.

Шившлэгийн шалгалт миний хувьд хамгийн сайхан байсан. Зунжингаа сургуулилсан болохоор татдаг шидийн үйлчлэлийг сайн бичсэн, бас хөгжилтэй шид, левитацийн шившлэг, чимээгүй болгох шившлэг гээд бүгдийг нь бичсэн шүү.

Хувиргал хэзээ ч миний дуртай хичээл байгаагүй. Шалгалтан дээр нь ч бас онц аваагүй сайн юмуу дунд авсан гэдэг нь эргэлзээгүй. Зарааг зүүний хатгуур болгон хувиргахдаа хэдэн ширхэг өргөсийг нь зүү болгож чадаагүй юм. :D 

Ургамал судлал, эртний талхидал 2 ч бас муугүй шүү. Ургамал судлал дээр Бубонтьюберийн идээний ач холбогдол, яаж цуглуулах талаар, бас мандрекийн талаар бичсэн. Эртний талхидал дээр харин ЭХВАЗ гэдэг үгийг найзууд гээд жаахан буруу орчуулчихсан. Уг нь нөхөрлөл гэсэн үг л дээ. 

Уусмал миний хамгийн дуртай хичээл. Шалгалт бол торох юмгүй сайн байхаа. Хорны эсрэг уусмал, агшаагч хорны талаар бичиж, амьд үхлийн ундаа бэлтгэх ёстой байсныгаа бараг л 100хувь хийсэн байх шүү. 

Одон орон судлал ч угаасаа маглуудын дунд ч үздэг байсан .Бархасбадь гарагийн дагуулуудыг нэрлэх ёстой байсан. Хамгий сүүлийн шалгалт шидэт амьтан судлал. Би гиппогрифийн тухай бичиж, фестралуудын ач холбогдлыг нэрлэж, ньюхлерүүдэд аюул учруулахгүй хоолыг сонгох ёстой байсан. Эцэст нь ингээд нэг юм шалгалт дууслаа.

HogwartsWhere stories live. Discover now