𝐖𝐇𝐎.

By OHOWLY

93.1K 11.9K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 32]

2.8K 359 67
By OHOWLY

Тэхён хөргөгчнөөс ахин 4 ширхэг шар айраг гаргаж ирээд өрөөндөө орвол орны дэргэд суух Жонгүг хэдийн согтсон байлаа. Тэгээд Тэхёныг орж ирэх үед толгойгоо өргөн халамцуу инээвхийлэх аж.

Тэхён түүний дэргэд суусаар,

"Үүнийг дуусгаад л унтаж үз."

Жонгүг инээсээр шинийг задлан балгахдаа "Үерхээд бүтэн өдөр ч болоогүй байхад атгандаа оруулах гэж байгаа хэрэг үү?"

"Дэндүү олныг уучихсан биз дээ, новш минь. Тэглээ ч бид үерхсэн гэж бодохгүй байна."

Жонгүг талимаарах нүдээрээ түүний зүг нэхэн хараад хөмсөгөө багахан зангидаж "Юу гэсэн.. үг юм?"

"Чи асуусан юм уу?"

Түүний үг Жонгүгийг инээхэд хүргэж "Асуусан ч чи зөвшөөрнө."

Тэхён түүнийг даган инээх аядаад "Өөртөө итгэлтэй амьтан."

Жонгүг лаазаа хоослон өмнөхтэйгөө ижил газар шидээд нүр ирмэх төдийд Тэхёны гарнаас татан өвөр дээрээ суулгаж орхилоо. Сандрахдаа мөрөн дээр нь тулан тогтож Тэхён доош харахад Жонгүгийн түүнийг ширтэх харц дэндүү тайван хийгээд амар амгалан юм.

"Надтай зугтахыг хүсдэг хэвээр үү?"

Тэхён хөмсөгөө багахан өргөлөө.

"Мэдэхгүй л юм."

Түүний үг одоо Жонгүгийн хөмсөг зангирахад хүргэнэ.

"Ким.. Тэхён. Чиний нэр толгойд гацчихаад тамтай байсан. Өвтгөхийг хүссэн ч цохилт бүртээ цээжээр хөндүүрлэхийг мэдэрч байсан. Дараа нь чамгүй үед үнэр чинь бодол замхруулж, зүрх чамайг нэхэж эхэлдэг. Өөрчлөгдөх минут бүр надад новшийн байсан Ким Тэхён. Чамтай ойрхон байхыг галзууртлаа хүссэн."

Тэхён түүний үгийг амьсгаа дараа сонсохдоо согтуу байгаа учир бүхнээ нуулгүй ярих түүний харцны хувирал бүрийг ажиглана.

"...Чи ялсан. Үнэндээ чи ялсан, Ким.. Тэхён!"

Жонгүг урагшлан түүний цээжийг налаад унтаж орхиход Тэхён удаанаар гараа дээшлүүлэн шилэн хүзүүнд нь хүрээд өөртөө наалаа.

"Чи... ялсан."

-

"Одоо чи манай гэрээс явахаа больжээ."

"Юнги ч байхгүй гэрт хийх зүйлгүй уйтгартай байсан юм. Яасан, баярлахгүй байх чинь?"

Гартаа ууттай шар айрагнууд, даруулга барьсаар хана налан зогсохдоо ийн хэлвэл Тэхён инээх аядаж зам тавьж өгөөд "Ор л доо."

-

Ангиас хамгийн сүүлд гарах Тэхён хаалга руу зүглэж байтал Жонгүг эргээд ороод ирэв.

"Хаана байсан юм?"

"Болзох уу?"

"Юу?"

Тэхён хөмсөг зангидаж, харин Жонгүгийн харцанд тоглосон шинж үгүй. Тэр халаасаа ухан Юнгигийн мотоциклийн түлхүүрийг агаарт өргөөд,

"Гуйж гуйж авчрууллаа. Хөдөлмөрийг минь үнэлэнэ биз дээ, явцгаая."

Жонгүг ийн хэлээд Тэхёны бугуйнаас атган хаалгаар гарахад анги хоосон чигээр үлдлээ.

-

Нэг л харахад Тэхён хэдийн шүүгээ нь Жонгүгийн ирэх бүртээ үлдээгээд явчихдаг хувцаснуудаар дүүрч, ариун цэврийн өрөөнд хоёр сойз зэрэгцэн байхаас эхлээд гал тогоо үргэлж заваарч орхидог болсныг анзаарна.

Цонхоор ширтэн гартаа барьсан халуун кофег удаанаар уусаар нэг мэдэхэд дуусч халааснаасаа утсаа гарган ирлээ. Хэн нэгний дугаарыг хийн чихэндээ барьж удалгүй тэр хүн утсаа авлаа.

"Жон туслах, би шийдвэрээ гаргачих шиг боллоо."

Харилцуурын цаана байгаа нэгэн ямар нэг зүйл хэлэхэд Тэхён хөнгөхөн санаа алдаад,

"Аавд намайг саналыг нь зөвшөөрсөн гэж дамжуул." гэсээр утсаа таслахтай зэрэгцэн өөх дуудлагө орж ирлээ. Энэ удаад Тэхён хөмсөг зангидсаар эргэлзэн байж дуудлагыг авав.

"Утсаа авахгүй гэж бодож байлаа."

"Яах гэж залгасан юм, Пак Жимин?"

"Ширүүн сонсогдож байх чинь."

"Олон юм ярилгүй зорилгоо хэл."

"Хүрээд ир, манай гэрт."

Тэхён нүдээ эргэлдүүлэн хойш эргэхдээ "Амжихгүй."

"Амжих эсэх чинь надад сонин биш л дээ. Магадгүй энэ бидний сүүлийн уулзалт байж мэдэх л юм. Харин намайг гомдоовол хөгийн үйлдэл хийчихэж магадгүй."

Тэхён санаа алдсаар түүний ёжилсон хоолой, бүдэгхэн сонстох зэвүүн инээдэнд дотор нь маналзахыг мэдэрсээр "Чамайг хараал идээсэй." хэмээгээд утсаа таслан гурван минутын дара гэрээсээ хаалга саван гарсан юм.

-


Жиминий гэрийн хаалгаар орж ирэхэд төсөөлсөн шиг ямар нэгэн үдэшлэг, замбараагүй архидалт байхгүй бөгөөд түүнийг угтан авсан ганцхан хүн Жимин өөрөө байлаа. Гал тогооны өрөөний том ширээн дээр суучихаад хана руу жижиг бөмбөг шидэн ойлгоод буцаж барьж авах тэрээр Тэхён руу харвал нүүр нь энд тэндээ хөхөрч, зарим газраас цус урссаар хатчихсан байв. Тэхёнд үүний талаар асуух хэрэг үгүй. Тэдний эцгүүд нэгнээсээ дутахгүй хатуу хүмүүс.

"Яах гэж дуудсан юм?"

Жимин инээвхийлээд "Чи бид хоёр дэндүү адилхан гэдгийг мэдэх үү?"

Тэхён хөмсөг зангидан хариу хэлсэнгүйд Жимин үргэлжлүүлсээр "Бид хоёул далавчаа тасдуулж, цустай биеэ торонд хориулсан өрөвдөлтэй шувууд. Харин надад байхгүй нэг зүйл чамд байдаг болохоор би чамд хэзээ ч дуртай байгаагүй. Хараал идсэн... тэвчээр."

"...Өвдөж байсан ч, үхмээр байсан ч хана гөлрөөд хувиралгүй суучихдаг царайг чинь үзэн яддаг учир чамайг өнөөдрийг хүртэл залхаасаар ирсэн биз. Тэвчээртэй учир үргэлж миний дээр байсан учир. Харин хичээгээд ч надад наалдахгүй зүйл тэр байсан."

Жимин инээсэн хэвээр "Би чамд дургүй. Хүчтэй бус хүчгүй байгаасай гэж хүсч, тэвчихээ болиод тэнхэл алдах үед чинь дээр чинь гарч зогсоод 'Энэ новш сул дорой.' гэж мэдрэхийг хүсдэг байсан юм."

Жимин дэргэдээ тавьсан шар айргаа балгаад "Гэхдээ намайг эргээд ирэхэд би тэр новш болчихсон байсан."

"...Дэндүү том сул талтай, хэн нэгний уланд гишгүүлж орхисон сул дорой новш. Чи хүнд дурлачихсан байсан. Тэгтэл... надад таалагдаагүй. Урам хугарсан." Жимин инээд алдаад,

"Хүчгүй Ким Тэхён надад таалагдахгүй байна, новш минь."

Жимин ахин ярилгүй хэсэг суугаад "Би удахгүй эргээд явахаар болсон. Тэгэхээр чи дахиж намайг харахгүй биз. Сүүлийн удаа гэж бодоод хэлэхийг хүссэн юм. Чи бүхний дээр байхдаа надад илүү таалагддаг байж. Эргээд мац, ойлгов уу?"

Тэхён чимээгүй сонссоны эцэст "Чи анхнаасаа ойлгомжгүй новш байсан. Одоо ч хэвээр байна."

Түүний үгэнд Жимин инээвхийллээ.

Заримдаа хамгийн муу нэгэн чиний талд хамгийн үнэнчээр зогсох нь бий. Нууцаар хамгаалж байгаа мэт.

"Сүүлийн удаа гээд нүүр цэвэрлээд өгөхгүй биз? Хорсоод байна."

Тэхён дургүй байсан ч үнэндээ Жимин их хэцүү харагдаж байсан тул хэлснээр нь хийлээ. Хөвөнд эмтэй уусмал шингээн шинэхэн шархыг нь цэвэрлэнэ. Жимин ширээн дээр суусан чигээр өмнөө зогсох залуугийн зүг зэвүүн инээмсэглэлээ тодруулсаар. Өвдөж байсан ч түүнд муугаа үзүүлэхгүй гэсэндээ тэр.

"Гэхдээ би чамд бэлэг бэлдсэн юм."

Хийж байгаа зүйлдээ анхаарлаа өгчихсөн Тэаён тоосон шинжгүй,

"Тэгээд?"

"Авмаар байна уу?"

"Үгүй."

Жимин ёжилон инээмсэглээд Тэхёны анхаарал өөр зүйлд төвлөрсөн байгаа энэ хормыг ашиглан урагш ухасхийн уруул дээр нь үнсэж орхих нь тэр.

Нүд нь томорч, Жиминий уруулыг өөр дээрээ байгааг мэдрэхдээ цочирдон хойшлоод ам нээхээс өмнө тэдний дэргэдээс хэн нэгэн дугарах аж.

"Хараал идэг."

Сонссондоо итгэж ядан хажуу тийш харахдаа Тэхён цээжиндээ хүнд цохилт мэдэрлээ.

Жонгүг үүдэнд зогссоор түүний мөрнөөс үүргэвч нь гулсан унасан байх нь тэр.

"Чи энд юу хийж-?"

Тэхён Жонгүгийн байгаа зүгт хурдалж эхлэхэд түүнээс урьдан газарт унасан цүнхээ шүүрч аваад Жонгүг хаалга саван гараад явчихав.

"ЧАМАЙГ ЧӨТГӨР АЛГАД ПАК ЖИМИН!!"

Жимин түүний өөдөөс мөрөө хавчаад Тэхён гутлаа углан Жонгүгийн араас гүйн гарахыг үзэхдээ Жимин инээмсэглэл тодруулан суух ба гаран дахь бөмбөгөө ахин хананд шидээд тосож авлаа.

Түүний инээмсэглэл тодхон хэрнээ жаргалтай харагдсангүй.

"Талархаж байна гэж ойлгоё."

Continue Reading

You'll Also Like

599K 102K 91
මා දන්නා ප්‍රේමනීයම යක්ශපරානය අග්නි!!
721K 122K 119
කවුරුත් නැතිව උඹම උඹේ හිත සනස ගත් දවසට ඒහිත ඒ හේතුවටම කිසිදින නැවත නොවැටෙනු ඇත.........!!
53.9K 5.1K 28
⚠BDSM ⚠dominance Love in a dark heart Sex can be intense, but we can't even imagine the love in that heart..🏳️‍🌈 〰️Please read this carefully〰️ ⚠...
917K 94K 148
Start date ... September 17 .2021 End date .....July 30.2023 System ဆိုတာ စိတ်ကူးယဉ်ကမ္ဘာတဲ့ သူကပြောတယ် ငါ့အတွက်တော့ သူက ကြောက်စရာကောင်းတဲ့ Viciou...