Chapter 4: Хэтэрхий олон алдаа

1.3K 75 5
                                    

"Винчестер! Хөөе, Винчестер!", хэн нэгэн миний хажууд хашгичиж гарлаа. Хичээл, гэрийн даалгавруудад дарагдсаар сүүлийн хэдэн долоо хоногт эцэстээ тултал ядарсан учраас Слизерний нийтийн өрөөнд зүүрмэглэчихэж л дээ. Нүдээ нээгээд харвал аль хэдийн үд өнгөрчихсөн, нар хэвийж байгаа бололтой байна гэдэг чинь би бараг 2цаг унтчихжээ! Нийтийн өрөөнд шүү! Надруу хашгичиж байсан хүн Лорейн байжээ. Манай тэнхимийн ахлагч охин. Үнэнийг хэлэхэд тэр надад тийм ч их дуртай биш, би ч ялгаагүй.
"Өдөр ч бай орой ч бай аль ч үед унтаж болох газрыг унтлагын өрөө гэж нэрлэдгийг чи мэдэх үү, Винчестер! Хэн нэгэн нь нийтийн өрөөнд хагас өдөр зүүрмэглэнэ гэдэг тийм ч сайхан зүйл биш шүү!" гээд л эхэллээ дээ.
"Бурхан минь чи надруу шүлсээ үсчүүлээд байна Лорейн. Дуртайдаа энэ төмөр сандал дээр чинь унтчихсан гэж бодоо юу!" гэж хяламхийчихээд гараад явлаа. Гэхдээ унтлагын өрөөрүүгээ биш их танхимруу. Лорейнээс сургааль сонсох нь л дутаж гэнэ. Сүүлийн үед Триссатай ч уулзаж ярилцах цаг олдохоо байсан. Бид нэг унтлагын өрөөнд байдаг ч хэт ачаалалтай даалгавар, Слаг клубын уулзалт, квиддичийн багийн зөвлөх хийх гээд олон ажлуудаасаа болоод бүх хүн унтсаны дараа өрөөндөө бүтэн сартай шөнийн дараах хүн чоно шиг амьтан орж ирдэг болсон доо. Квиддич жаахан сонирхдог, тоглохдоо сайн биш ч тактик жаахан гадарладаг болохоор Слизерний нэг удаагийн бэлтгэл дээр очиж ярилцсаны дараа намайг дажгүй хэрэгтэй юм гээд Слагхорнд хэлж багийн зөвлөхөөр сонгосон юм. Харин Слаг клубын хувьд Слагхорн намайг 2дах хичээлээс эхлэн уусмалын нарийн мэдрэмжтэй гэснээс хойш уулзалтын урилга надад ирдэг болов. Тэр уулзалт дээр Слагхорнтой шинэ уусмалуудын тухай ярилцдаг байсан болохоoр л очдог юм. Тэрнээс бусад зүйл нь профессор Бинсийн ярианаас ч уйтгартай. Эдэн дээр нэмээд профессорууд 6р дамжааныхныг даалгавраар бөмбөгдөж, миний амьдралын нэг өдрийн 24 цаг дэндүү богинохон санагдах болсон юмдаа. Нүдэн доогуур хөх судал татаж, байнга ядарсан царайтай явдаг болсноос хойш хүмүүс ч надаас дөлдөг болсон нь харин сайн хэрэг шүү! Хүн бүр гэдэгт Уизли ордоггүй нь харамсалтай... Хэрвээ яг одоо боггарт надтай таарах юм бол тэр дороо Фред Уизли болж хувирах байсан байх аа. Тэр бол жинхэнэ хар дарсан зүүд л гэсэн үг. Үргэлж л араас хэрэгтэй хэрэггүй юм бувтнаад явж л байна. Ядахад хамт суудаг хичээл ямар олон гэж санана. Тэр болгон дээр албаар өөр хүний хажууд суусан ч Уизли орж ирээд хажууд минь суугаа хүнийг босгочихдогоос хойш сүүлдээ өөрөөр оролдохоо ч байсан... За тэгээд бүтэн хичээлийн турш Langlock curse хэрэглэж хэлийг нь тагнайтай нь наачих хүсэл төртөл чалчиж өгнө дөө! Юу хэрэгтэй гэж намайг ингэж зовоодог юм бол.
Уизли ч охидыг бээлий шиг л сольдог гэдгийг сургууль даяараа мэддэг. Тэрэнд хаягдсан охидын бяцхан арми ч байгуулж болохоор. Тэгээд бас хамгийн онцгүй нь би авга ах Дийний өгсөн мөнгөн бугуйвчийг хаячихсан. Тэр бугуйвч бол зүгээр нэг бугуйвч биш миний сахиус, хэзээ ч биенээсээ салгадаггүй зүйл минь байсан юм. Авга ах маань ангууч учраас намайг тэр муу ёрын зүйлcээс хол яваасай гэж хүсч хийсэн байх л даа...
Олон юм бодож явсаар их танхимд яг ордгийн даваан дээр хонгилын төгсгөлд 2 хүн байхыг харлаа. Нэг нь бор үстэй, өндөр, царайлаг охин, нөгөөх нь улбар шар үст миний хар дарсан зүүд Уизли дүрээрээ байлаа. Нөгөө охиных нь царайг хараад золтой л дуу алдчихсангүй. Энэ чинь Трисса юу даа? Уизлитай хамт юугаа хийж байгаа болж таарах нь вэ? Би хажуугаар нь бушуухан зөрөхийг хүссэн ч тэгвэл дараа нь олон асуудал гарах болов уу гэж эмээгээд баганын цаагуур нуугдчихлаа. Тэр 2н яриа сонсогдох нь тэр.
"Фредди, би чамайг ямар их санасан гээч" гээд Трисс Уизлиг үнсэхээр өлмийгөө өргөх нь харагдлаа. Гэвч Уизли түүнийг түлхээд,
"Трисса, 2уулаа ярилцах хэрэгтэй байна. Чи үзэсгэлэнтэй, ухаалаг охин. Чи ойлгооч, бидний эхлүүлсэн харилцаа тийм ч сүртэй байгаагүй гэдгийг. Тийм болохоор одоо ингээд дуусгасан нь дээр байх аа. Намайг уучлаарай."
"Ю-ю-юу гэнэ ээ? Дуусгах аа? Сүртэй биш ий? Энэ бүхэн бүгд, бүгд л тэрнээс болсон тийм үү! Тэр шинэ охин Винчестер!!!!"
"Боль доо Трисс! Тэр чиний найз шүү дээ! Тэглээ ч энэ бүхэнд Жейн ямар ч хамаагүй. Хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан. Чамайг гомдоосондоо харамсаж байна. Баяртай, Трисса." гэж хэлээд тэр Их танхимруу явчихлаа. Хонгилд Триссагийн аяархан мэгших дуулдаж байснаа хэдэн хормын дараа бас л Их танхимруу орох нь харагдав. Би юу л харчихав даа. Харъя, сонсоё гэж огт хүсээгүй зүйлстэйгээ тулгарчихлаа. Гэхдээ би Уизлигаас илүү Триссад уур хүрч байна. Тэр надад зүгээр л үнэнээ хэлчих хэрэгтэй байсан юм... Би угаасаа Уизлид дургүй гэдгийг сургууль даяараа мэднэ шүү дээ.

HogwartsWhere stories live. Discover now