𝐖𝐇𝐎.

By OHOWLY

93.1K 11.9K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 30]

3.1K 347 76
By OHOWLY

"Дууссан уу?"

Тэхён түүний үгийг дуустал нь хүлээцтэй сонсоод эцэст нь ийн хэлэхэд Жонгүг нүдээ нээн мөрнөөс нь саллаа.

"Юу?"

"Залхчихсан. Хэцүү зангаас чинь бас өвдөх бүртээ санаа алдахаас залхсан болохоор одоо чамтай орооцолдохгүй. Шалтгаан нь ердөө л энэ."

Жонгүг инээвхийлсээр түүний бугуйн яс хэсгээс чанга базсаар,

"Надаар тоглоод байна уу? Чи хэзээ ч надаас уйдаж чадахгүй. Зүүдэндээ ч..!"

Тэхён түүнээс гараа татан авч хөмсөг зангидаад "Үнэндээ чи өөртөө л хайртай новш. Чиний хойноос гүйдэг байсан нэгэн өөр хүний гараас атгаад зөрөхөд бардам зан чинь чамайг энд авчирсан төдий биз дээ? Одоо хүсч байгаа зүйл чинь надтай шөнийг өнгөрүүлээд амныхаа зоргоор доромжилж харин дахиад нар мандахад би чиний бөөрөнд наалдаж л байх ёстой гэдэг бодол чинь. Гэхдээ хараал идэг, Жон Жонгүг. Би чамтай учирсандаа яг одоо л хамгийн ихээр харамсаж байна."

Тэхён түүний хажуугаар зөрөн цааш хоёр алхаад,

"Аан тийм, нэг зүйл гуйж болох уу?"

Жонгүг хана гөлөрсөн чигтээ гацсан мэт зогсож байгаад түүний үгэнд толгойгоо удаанаар эргүүлэн,

"Юу юм?" гэхдээ хоолой нь сонсогдох төдий.

Тэхён цааш яваад өгөхөд Жонгүг гайхсан ч удалгүй алхаа нь ойртон Тэхён гартаа хар ууттай зүйл барин буцаж ирэхдээ барьсан зүйлээ Жонгүгийн хөлд шидэж,

"Гарахдаа наад хогоо хаяад өгөөч? Онцгүй үнэртээд байсан юм."

Жонгүгийн царай огцом хувирч итгэж ядсан харцаар Тэхён руу ширтэх нь тэр.

"Там руугаа тонил, Ким Тэхён."

Жонгүг түүний хүслийг биелүүлэлгүй хаалга саван гараад явчихад Тэхён хуурамч инээмсэглэл тодруулсаар үлдлээ.

-

[2 өдрийн дараа]

Жонгүг гэртээ орж ирэхэд баглан цүнхэлсэн ачаанууд угтаж авлаа. Тэр гайхсангүй. Юнги явахдаа бэлдэж байгаа нь энэ.

Тэр ирсэнээ ч хэлсэнгүй. Юнгигийн өрөөний хаалга нээгдэж найз бүсгүй нь гарч ирээд,

"Өө Жонгүг, ирчихсэн үү?"

Түүний хойноос Юнги гарч ирлээ. Тэд хамтдаа Юнгигийн ачааг базааж байгаа бололтой.

Жонгүг бүсгүйтэй мэндлэн "Би туслах уу?"

"Аан, хэрэггүй дээ. Бид хоёр бараг л дуусчихлаа. Харин хоол болохоор гараад ирээрэй. Хамтдаа хооллоё."

Жонгүг уруулаа жимийн хөнгөхөн инээмсэглээд өрөөндөө орон цүнхээ тайлаад орон дээрээ суув. Маргааш гэхэд л тэр энэ байранд ганцаар үлдэх нь. 5 жилийн дараа... Тэр хүндхэн амьсгал аван цээжнийхээ мухарт багахан эмээж буйгаа мэдрэнэ. Ганцаардлаас айж байгаа нь энэ бололтой. Гэхдээ тэр тавьж явуулж чадна гэдгээ дэндүү сайн мэдэж байлаа.

Одоо цаг нь болсон.

Хувцасаа солихоор босохдоо Жонгүг халаасандаа хийсэн утас нь чичирхийлэн зурвас ирж байгааг мэдэн гарган харвал Тэхёны дугаар байх нь тэр. Түүний хөмсөг зангиран өнгөрсөн өдрүүдэд Жонгүгийн өөдөөс харц ч чулуудалгүй танихгүй мэт зөрсөн нэгэн эцэст нь зурвас илгээж байгааг гайхаж орхив.

- Гэрт хүрээд ир.

Жонгүг түүний зурвасыг их л удаан харан зогссон юм. Түүний бодолд юу хөвөрч байгааг таах аргагүй, гагцхүү тэр нэг ч хөдөлгөөн илүү хийсэнгүй утсаа ширтэн зогссоор байсны эцэст өрөөнөөсөө гарч ирлээ.

"Хоол болчихлоо, Жонгүг. Суугаа-"

"Би гарлаа. Сайхан хооллоорой."

Нүд ирмэх төдийд гутлаа углаа хүрмээ шүүрээд хаалга саван гарч одох түүний хойно үлдсэн хоёр хүн гайхан хаалга харсаар хоцорсон юм.

-


Жонгүг Тэхёны гэрт хүрэхэд 20 минут зарцуулав. Автобуснаас буусаар эхэндээ алхаж байсан ч удалгүй гүйж эхлэн Тэхёны амьдарч буй хотхонд ирсээр цахилгаан шатнаас буулаа. Хонх дарахын өмнө хоолой засаж харин дарсны дараа хөмсөг зангидан ширүүн төрх тодруулав.

Хурдан биш ч хэсэг хугацааны дараа хаалга нээгдэн Тэхён түүний өөдөөс гарч ирэхдээ нүдээ томруулах нь тэр. Тэр цээж нүцгэн байлаа.

"Яах гэж ирсэн юм?"

Жонгүгийн цээжинд хормын өмнө байгаагүй уур маналзан ассаар,

"Дуудсан биз дээ? Тоглоод байна уу?"

Тэхён хөмсөг зангидаж байсан ч халааснаасаа утсаа түргэхэн гаргаж ирээд дараа нь уулга алдлаа.

"Новш гэж, би андуурчихаж."

"Юу?"

"Бёл руу очих ёстой зурвас байсан юм."

Бөмбөг тэсрэх шиг боллоо. Жонгүг яг одоо тоглуулж буй мэт, илүү ихээр доромжлуулж байгаа мэт мэдрэмжийг хөлийн ул хүртэлээ мэдрэхдээ амьсгал нь хүндрээд эхлэв.

"Надаар тоглоод байна уу?"

Тэхён гайхсан царайгаа аажмаар хувирган инээмсэглэхэд Жонгүгийн царай улам ширүүссээр,

"Хөгийн тоглоомоор тоглохоо больж үз Ким Тэхён. Огтхон ч инээдтэй биш байна!"

"Зурвас төдийд гүйгээд ирнэ гэж төсөөлсөнгүй. Гэхдээ одоо явчихаж болох уу? Учир нь ирэх ёстой хүн байгаа учраас урилгагүй зочдыг хүлээж авах зай алга."

Тэхён хоолой засаад хаалгаа хаах гэтэл Жонгүгийн гар саад болж буцаад нээгдэж орхив. Жонгүг ухасхийн хөдлөөд гэрт нь хүчээр орж ирэхдээ Тэхёны нүцгэн цээж рүү түлхэн хананд хүчтэй шахлаа.

"Новш минь-"

Тэхён амандаа хараан хойш савж орхилоо. Жонгүг ёжтой инээмсэглэн түүний дээрээс ширтэхдээ,

"Чи өөрийгөө надаар тоглочихож чадна гэж бодоо юу?"

"Холд!"

Жонгүг түүний хагас чийгтэй хатаж амжаагүй үсээр гараө гүйлгэхэд Тэхён тийчигнэхээ зогсоолоо.

"Усанд хүртэл ороод их чухал зүйлд бэлдэж байгаа бололтой?"

Жонгүг нүднийхээ булангаар дарс, хундага гэх мэт зүйлсээр зассан тансаг ширээг хараад ийн шивнэлээ.

"Гэхдээ чи гоц ухаантан биш гэдгээ мэдэх үү? Маш олон удаа бэлдэхгүй л бол амжилт олдоггүй төрлийнх. Энэ удаад ч бас нүүр лүү минь салхиар цохиод хаалгаа савж чадсангүй. Харин би чамд яаж тоглох ёстойг зааж өгөх үү?"

Түүний үг дуусахтай зэрэгцэн хонх дугарах нь тэр.

"Зочин чинь ирсэн бололтой?"

Жонгүг хүрмээ тайлан газар унагаж, гараа явуулсаар Тэхёны бэлхүүсээр ороон өөртөө чангаар наалаа. Тэгээд хүзүүнд нь уруулаа наан зөөлөн үнсэхэд Тэхён түүний мөрнөөс базан биеэ чангалахдаа нүдээ аньж орхино.

"Б-оль-.."

Тэхёны хэлж чадах зүйл үүгээр л дуусч тэр оюун санаагаа бараг л алдаж байлаа.

Жонгүг түүний хүзүүг хүчтэй шимээд өөрийн гэх тэмдэгээ үлдээсээр хойшлохдоо дахин дугарах хонхыг инээвхийлэн сонсоод,

"Зочноо хүлээж авахгүй юм уу?"

Тэхёны хөмсөг зангиран Жонгүг рүү харлаа.

"Новшоо яриад байгаа юм?"

"Би нээчих үү? Чамайг жаргааж байхдаа дэргэдээ үзэгчтэй байвал сонирхолтой байх."

Жонгүг хаалга руу хурдан алхаж эхлэхэд Тэхён араас нь очин зогсоолоо.

"Галзуурчихаа юу?"

Жонгүг инээд алдаад Тэхёныг хүчтэй татан хаалганд цааш харуулан шахлаа.

Тэхёны нүд томрон амандаа харааж, Жонгүгийн гарнаас салахаар тийчлэсэн ч шилэн хүзүүнд нь хүчтэй дарсаар байх Жонгүг,

"Хаалганы цаана найз охиноо зогсож байхад нь хийж үзмээргүй байна гэж үү? Дуу тусгаарлагчтай эсэхдээ л санаа зовсон чинь дээр санагдаж байна."

Жонгүг түүний араас чихэнд нь ойртсоор халуун амьсгалаараа төөнөсөөр ийн шивнэхэд Тэхён Жонгүгийн гар өмдийг нь доошлуулж байгааг мэдэрлээ. Буйдан дээр Тэхёны утас дугарч, хонх тасралтгүй дугарахад Тэхён алийг нь ч анхаарах сөхөөгүй хойноос нь ирэх хүчтэй цохилт бүрт дуу гаргахгүйг хичээхдээ уруулаа тас зуун зуурч тогтох зүйл хайн тийчлэнэ.

Жонгүгийн хөдөлгөөн улам хурдалсаар эцсийн цэгтээ ирэхэд бүх зүйл чимээ аниргүй болж, хаалганы цаана байсан нэгэн явсан гэдгийг Тэхён мэдэхдээ амьсгаагаа даран нүдээ нээж, түүний өвдөг сульдан чичирч байгааг мэдрэх ба Жонгүг түүний мөрөн дээр толгойгоо тавин амьсгаагаа дарах аж.

Дараа нь тэр Жонгүгийн нойтон уруулыг өөр дээрээ мэдэрсэн юм.

Continue Reading

You'll Also Like

91.6K 7K 16
"Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итг...
213K 20.3K 57
Айн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ ...
25.6K 3.7K 29
ජීවිතේ ප්‍රේමනීය පරිච්ඡේද ලියවුනේම ආදරනීය හමුවීම් එක්ක.... ......❤️