𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 27]

2.1K 340 44
By OHOWLY

Эмнэлэгийн орон дээр харанхуй болох үеэх сэрсэн Жонгүг нүдээ нээсээр эргэн тойрноо харахдаа юу болсон талаар санахыг хичээх ч түүний толгойд юу ч байсангүй.

Тэр өндийх гэсэн ч хүч нь хүрэхгүйд амандаа хараан түүний дараа хөл нь аймшигтай өвдөж эхэллээ.

"Новш гэж."

Хөлөө харвал гипсдээд таазнаас дүүжилсэн өргөгчинд байрлуулсан байх ба түүний гарыг ч боон хүзүүнээс нь бэхэлсэн байв. Одоо л тэр эмнэлэгт байгаагаа ухаарч эхлэхдээ өөрийгөө хүнд гэмтсэн байгааг мэдрэн дараа нь түүний ой санамж бага багаар орж ирлээ.

Хичээл тарчихсан байсан. Жонгүг Юнги рүү залгах ёстойгоо санаад утсаа оролдон алхаж байсан.

Түүний ой санамж доторх зүйл ингээд л дуусчихсан юм. Ямартай ч тэр хойноо хэдэн сурагчдын инээлдэх дууг сонссон, тэгээд маш хүчтэй хөл алдах хэмжээнд түлхүүлэхдээ шатны бариул даван доош унасан гэдгээ бодож оллоо.

Удалгүй хаалга зөөлөн онгойж эмч болон сувилагч орж ирэн түүний биеийн байдлыг асууж байлаа.

"Асран хамгаалагчдаа дуудсан уу?"

"Үгүй."

Эмч нүдний шилээ дээшлүүлэн зүүгээд "Өнөөдөртөө эндээ хонох хэрэгтэй. Харин өглөө гэхэд асран хамгаалагчаа надтай уулзуулна шүү."

Жонгүг өрөөнд ганцаар үлдэн шүүгээн дээр байх утсаа аваад Юнгигийн дугаарыг хийн залгалаа. Тэр одоо гэртээ байх учиртай. Гэхдээ Жонгүг рүү нэг ч залгаагүй бас ирээгүй байгааг бодохдоо Жонгүг эргэлзэж байсан юм.

Өчнөөн дуудуулж, тасрахын даваан дээр Юнги утсаа авав.

"Юу байна?"

"Онц зүйлгүй ээ. Хаана байгаа юм? Надад асуудал-"

"Инагын гэрт."

Жонгүг гайхсаар "Гэртээ байгаа гэж бодсон юмсан."

"Ина ханиад хүрчихэж. Өндөр халуураад байгаа болохоор би дэргэд нь байх хэрэгтэй."

Жонгүг сая л Юнгигийн хоолой дэндүү сул сонсогдоод байгааг ойлгох нь тэр. Тэгээд чимээгүйхэн инээвхийлэв.

"Ойлголоо. Түүнд анхаарал сайн тавиарай."

"Чи зүгээр биз дээ?"

"Би яав л гэж. Зурагт үзээд хэвтэж байна."

"Ойлголоо. Тэгж байгаад ярья, шар айраг бага уугаарай золиг минь!-"

"Их ууна."

Жонгүг худал инээсээр дуудлага тасрахад түүний уруулдаа наасан инээмсэглэл замхран алга боллоо. Юнги хэдийн санаа зовнилтой, хийх ажилтай байгаа бол Жонгүг нэмэр болж хоёр тийш гүйлгэхийг яагаад ч юм хүссэнгүй. Маргааш болоход байгаа мөнгөөрөө төлбөрөө хийгээд такси бариад харьчихаж болно хэмээн бодсоор тэр харанхуй бас хоосон эмнэлэгийн өрөөнд унтахаар нүдээ анилаа.

-

Өглөө болоход яс янгинах өвдөлтөөр Жонгүг хэдхэн цагийн нойрноосоо салж хөмсөг зангидсаар сэрлээ.

Түүний гар хөл бас нурууны яс тийм хүчтэй биш ч тэвчээр барж, хараал урсгам хэмжээнд янгинан өвдөж байсан юм. Шөнийн турш тэр энэ өвдөлтөөс болж бүтэн нойр ч аваагүй билээ.

"Сэрчихсэн үү?"

Жонгүг цочсоор хажуу тийш харвал өрөөний хананд тулсан буйдан дээр Тэхён элгээ тэврэн сууж байлаа.

"Чи энд хараал идмэрээ хийж байгаа юм?"

"Чам дээр өөр ирэх хүн байхгүй биз дээ?"

"Юу?"

Жонгүг хөмсөг зангидсаар "Амаа мэдэж чалч."

Тэхён инээвхийлэн "Эмнэлэгийн төлбөрөө төлчихөж чадахгүй, яг үнэндээ наад орноосоо босох аргаа ч мэдэхгүй байгаа."

Жонгүгийн харц ширүүсч, хэрвээ тэр эрүүл байсан бол хормын төдийд атгасан гараа Тэхёны шанаанд буулгах байсан ч одоо доромжлуулсандаа дотор нь шатаж, хүндхэн амьсгалахаас өөрийг хийж чадахгүй сууна.

"Юунд найдаад ингэж том дугараад байгаа юм? Яасан, намайг дээрээс түлхүүлчихсэн болохоор дотор чинь онгойгоо юу?"

Түүний үгэнд дооглонгуй инээж суусан Тэхёны царай огцом хувиран барайсаар "Намайг сэжиглэж байгаа хэрэг үү?"

Жонгүг одоо түүнийг шоолон инээсээр "Үлээх төдийд хийсчих тоос байж. Санаа зоволтгүй, чамайг харахаас өмнө бол нэг ч хором чиний талаар бодсонгүй."

Тэхён түүний өмнөөс инээж хүчирсэнгүй, сууж байсан буйдангаас босон Жонгүгийн дэргэд хүрч ирлээ.

"Бос."

"Яах гээв?"

"Гэрт чинь хүргэж өгөх өөр хүн байгаа хэрэг үү?"

"Байхгүй байсан ч чиний тус надад хэрэггүй."

Тэхён үг дугаралгүй Жонгүгийн өвчтэй хөлнөөс барин татахад Жонгүг өвдөлтөндөө чанга дуу алдсаар түүний гарын аясаар босоод ирэх аж.

"НОВШ МИНЬ! ӨВДӨЖ БАЙНА!!"

Тэхён царайны хувирал үзүүлэлгүй Жонгүгийн өмнө нэг өвдөг дээрээ бохирон суугаад эрүүл хөлөнд нь гутлыг нь өмсүүлж өглөө. Тэгээд Жонгүгийн зүг дээш хараад,

"Илүү өвдмөөргүй байгаа бол эсэргүүцэх хэрэггүй. Би одоохондоо чамаас илүү хүчтэй байгаа нь."

Жонгүг түүн рүү хөмсөг зангидсан хэвээр гөлрөх ба түүний амнаас дахиж хараал гарсангүй.

Тэхён Жонгүгийн өргөөд эрүүл гараар нь хүзүүгээ давуулаад бүсэлхийгээр нь өөртөө наан тэвэрлээ. Жонгүг түүн рүү нүднийхээ булангаар ширүүхэн харчихаад биеэ холдуулахыг хичээсэн ч бүтсэнгүй. Түүнтэй зөрөн Жон туслах өрөөнд орох ба Жонгүгийн цүнхийг авах гэсэн бололтой.

Тэхёноос хүчтэй сүрчигний үнэр сэнхийж Жонгүг гайхах шиг болон түүний зүг харахдаа,

"Намайг таксинд суулгаад өгөхөд л болно."

Тэхён түүнд хариу хэлэлгүй явсаар эмнэлэгийн үүдэнд зогсох машины хаалгыг нээлгэн Жонгүгийг суулгачихаад "Такси дуудаад зогсож байх хүн шиг харагдаа юу?"

Жонгүг түүнд хариу хэлэлгүй амандаа хараасаар Тэхён нөгөө талаар нь ирэн суух ба замын турш тэд юу ч ярьсангүй.

Эцэст нь гэртээ ирж буйдан дээр суухдаа Жонгүг эвгүйхэн хоолой засаад "Баярлалаа." гэхээс өөрийг хэлсэнгүйд Тэхён хөнгөн инээмсэглэн,

"Хэрэг гарвал залгаарай."

"Тийм зүйл болохгүй."

Тэхён эргэж харан хаалга руу алхахдаа гутлын шүүгээн дээрх Юнгигийн түлхүүрийг аваад хаалга хаалаа.

-

Аяга хагарах чимээ гэрийг дүүргэж Жонгүг арай хийн аягалсан хоолоо асгаж орхисондоо уурсан хараал тавьсаар тогоогоо ч цохиод унагачихав. Нэг хөл бас нэг гартайгаар юмсыг хийж бүтээх түүний хувьд дэндүү хэцүү байлаа. Гэдэс нь хонхолзон дугарч, өлсөж байсан ч хоол бүтсэнгүй. Харин Жонгүг ахиж оролдоход хэтэрхий тэвчээргүй тул догонцосоор буйдан дээр ирэн суухдаа хэтэрхий хүчтэй хөдлөн гарынхаа өвдөлтийг сэдрээхдээ дуу алдах нь тэр.

"БҮТЭХ ЮМ АЛГА, НОВШ ГЭЖ!!!"

Тэр эрүүл гараараа буйдан нүдсээр шүдээ зуун хараал урсгасаар байлаа.

Тэр өмнө нь хэзээ ч ийм хэмжээнд бэртэл авч үзээгүй учир өвдөх үед дэргэд нь хэн нэгэн байж, асрах хэрэгтэй гэдгийг мэдэрч байгаагүй билээ. Хэзээ ч хэн нэгнээр дутаж, тусламж хүссэн өрөвдмөөр амьтан болохыг тэвчихгүй тул Жонгүг одоо ийм хэцүү байгаа ч хэн нэгнийг дэргэдээ байлгах хүсэл төрсөнгүй.

Эцэст нь түүний гэдэс ахин дугарч, тэр хоол захиалахаар шийдэхдээ утас руугаа сунан арайхийн аваад дээш өндийхтэй зэрэгцэн хаалга дугарч, хэн нэгэн цоожыг нь тайлсаар нээхэд Жонгүг тэр зүгт хараад дараа нь хөмсөг зангидав.

"Дахиад л чи юу?"

Жонгүг дараа нь гайхаж орхилоо. Өглөөхөн зүгээр байсан Тэхёны нүүр одоо шархаар дүүрч, зарим нь одоо ч хатаагүй цус шүүрч байх нь тэр.

"Хөөе-"

"Юм идээгүй биз дээ?"

Тэхён гаран дахь ууттай зүйлээ дээш өргөсөөр Жонгүг үүнийг нь хоол гэдгийг төвөггүй мэдлээ.

"Идчихсэн."

Тэхён толгойгоо эргүүлэн гал тогоонд үүссэн ослыг хараад инээвхийлж,

"Тийм ээ, цадталаа идсэн бололтой."

"Новш минь, чамд яагаад түлхүүр байгаа юм?"

"Хулгайлчихсан юм." гээд Жонгүгийн өмнө хоолоо тавьсаар хүрмээ тайлж, Юнгигийн түлхүүрийг дэргэд нь шидэхэд Жонгүг дахин ам нээхдээ,

"Битгий ир гэж байхад хараал идсэн энэ хоол чинь хэнд хэрэгтэй юм?! Бас наад-"

Тэхён Жонгүгийн амыг гараараа таглан барьсаар хөмсөг зангидан "Хэрэггүй гэсэн болгон чинь чамд хэрэгтэй байгааг мэдэж байгаа болохоор амаа тат. Чамд одоо хэрэггүй ганц зүйл бол наад новшын бардам зан чинь!"

Жонгүг Тэхёны зүг гөлөрсөөр гараа авах үед нь ахин үг дугарсангүй, ууттай хоолны амыг нээхийг шаардлаа.

Continue Reading

You'll Also Like

592K 37.6K 75
« បងសន្យា បងមិនឲអ្នកណាមកធ្វើអ្វីមកលើអូនបានឡើយ អូនគឺជារបស់បងជាប្រពន្ធរបស់បងម្នាក់គត់ Kim Taehyung » « មិនថាអ្នកណានោះទេឲតែហ៊ានប៉ះពាល់ប្រពន្ធកូនយើងសូម្ប...
10K 1.5K 21
"ვიღაც სახელად "ნიღაბი" ადვილად ტეხს სეიფებს და სულ შეუმჩნეველი რჩება. ჯიმინი კი უბრალო ომეგაა რომელსაც ცუდ დროს დაეწყო დენა."
179K 26.7K 21
"နွေအရောင်တွေဟာ ဝိုင်လိုပဲ..."
127K 15.6K 45
ᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ир...