Chapter 6: Хачин захидал, хачин үйл явдлууд

1.1K 67 8
                                    

Author's note:

Энэ парт дээр Supernatural reference их гарч байгаа шүү :)) Үзэж байгаагүй хүмүүст хэтэрхий сонин санагдуулахгүйн тулд ерөнхийд нь л оруулаад явчихлаа. Гэхдээ гол дүрын охин маань Винчестер шүү дээ :D Тэгэхээр Supernatural-тай цаашдаа бас холбогдоод явна аа :)

За уншиж үзээд сэтгэгдлээ заавал бичээрэй, /яагаад гэвэл энэ партыг арай өөрөөр биччихсэн болохоор үнэлэмж яаж ирэхийг мэдэх их хэрэгтэй байна шүү :) /








Авга ах Дийнээс захидал иржээ. Гэхдээ үнэхээр товчхон баc хачин  захиа байв.

"Жейнни, миний чамд өгсөн бугуйвчийг юу ч болсон биенээсээ битгий салгаарай. Бас хаа ч явсан багахан ч гэсэн   давс авч яв. Ямар нэг хачин юм харагдвал давсаа цац. Болгоомжтой байгаарай."

Юу болоод байгааг үнэхээр  ойлгохгүй байна. Юун давс, хачин юм бэ? Тэглээ ч түүний өгсөн бугуйвчийг анхны өдрөө л  алга болгочихсон шүү дээ...

Гадаа аль хэдийн зул сарын уур амьсгал орчихоод шилтгээн цасанд хучигдаж, хүүхдүүд гадаа цасаар тоглоод эхэлчихжээ. Өнөөдөр Хогсмидийн 2дох аяллын өдөр. Гадаа тийм ч сайхан биш байгаа учраас байдгаараа зузаалаад гарлаа. Фред ч намайг хүлээгээд зогсож байв. Хогсмидэд ирээд сурснаараа Гурван шүүр орох гэтэл тэр,

"Өнөөдөр чамд үзүүлэх өөр зүйл байна." гээд намайг дагуулан мэдэхгүй зүгрүү явлаа. Тэгтэл ойн цоорхойд нэг том гацуур модны доор очоод зогсчихлоо. Тэнд яагаад ч юм дулаахан байх юм.

"Дулаахан байгаа биз?" гээд тэр инээмсэглэлээ.

"Жейн, удахгүй шинэ жил болох нь. Тийм болохоор чамд би нэг юм өгөх гэсэн юм аа." гэж халаасаа ухаад нэг жижигхэн боодолтой юм гаргаж ирэв. Яг тэр үед гадаа том том ширхэгтэй цас зөөлөн хаялж эхэллээ. Тэр надад нөгөө боодолтой зүйлээ өгөхөөр сунгаад,

"Онгойлгоод үз л дээ. Чи гайхна даа." гэлээ.

Боодлыг нь задлаад хайрцгийг нээтэл...

...

АВГА АХ ДИЙНИЙ НАДАД ӨГСӨН МӨНГӨН БУГУЙВЧ! Би нэг хэсэг юу ч хэлэх чадваргүй болчихов. Хэдэн хормын дараа л түүнрүү хараад,

"Мерлиний сахлаар андгайлъя, чи надад үнэхээр үнэтэй зүйлийг минь олж өглөө. Баярласнаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй нь! Чи үүнийг хаанаас олоо вэ?" гэхэд

HogwartsWhere stories live. Discover now