Hogwarts

Da Tvshigee

20.2K 1.1K 146

Шидтэний ертөнцийн 2дох дайн дуусч, Харри Поттер Хар Лордыг бүрэн түлхэн унагаасны дараа Хогвартс ч бас өөрчл... Altro

Hogwarts
Chapter 2 O.W.L
Chapter 3: Шинэ танилууд
Chapter 4: Хэтэрхий олон алдаа
Chapter 5: Хогсмидийн аялал
Chapter 7:Flashback
Chapter 8: Snake, lion and... an angel
Chapter 9: Охид уу эсвэл...???
Chapter 10: Keep her safe.That's the deal.
Chapter 11: Truth hurts.
Chapter 12: My inner psychopath
Chapter 13: I am no angel, or am I?
Chapter 14: Overboard
Chapter 15: When I see you again

Chapter 6: Хачин захидал, хачин үйл явдлууд

1.1K 67 8
Da Tvshigee

Author's note:

Энэ парт дээр Supernatural reference их гарч байгаа шүү :)) Үзэж байгаагүй хүмүүст хэтэрхий сонин санагдуулахгүйн тулд ерөнхийд нь л оруулаад явчихлаа. Гэхдээ гол дүрын охин маань Винчестер шүү дээ :D Тэгэхээр Supernatural-тай цаашдаа бас холбогдоод явна аа :)

За уншиж үзээд сэтгэгдлээ заавал бичээрэй, /яагаад гэвэл энэ партыг арай өөрөөр биччихсэн болохоор үнэлэмж яаж ирэхийг мэдэх их хэрэгтэй байна шүү :) /








Авга ах Дийнээс захидал иржээ. Гэхдээ үнэхээр товчхон баc хачин  захиа байв.

"Жейнни, миний чамд өгсөн бугуйвчийг юу ч болсон биенээсээ битгий салгаарай. Бас хаа ч явсан багахан ч гэсэн   давс авч яв. Ямар нэг хачин юм харагдвал давсаа цац. Болгоомжтой байгаарай."

Юу болоод байгааг үнэхээр  ойлгохгүй байна. Юун давс, хачин юм бэ? Тэглээ ч түүний өгсөн бугуйвчийг анхны өдрөө л  алга болгочихсон шүү дээ...

Гадаа аль хэдийн зул сарын уур амьсгал орчихоод шилтгээн цасанд хучигдаж, хүүхдүүд гадаа цасаар тоглоод эхэлчихжээ. Өнөөдөр Хогсмидийн 2дох аяллын өдөр. Гадаа тийм ч сайхан биш байгаа учраас байдгаараа зузаалаад гарлаа. Фред ч намайг хүлээгээд зогсож байв. Хогсмидэд ирээд сурснаараа Гурван шүүр орох гэтэл тэр,

"Өнөөдөр чамд үзүүлэх өөр зүйл байна." гээд намайг дагуулан мэдэхгүй зүгрүү явлаа. Тэгтэл ойн цоорхойд нэг том гацуур модны доор очоод зогсчихлоо. Тэнд яагаад ч юм дулаахан байх юм.

"Дулаахан байгаа биз?" гээд тэр инээмсэглэлээ.

"Жейн, удахгүй шинэ жил болох нь. Тийм болохоор чамд би нэг юм өгөх гэсэн юм аа." гэж халаасаа ухаад нэг жижигхэн боодолтой юм гаргаж ирэв. Яг тэр үед гадаа том том ширхэгтэй цас зөөлөн хаялж эхэллээ. Тэр надад нөгөө боодолтой зүйлээ өгөхөөр сунгаад,

"Онгойлгоод үз л дээ. Чи гайхна даа." гэлээ.

Боодлыг нь задлаад хайрцгийг нээтэл...

...

АВГА АХ ДИЙНИЙ НАДАД ӨГСӨН МӨНГӨН БУГУЙВЧ! Би нэг хэсэг юу ч хэлэх чадваргүй болчихов. Хэдэн хормын дараа л түүнрүү хараад,

"Мерлиний сахлаар андгайлъя, чи надад үнэхээр үнэтэй зүйлийг минь олж өглөө. Баярласнаа яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй нь! Чи үүнийг хаанаас олоо вэ?" гэхэд

"Чамтай анх тааралдаад мөргөлдсөний дараа газар энэ уначихсан байсан юм. Чамд үнэтэй гэдгийг мэдсэн ч энийг өгөх зөв цагийг нь хүлээж байсан юм аа." гэхэд нь түүнийг тэвэрлээ. Үнэхээр үнэтэй зүйлийг минь олж өглөө шүү дээ.

Тэгтэл хажууханд нэг чимээ гарах нь тэр. Яах аргагүй нэг чимээ. Тийшээ эргээд хартал... цусанд хутгалдчихсан нэг өндөр эрэгтэй зогсож байв. Би айсандаа Уизлигийн гарыг чанга гэгч нь атгалаа.

Тэр эрэгтэй надруу дөхөж ирээд цустай гараараа хацарт минь хүрлээ. Тэр үнэхээр цэв хүйтэн, бас жинхэнэ биш юм шиг санагдаж байв. Бас тэрний нүд! Тас хар байна!

"Жесс, Чи ч том болжээ." гэж сөөнгөтөн дуугарав. Юун Жесс вэ? Тэр эрэгтэй надад хэн нэгнийг санагдуулах шиг... Тэгтэл Фред тэр эрэгтэйрүү саваагаа чиглүүлсэн ч юу ч болсонгүй, харин тэр Фредийг нөгөө том гацуурын эх биед наачихлаа. Хүрэхгүйгээр шүү дээ!!! Хараал ид гэж, юу болоод байна аа?

Би яах учраа олж ядан байтал Дийний хэлсэн үг санаанд орлоо. Бугуйвчаа аяархан, мэдэгдүүлэлгүйгээр гартаа зүүтэл тэр хачин эрэгтэй надаас нэг алхам ухарлаа. Тэгээд ухармагц нь халаасандаа байсан давсыг гаргаад түүнрүү цацтал тэр алга болчихов.

Бушуухан Фред дээр очтол тэр аз болж зүгээр байв. Намайг очмогц Фред,

"Сая юу байсан бэ?"  гэхэд нь хариу хэлэлгүй түүний уруул дээр нь шууд үнсчихлээ. Миний дотор юу орчихсон юм бүү мэд. Зүгээр л зөв цаг нь байсан юм шиг санагдсан юм. Түүнээс холдоод нүдрүү нь хартал Фред гайхсандаа болоод надруу харцаа салгалгүй ширтэж байлаа. Ичсэндээ байж суух газраа  олохгүй сандарч байхад тэр намайг өөрлүүгээ татаад ахиад үнсчихэв. Тэр намайг үнсэж байна. Ээ Мерлин, Цирце, Дамблдор гэж. Юу болоод байна аа!?

Поттерийнхний дараа орох сургуулийн хамгийн алдартай хүн, охидтой 2  долоо хоног ч хамт байдаггүй тэр Фред Уизли шүү дээ! Эцэст нь тэр надаас холдоод,

"Xоёулаа эндээс хурдан явах.хэрэгтэй. Энд нэг л юм болохгүй байна. Хурдалъя" гээд хамтдаа шилтгээнрүү буцлаа. Буцах замын турш тэр миний гарыг тавьсангүй. Гарыг минь чанга атгасаар хамтдаа номын санруу орлоо. Авга ах Дийн надад өвөөгийн тэмдэглэлийн дэвтрийг Хогвартсад ирэхээс минь өмнөхөн өгөөд ямар нэг аюул тохиолдохоос нааш нээхгүй гэсэн ам авсан юм. Одоо л нээж үзэх цаг нь мөн гэж бодоод Фредтэй хамт суулаа. Тэр үнэхээр гайхсан харагдаж байв.

"Фред, битгий гайхаарай. Миний аав шидтэн ч авга ахтай минь хамт ангууч хийдэг байсан юм. Авга ах одоо ч тэрийгээ хийж яваа. Одоо энд ийм явдал болоод байгаа нь ямар нэг муу ёрийн зүйлтэй холбоотой байж таараа. Саяын сүнс ч гэсэн харанхуйн хий үзэгдэл байх. Юу болоод байгааг мэдэхийн тулд өвөөгийн дэвтрийг л ухаад үзье" гэхэд тэр юу ч ойлгоогүй ч баргар царайлан толгой дохилоо.

Дийн ч, аав ч, ээж ч хэзээ ч намайг ангуучийн амьдралруу оруулахыг хүсээгүй. Гэхдээ л нэгэнт л орох байж дээ. Харин  Фредийг энэ бүхэнд оролцуулмааргүй л байна. Өвөөгийн дэвтэр үнэхээр аймшигтай зүйлсээр дүүрэн байлаа. Цус сорогчийг алахын тулд мөнгөн илдээр толгойг нь таслаж, ухаан алдуулахын тулд үхсэн хүний цус шахна гэнэ үү? Бас хүн чононуудын талаар шидтэнүүдийн боддогоос аймар зүйлсийг бичжээ. Сүнснүүдийн талаар ч ялгаагүй. Биеийг нь олоод давс цацаад шатааж байж л энэ дайралтаас зугатах аргатай байх нь ээ? Тэр хүнийг би таних ч үгүй байж яаж цогцсыг нь олж шатаах болж байна?

"Ямар нэг юм олов уу? Чи ч шивхэн бөмбөг дэлбэлчихээд үнэрийг нь тэсэхгүй байгаа хүн шиг харагдаж байна" гэж Фред хажуунаас асуулаа.

"Аймаар юм. Бид ийм юмнуудтай хамт амьдардаг гэж санасангүй. Гэхдээ тэр сүнсний талаар юу ч алга. Дийнрүү захиа бичихээс өөр арга алгадаа. Тэр захидал бичихийг хүсдэггүй ч гэсэн. Гэхдээ дараагийн удаа би Хогсмидрүү яваагүй нь дээр байх аа. Чи ч гэсэн Фред. Чамайг надтай хамт байхыг харчихсан болохоор явах хэрэггүй байх.  Сургуулийн эргэн тойрон дахь шидийн хүч биднийг хамгаалах байх л гэж найдъя даа." гээд санаа алдлаа. Хогсмидийн аялал миний хүсэн хүлээдэг зүйл байсан юмсан...

Фред гараас минь атгаад,

"Чи аюулгүй байх болно. Би сая чамайг хамгаалж чадаагүй ч ахиад ийм юм чамд тохиолдохыг зөвшөөрөхгүй." гэхэд гэнэтхэн байсан болохоор юу ч бодолгүй гараа татчихлаа.

"У-у-уучлаарай., гэнэтхэн байсан болохоор л... Гэхдээ бид 2 яг ч тийм биш шдээ, ойлгож байгаа биз" гэчихээд номын сангаас гарлаа.

Үнэн л юм чинь дээ... Юу болоод байгааг би өөрөө ч ойлгохгүй байна! Өрөөндөө ирээд хэн ч байхгүйг ашиглаад авга ахад захидал бичлээ.

Авга ах аа, Жейн байна. Өнөөдөр сургуулиас гадуурх аялал дээр сонин юм тохиолдлоо. Дүүрэн цус болчихсон тас хар нүдтэй нэг өндөр эрэгтэйн хий үзэгдэл над дээр ирж, найзыг минь өвтгөж, намайг яг л мэддэг юм шиг хандсан ч "Жесс" гэж дуудаад байсан. Гэхдээ надад санаа зовох хэрэггүй ээ, би таны хэлснээр давс авч явсан болохоор түүнрүү цацаад явуулчихсан. Юу болоод байна аа, Дийн? Тайлбар заавал илгээгээрэй.

Болгоомжтой байгаарай.

Хайртай шүү.

Жейн.

Бичиж дуусаад ахин уншаад түүнийг хэтэрхий их айлгачихгүй л болсон байгаасай гэж найдлаа. Өөрт минь ууль байхгүй болохоор уулийн байшингаас сургуулийн ууль аваад хөлд нь захидлаа уяад нисгэлээ. Их л удах  байхдаа. Авга ах нэг газраа удаан байдаггүй, ууль маань түүнийг олох гэж удахгүй л гэж найдахаас...

****     ****     ****    ***

Маргааш нь Дийнээс хариу ирлээ. Хариу ч гэж дээ, яарч бичсэн нь харваас хэдэн өгүүлбэр байлаа.

Жейнни, чи тэр хий үзэгдлийг үнэхээр тэгж харагдаж, тийм үг хэлсэн гэдэгт итгэлтэй байна уу? Гэхдээ итгэлтэй байна уу, үгүй юу хамаагүй , ахиад шилтгээнээс битгий хол яваарай. Юу ч болсон бугуйвч, давс 2г биеэсээ салгаж болохгүй шүү. Өвөөгийнхөө дэвтрийг уншиж бүгдийг нь чадвал тогтоогоорой. Хэрэг болж мэднэ.

Болгоомжтой байгаарай, хайртай шүү! /Онц шаардлагагүй бол захиа бичих хэрэггүй. Хэн нэгний гарт орчих вий гэдгээс айж байна./

гэсэн байна. Шилтгээнд байгаа цагт аюулгүй байгаа л гэж найдахаас.

Аюулгүй гэж бодоод удаа ч үгүй байхад өрөөнд бас л нэг хачин чимээ гарахад эргээд хартал аймар царайтай Трисс зогсож байлаа. Тэрний харц үнэхээр аймар юмаа. Нүдрүү нь харахад нэг л өөр. Тэнэг санагдаж магадгүй ч яг л тэр биш юм шиг санагдсан гээч! Айсандаа нэг алхам ухарсан ч саваагаа чанга атгаад түүнрүү чиглүүлтэл тэр тэнэг хүн шиг л юу ч болоогүй мэт орондоо орчихов. Энд ч гэсэн нэг л биш ээ. Трисс сэтгэлээр уналаа гэхэд ийм аймар унахгүй л хүн дээ. Би ямар нэг юм болохгүй байгааг мэдрээд байсан тул энэ удаа зүгээр ч нэг байлгүй Профессор Макгонагаллд очиж хэлэхээр шийдлээ. Слагхорнд хэлж болох ч тэр надад итгэхгүй л болов уу. Макгонагалл аавыг минь таньдаг байсан учраас энэ бүх галзуу явдлуудын талаар гадарлах биз.

Шууд захирлын өрөөний үүдэнд очсон ч орох нууц үгийг мэдэхгүй учир дэмий л гадаа нь зогслоо. Хэдэн минутын дараа захирал Профессор Флитвиктэй хамт  өрөөнөөсөө гарлаа. Намайг хараад цочсон гэж жигтэйхэн.

"1р дамжааныханд заах шинэ хичээлээ, Филиус ... Ээ Мерлиний сахал гэж, Винчестер, чи энд юу хийж яваа юм?"  гэхэд нь

"Үнэндээ таньд заавал хэлэх хэрэгтэй зүйл байна. Гуйж байна, энэ үнэхээр чухал!" гээд гаргаж чадах хамгийн өрөвдөлтэй царайгаа гаргалаа. Тэр буцаж өрөөрүүгээ явах замдаа надруу даллаад хамт явлаа. Захирлын өрөө үнэхээр өвөрмөц юм. Шүүгээ, тавиуруудад мөнгөн эдлэлүүд дүүрэн, бас ханаар нь Хогвартсын үе үеийн захирлуудын хөрөг байх аж. Тэнд байсан хөргүүд дунд урт гэгчийн цагаан сахалтай, тайван цэнхэр нүдтэй шидтэн, тослог урт хар үстэй залуу 2н ярилцах нь сонсогдлоо,

"Северус, санаа зоволтгүй дээ. Жеймс Сириус Поттер сонсогдож байгаа шигээ биш гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн нэрнээс нь болоод түүнийг Жеймс+Сириус= Аймшигтай хэрэг таригч гэж харж болохгүй шүү дээ." гэхэд залуу шидтэний хөрөг нүүрээ дарах нь харагдав. Хөгшин үргэлжлүүлэн,

"Минерва, та бидэн дээр залуу Поттерийг нэг дуудаад ирж чадах уу" гэвэл Профессор,

"Тэгэлгүй яахав, Альбус. Гэхдээ би одоо хатагтай Винчестертэй ярилцах шаардлагатай байна. Северус та 2 яриагаа дараагаа үргэлжлүүлнэ биз" гээд надруу эргэлээ.

"Винчестер? Таны хэлэх чухал зүйл чинь юу билээ?"

"Профессор, энэ галзуу сонсогдож байгааг мэдэх ч надад итгээч! Манай аавыг та мэднэ, тэр ангууч байсан шүү дээ. Тэгтэл намайг гэрээс гарч энд ирснээс хойш маш олон хачин юмнууд тохиолдлоо" гээд болсон бүхнийг ярьсны дараа Макгонагалл,

"Таны авга ахын зөв гэж бодож байна. Та шилтгээнээс холдоод хэрэггүй байх. Тэр хий үзэгдлийн тухайд мэдэх юм үнэхээр алга гэхдээ чи тэнхимийнхээ хий үзэгдэл цуст Баронаас асуугаад үзнэ биз. Таныг Хогвартс дотор байхад ямар нэг сонин зүйл болоогүй биз?"

"Үнэндээ... энэ баталгаатай биш ч би Триссад ямар нэг юм тохиолдсон гэж айж байна. Трисса Рой. Тэр яг л муу ёрын сүнс дайрчихсан юм шиг болоод удаж байна" гэхэд

"Би ч анзаарсан л даа. Гэхдээ тэр өсвөр насны охин болохоор санаа зовоох асуудал их байдаг биз дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, түүнийг ажиглаж л байгаарай. Та яриагаа дууссан бол яв даа." гэхэд нь толгой дохиод гарлаа.

Narrator's P.O.V

Винчестерийг гарсны дараа Дамблдорын хөрөг Макгонагаллд хандаж,

"Минерва, энэ чинь Сэм Винчестерийн охин мөн үү? Сэм сайн хүү байсан ч хаашаа эргэснийг чи мэднэ шүү дээ. Охин нь мэдэхгүй бололтой, та түүнийг сайн харж байна биздээ" гэхэд

"Ойлголоо, Альбус. Тэр ухаалаг охин юм чинь аавынхаа алдааг давтана гэж бодохгүй байна." гэлээ.

Фред P.O.V

Яасан ч аймаар юм шиг ч  жаргалтай ч юм шиг өдөр вэ дээ... Тэр сүнс юун сүнс байв аа? Винчестерийг таньдаг юм шиг л байсан даа. Бас Винчестер надад 'чи бид 2 яг ч тийм биш' гэж хэлдэг нь яаж байгаа юм бол. Үнэхээр хатуу сэтгэлтэй охин юм даа. За тэр аймар, онцгүй явдлууд ч яахав. ВИНЧЕСТЕР НАМАЙГ ҮНССЭН ШДЭЭ!!! БИ ТҮРҮҮЛЖ БИШ ТЭР ТҮРҮҮЛЖ НАМАЙГ ҮНССЭН!!!

Тэгэхээр тэр надад сайн байж магадгүй гэсэн үг байх нь ээ. Хэрвээ сар гаруйн өмнө надад ийм юм болно гэж хэн нэгэн хэлсэн бол яасан ч итгэхгүй байх байсан. Гэтэл энэ бүхэн жинхэнээсээ боллоо шүү дээ!

Тэр хэдхэн хормын үнсэлтийн талаар бодоход л сэтгэл зүрх нэг л дулаахан болоод, зүрх дэлсэх юм. Тэрний зөөлөн уруул, надруу ширтэж байсан айдастай ч жаргалтай тэр харц одоо ч тодхон санагдаж байна. Түүнийг би насан туршдаа хамгаалж явах болно оо. Ингэж хэлэхэд эрт байна гэх байх л даа, гэхдээ л би түүнд ухаанаа алдтал дурлачихаж. Энэ зүгээр нэг хэсэг зуурын сэтгэл хөдлөл биш жиэхэнэ хайр гэдгийг яагаад ч юм мэдрээд байна. Энэ мэдрэмж намайг итгэл найдвараар дүүрэн болгож, түүнийхээ төлөө бүгдийг зориулах солиотой нэгэн болгочихож. Би ер нь хэзээ Роксанаас өөр охиныг үүрч, ээж, Рокс 2оос өөр эмэгтэй хүний дэргэд хагас өдөр сууж, аавын дэлгүүрээр охин хүүхэд дагуулж орж байлаа даа! Хамгийн нандин хэдхэн хүндээ л зориулж хийж чадах зүйлсээ танилцаад 3 сар л болсон энэ охинд эргэлзэх ч үгүй  хийж өгч байна.  Тэгэхээр би Жейн Винчестер гэдэг энэ ааштай, аймаар ч юм шиг,  Слизерний охинд дурлачихсан. Цаашид ч үргэлж хайртай байх болно. Үргэлж.

'Always'

Continua a leggere

Ti piacerà anche

108K 13.7K 25
သူဟာ လရောင်ကိုနှစ်ခြိုက်တဲ့ လိုင်လက်ပန်းလေးအသွင် သူဟာ လေရာင္ကိုႏွစ္ၿခိဳက္တဲ့ လိုင္လက္ပန္းေလးအသြင္ Wang Yi Bo 💙 Xiao Zhan BO JUN YI XIAO story in Hog...
15.3K 2.6K 20
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...
151K 20.9K 15
"နွေအရောင်တွေဟာ ဝိုင်လိုပဲ..."
106K 4.7K 45
တစ္ခ်ိန္ က ကြၽန္ေတာ္ကိုယ္တိုင္ ေစာင့္ေရွာက္ခဲ့ တယ့္ကေလးက....ဆယ္ႏွစ္အၾကာမွာ ကြၽန္ေတာ့္ကို အပိုင္လိုခ်င္တယ္တယ့္...... တစ်ချိန် က ကျွန်တော်ကိုယ်တိုင် စေ...