𝐖𝐇𝐎.

OHOWLY द्वारा

88.5K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... अधिक

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 34]

2.9K 384 140
OHOWLY द्वारा

"ГАРААД ИР ГЭЖ БАЙНА!!! НОВШ ГЭЖ-!"

Жонгүг Тэхёны гэрийн хаалгыг хагас цаг шахам цохиж, хоолойн хэрээрээ орилох бөгөөд түүнд хэн ч хаалга тайлж өгсөнгүй.

Түүний цээжинд бүрэлдэх саарал мэдрэмжүүд хоолойг нь боомилон тэр зогсож бас дуугаа хорьж чадахгүй байлаа.

"ХУДАЛ ХЭЛЭХЭЭ БОЛЬЖ ҮЗ, ЧИ НАДААС ЯВЖ ЧАДАХГҮЙ КИМ ТЭХЁН!!"

Эцсийн удаа хаалгыг нь хамаг хүчээрээ өшиглөж орхиод Жонгүг амьсгаадан хана наллаа.

Толгой эргэсээр дийлж давшгүй хүнд мэдрэмж түүнийг татан доош унагав. Түүний дотор эвгүйрхэж, удаан зогсох хэрээр нүд нь харанхуйлах аж.

Үргэлж түүний дэргэд байсан хэн нэгэн. Үхэх хүртэл юу ч тохиолдсон дэргэд байсаар байна гэж төсөөлсөн ч эргэж хараад гараас нь зуураад хоцорч амжихгүй үед чи оройтсон байх болно.

Эргэж ирдэг үе байхад, эцсийн удаа 'баяртай' гэж шивнэлгүй одох нь хагацалаас өөр юу ч биш.

Жонгүг доош ширтэн хөмсөг зангидсаар зүгээр л хаа нэгтээ асар их өвдөлт мэдрэгдсээр байсанд бачимдаж гарна. Цээжээ цохисон ч үл намдах гаслантай өвдөлт.

Тэгээд тэр өөртөө чимээгүйхэн инээвхийлж,

"Явчихсан гэнэ ээ? Надаас хол амьдарч чадна гэж бодсон хэрэг үү, зоригтой юм."

Тэр амандаа ийн бувтнасаар толгой сэгсрэн өөртөө итгэхийг хичээж байв.

Ким Тэхён шүү дээ.

Өнгөрсөн хугацаанд хором бүрийг Жон Жонгүг гэх хүний араас сүүдэр мэт даган өнгөрөөсөн тэр залхмаар амьтан.

Хүнийг орхиод явах зориггүй ганцаардмал хөөрхийлөлтэй өрөвдөм нэгэн.

"Тэр чадахгүй."

Жонгүг ахин шивнээн хойш гэдийн толгойгоороо хана налан нүдээ анилаа.

Үнэндээ түүний нөгөө тал хэдийн Ким Тэхён түүнээс хором бүрээр холдож, энд байхгүй гэдгийг мэдэж байсан ч хүлээн зөвшөөрөхийг хүссэнгүй.

Ким Тэхён шүү дээ.

Шархалсан бас шаналсан зүрхээ түүнд өгчихөөд өчүүхэн хайранд нь дэлбээлж байсан тэр өрөвдөм нэгэн.

Үхэх хүртэл дэвсүүлж, өвдөг дээрээ сөхөрсөн ч нулимс унагаагүй баларчихсан нэгэн.

Тэр явчихсан гэвэл цөхрөл нь тулчихсан гэсэн үг.

Тэр явчихаж.

Хайрлаж өгч амжаагүй байхад тэсэлгүй өөрийгөө аваад түүнээс бүр мөсөн явчихаж.

Зүүн талаас нь хөлийн чимээ сонстоход Жонгүг нүдээ огцом нээн тэр зүгт харах ба дараа нь суусан газраасаа ухасхийн бослоо.

"ТЭР ХААНА БАЙНА!!"

Хормын дотор Жонгүгийн гар Жон туслахын энгэрээс заамдан аваад хананд шахлаа.

"ХАРААЛ ИДСЭН ЭЗЭН ЧИНЬ ДАХИАД ТҮҮНД ГАР ХҮРСЭН ҮҮ?! КИМ ТЭХЁНЫГ ХААНА НУУЧИХААД ИРЖ БАЙГАА ЮМ ХАРААЛ ИДМЭР МИНЬ!!!"

Жон туслах түүний улаанаараа эргэлдсэн нүд рүү тайван ширтээд "Юу яриад байгааг чинь ойлгосонгүй. Бага эзэнтэн өөрийн хүслээр явсан юмсан."

Жонгүгийн гар суларч, царай нь хувирсан ч хөмсөг зангидсаар,

"Яасан гэж? Тэр новш надаас явах зүрх зориггүй, намайг орхиод-"

"Чи хэдийн зураасыг хэтэрчихлээ, Жон Жонгүг. Юу гэж хэлж байгаагаа нэг бодоод үзээч."

Жонгүг үгээ гүйцээж чадалгүй түүн рүү харсаар гараа буулгав.

"Би чамд сануулсан байх аа? Ким Тэхён бол чиний оролдож болохгүй тоглоом гэж.."

"Чи юу мэднэ гэж? Би өөрөө хамгаалчхаж чадна."

Жон туслах инээвхийлсээр "Хамгаална гэнэ ээ? Үнэндээ түүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүн эцэг нь биш чи байсан Жон Жонгүг. Эцгээсээ биш чамаас зугтах гэж эндээс явсан юм. Одоо л чиний амнаас хамгаална гэдэг үг гарч байгааг харахад чи түүнд биш өөртөө л хайртай бололтой. Өөрийгөө хайрлаад өөрийн замаар яв. Ахиж Ким Тэхён гэх нэрийг амнаасаа гаргахгүй байхыг хүсье."

Жон туслах түүнийг түлхээд багахан бөхийгөөд буцаад явбал үлдсэн газартаа хана гөлрөн зогсоод юу ч хийж чадаагүй Жонгүг яг тэндээ таван хором саатаад гэнэт ухаан орсон мэт Жон туслахын араас нь гүйж эхлэх нь тэр.

Цахилгаан шатны хаалга хаагдаж дуусахын өмнө Жонгүгийн гар шурган зогсоогоод хаалга эргэн нээгдэхэд Жонгүг амьсгаадсаар Жон туслахын нүд рүү цоо ширтээд,

"Ганцхан удаа утсаар яриулчих."

Жон туслах санаа алдсаар "Сануулсан байхад инг-"

"Хамаа алга. Сүүлийн удаа надтай яриулаад өг. Хэлэх зүйл байгаа болохоор. Гуйж байна, Жон Хусог!"

Түүний өөдөөс хараад ахин хүндээр санаа алдах Жон туслах юу ч хэлж чадсангүй.

-

[Taehyung's P.O.V]



Онгоц газардаж тэр чихэвчээ салган суудлаасаа өндийлөө.

Түүнийг онгоцны буудал дээр аавынх нь хүмүүс тосож авна. Машинд суун очих газар луугаа явж байхдаа Тэхён энэ өдрийн аль ч хэсэг нь бусдад гуниг үзүүлээгүй гэдгээ саналаа. Тэр зүгээр мэт яваад л байсан.

Үнэндээ тэр Жон Жонгүгийг орхисон.

Өгсөн өвдөлт нь аймшигтай байсан тул чадахгүй гэдгээ, хайрыг нь хүртэж чадах хүн өөрийгөө биш гэдгийг мэдэхдээ хамтдаа биш харин тэр хүнээс өөрийгөө аваад зугтсан нь энэ.

Дахиад жоохон л удвал сэтгэлийн тэнхээ нь өөрийгөө алчих гээд байсан учраас.

Түүний утас дугарч, шинэ дугаарт нь ирсэн анхны дуудлага Жон туслахаас байлаа. Аюулгүй ирсэн эсэхийг лавлахаар залгасан нь ойлгомжтой тул Тэхён эргэлзэх зүйлгүй утсаа авлаа.

"За..?"

"..."

Хариу үгүйд Тэхён ахин дугараад харин харилцуурын цаанаас хэн ч дугарсангүй. Тэхён утсаа чихнээсээ салган шалгаад ахин Жон туслахын нэрээр дуудсан ч чимээгүй хэвээр байлаа.

Эцэст нь Тэхён таслахаар утсаа чихнээсээ холдуулах гэтэл харилцуурын цаана байх нэгэн ам нээх нь тэр.

"Үнэхээр үү?"

Тэхёны хүүхэн хараа томорч, тэр урагш харсан чигтээ гацан харин энэ мөчид тэвчиж байсан бүхэн задарч орхих нь тэр.

Харилцуурын ард Жон Жонгүг байлаа.

Түүнээс зугтаад энэ хүртэл ирчихсэн атал дуудлага төдийхнөөр бариад авчих нь энэ.

"Ким Тэхён, чи үнэхээр ийм шийдвэр гаргаж байгаа хэрэг үү?"

Бүх биеэ хөшихийг бас ижил мөчид сандран чичрэхийг мэдрээд тэр түгжсэн амьсгалаа гаргахад салгалж орхих аж.

Анх удаа гаргасан шийдвэртээ асар их харамсан мөн зэрэгцээд зугтаад ирсэндээ баярлах галзуу хүнийх шиг сэтгэл зүйг Жонгүг хэдхэн үгээрээ Тэхёны тархиар наадахдаа бэлэглэж орхив.

Тэгээд тэр хоолой засан гүнзгий амьсгал аваад,

"Дахиж залгах хэрэггүй. Би дахиж чиний амьдралд саад болохгүй учир санаа амар бай."

"Хараал идэг Ким Тэхён! Чи зүгээр л унтаад сэрэхэд байгаагүй юм шиг алга болчихоод ой санамжаа арчиж хая гэж хэлж байгаа юм уу? Надаар тоглоод байна уу?"

"Чи чадчихна аа. Долоо-.. үгүй ээ, гурав хоноход л би чиний толгойд оршихоо больчихно. Хэцүү биш."

Жонгүг гүнзгий амьсгал авч өөрийгөө тайвшруулж байгаа нь сонстоод "Хаана байна?!" хэмээн асуухдаа өөрийгөө дээд хэмжээнд нь барьж байлаа.

"Чиний мэдээд хэрэггүй газарт. Бас би эргэж очихгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Чамайг ор мөргүй мартах хүртэлээ цаг минут бүрийг чамтай учирсандаа харамсаж өнгөрүүлэх болно. Миний диваажин бас там байсанд баярлалаа, Жон Жонгүг. Баяртай."

Тэхён утсаа чихнээсээ салгахдаа Жонгүгийн орилохыг зайнаас хүртэл сонсон цочирдож орхих нь тэр.

"БИ ЧАМД ХАЙРТАЙ КИМ ТЭХЁН!! ЭРГЭЭД ИР ГУЙЯ. БИ.. БИ ЧАМГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ, БИ ЭНД ТЭВЧИХГҮЙ БАЙНА. ХАРААЛ ИДСЭН ХАЙРТАЙ БОЛОХООР ЭРГЭЭД ИР!!"

Тэхён утсаа чихэндээ ойртуулж зүрхэлсэнгүй. Хангалттай чанга сонстож, бүх биеийг нь хөшөөх Жонгүгийн үг урссаар байсанд тэр илүү хөдөлгөөн хийж дийлсэнгүй.

"...НАМАЙГ УУЧЛААРАЙ. НАМАЙГ.. БИ ЧАМД ХАЙРТАЙ. БИТГИЙ ЯВ. БИТГИЙ НАМАЙГ ОРХИ. ИНГЭЭД ЯВАХ ЧИНЬ ҮЗЭМ ЯДМААР БАЙНА!!"






A/N: Арай дуусгаж амжсангүй. Дараагийнх яг төгсгөл.

पढ़ना जारी रखें

आपको ये भी पसंदे आएँगी

16.7K 3.5K 51
විනාශ කරදැමූ කිරි සිහිනයක් වෙනුවෙන් බැදි වෛරයක් නිසා පරම්පරාවක්ම නසන්නට ශපථ කළ නේත්‍රාවකගේ පළිගැනීමට මැදිවූ සෙනෙහසක අන්දරය....... රුහිරු බැදි බැමි~
153K 7.7K 16
ကမ္ဘာပေါ်မှာ လူပေါင်း billion ချီပြီးရှိနေလည်း ကျွန်မအကြည့်တွေက ရှင့်တ​ယောက်အတွက်သာ။
2.6M 251K 40
1920ခုနှစ်လောက်က လူနေမှုပုံစံတွေကို inspireယူပြီး ရေးဖွဲ့ထားတဲ့ Own Creation rebirth fictionလေးပါ။ _________# Starting date_26.6.2020 Ending date_6.1...
20.4K 1.7K 20
ჯიმინი ბედნიერად ცხოვრობს, ერთობა და რასაც უნდა იმას აკეთებს სანამ მისი ძმის ძმაკაცი, ჯონგუკი არ გამოჩნდება მის ცხოვრებაში. მათ ერთმანეთი ძალიან შეუყ...