𝐖𝐇𝐎.

De OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... Mai multe

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 25]

2.4K 346 63
De OHOWLY


Жонгүг түүнийг доош нь харуулж ар хүзүүнд нь дарахад Тэхён дуу алдах гэсэн ч хүчтэй даралтанд хоолой нь гарсангүй.

"Хэнийг дорд үзээд байгаа юм?"

Жонгүгийн шүдэн завсараа сийгүүлэн хэлэх үгс ширүүн хийгээд хүйтэн байх нь айдас төрүүлэм.

Тэхён түүнийг эсэргүүцэн тийчигнэхээ зогсоолгүй,

"Холд-"

Жонгүг түүний мөрнөөс татан дээш харуулахад Тэхён ухасхийн босох гэсэн ч Жонгүгийн хүчинд дарагдан хойш ахин савж унахад түүний дээрээс тонгойх Жонгүг инээвхийлсээр,

"Яагаад эсэргүүцээд байгаа юм? Яаж ч харьцсан болно гэсэн биз дээ? Доромжилж нохой шиг харьцсан ч, ашиглаад хог дээр хаясан ч, уйдаагаа гаргаж тоглоом болгосон ч надад хайртай гээгүй бил үү? Тэгэх гээд гэрт минь өөрөө гүйгээд ирсэн нь чи байхад би яагаад чамайг тавина гэж?"

Жонгүг түүний хоёр мөрөн дээр тавьсан гараа улам чангалсаар Тэхён түүний өмнө бууж өгсөөр нүд рүү нь харвал дооглосон гэхээс илүү уур хилэн тодрон харагдаж байлаа. Ямар нэг зүйлд уурласандаа галзуурах гэж байгаа аятай.

"Амаа тат."

Тэхён сул дорой байхыг хүсээгүйдээ хөмсөг зангидан ийн хэлэхэд Жонгүгийг инээмсэглэл улам тодорсоор,

"Өөр хангагчтай болчихсон болохоор дураараа аашилж болно, тэгж бодож байна уу? Би чамайг арай ухаантай бас үнэтэй гэж найдсан юм. Гэтэл чи зүгээр л хоосон толгойтой биеэ үнэлэгч байж."

Тэхёны хөмсөг өргөгдөн түүний үгэнд гацсаар уур уцаар бас хоосон өвдөлт цээжинд нь давхцан түүний хоолой сарнин алга болчих шиг болов. Харин Жонгүгт түүний энэ хувирал илүү таалагдсан бололтой,

"Ердөө энэ бол чи.. Ким Тэхён. Харин хямдхан тоглоом хэдхэн ашиглагдаад л хаягддаг юм.""

"Амаа тат, новш минь-"

"Үнэн биш гэж үү? Биеэ үнэлэгч, эр я*хан, завхай амьтан, хямдхан хог шаар!"

Тэхёны тэсч чадахгүй гэдгээ мэдсэн бололтой ухасхийн тийчилж, Жонгүгийн гараас мултрахаар хичээхдээ түүний хүчтэй үнсэлтийг уруул дээрээ мэдрэх ба цочих шиг болон гэдийх нь тэр.

Жонгүг түүний мөрнөөс базсан нэг гараа салгаад Тэхёны шилэн хүзүүгээр барин хуйхнаас нь базахдаа өөртөө улам нааж доод уруулыг нь чанга сорон үнсэхдээ сул гараараа түүний цамцны товчыг тайлна.

Тэхён эцэст нь түүний үнсэлтэд хариу өгөх ба эрүүнээс нь чанга зуурсаар татах нь тэдэнд энэ үнсэлт дэндүү тааламжтай байгааг харуулах аж. Хүлээсэн мэт, зөвхөн энэ үнсэлтээр дутсандаа галзуурч бас үхэх шахсан юм шиг нэгэндээ улам наалдаж, Жонгүг ташаагаараа түүнд улам ойртон хөлөн завсраар шүргэхэд Тэхён биеэр нь тог гүйх шиг мэдрэмжийг үзлээ.

Жонгүг түүнээс уруулаа салган доошилж хүзүүг нь үнсэхэд Тэхён хөмсөг зангидсаар нүдээ хагас анин хойш гэдийж аяархан дуу алдахад Жонгүг хүзүүг нь хазаж орхив. Тэхён уруулаа хазлан хүндхэн амьсгалсаар дуугаа барихыг хичээх ба Жонгүг түүний хүзүүг хүчтэй шимж эхлэхэд тэр биедээ хүчтэй гүйдэл мэдэрсээр улам хотойн Жонгүгийн мөрнөөс базах нь тэр.

-

Сэрүүлэгний дууг 5 дахь удаагаа хойшлуулж, ахин дугарахад нь арга ядан орноосоо өндийх Тэхён бүх л биедээ хөндүүрлэх өвчин мэдэрч хөмсөг зангидахдаа урьд шөнийн болсон явдлыг эргэж санан хажуу тийш харлаа. Тэгээд доош харан унтах Жон Жонгүгийн үс бас нүцгэн нурууг олж харсан юм.

Түүнд үг хэлэхгүй хэсэг хоосон ширтээд Тэхён удаанаар орноос босон хувцасаа өмсөөд ариун цэврийн өрөөг зүглэлээ.

Шүршүүрийн дуу намдаж, удалгүй хаалга дугаран Тэхён гарч ирэхэд Юнги гал тогоонд цай уусаар суухтай таарсаэ юм. Тэд нэгэнтэйгээ мэндлээгүй ч Тэхён хөнгөн толгой дохин Жонгүгийн өрөөнд орж ирлээ.

Түүний цээж салгалх шиг болсон нь Жонгүг хэдийн сэрчихсэн орны хөлд хөмсөг зангидан сууж байх аж.

Тэр урьд шөнө согтуу биш байсан хэдий ч Тэхёнд тэр талаар ярих нь тохиромжгүй мэт санагдсан учир чимээгүй л нөгөө талд нь суун утсаа асаавал түүнтэй зэрэгцэн Жонгүг түүний мөрнөөс угзран татаж, Тэхён өвдсөндөө дуу алдахад Жонгүг хүзүүг нь ажиглаад,

"Юнгигийн өмнө болгоомжтой байгаарай." гэчихээд өрөөнд түүнийг ганцааранг нь үлдээн гарч явах нь тэр. Хоосон хаалга гөлрөн үлдэхдээ Тэхён удалгүй инээвхийлэн хоцорно.

Мин Юнгид л санаа зовох Жон Жонгүг.

-

Тэдний эрчимтэй бэлтгэл хийсэн тэмцээний хоёрдугаар шатны шалгалт эцэст нь өндөрлөлөө. Шалгалт болсон сургуулиас гарч ирэхдээ Тэхён багахан санаа алдах ба энэ нь сэтгэл хөнгөрснийх байв.

Түүний мөрөн дээр цохилт мэдрэгдэж Тэхён хажуу тийш харвал Жиминий тоглоомтой инээдийг хамгийн түрүүнд олж харна.

"Ямархуу хийв?"

"Мэдэх юм алга. Чаддаг зүйлээ л хийлээ."

"Тийм л байх. Ямартай ч дарамтаас салсан хойно хамтдаа явж зугаацвал яаж байна? Манайд өнөө орой хэдэн хүн цуглана, хамт оройг-"

"Тэр явахгүй."

Жиминий гар Тэхёны мөрнөөс авагдан агаарт шидэгдэж тэд гайхан хойш харвал Жонгүг голоор орох нь тэр. Жиминий хөмсөг өргөгдсөөр царай нь эрс хувирахдаа инээмсэглэл тодруулж,

"Хөөх, Жонгүг? Чи ч бас ирж болно шүү дээ."

"Үгүй."

Тэр гараа халааслан өөр тийш харахдаа ийн хэлээд Тэхён одоо ч түүний зүг харах бол Жимин Тэхёнд хандан,

"Өөрөө л шийд. Ирэх үгүйгээ."

Жимин Тэхён руу харан ирмэсээр машинд суун хөдлөх бол Тэхён хоолойгоо зассаар өөр тийш харан гараа халааслахдаа,

"Суух.. юм уу? Нэг тийшээ явах хойно." гэсээр машин руугаа эрүүгээрээ заахад Жонгүг эргэлзэх ч зүйлгүй толгой сэгсрээд цааш алхан одно.

Тэхён түүний хойноос ширтэн хоцрохдоо сэтгэл дундуур санаа алдаад машинд суулаа.

"Захирал таныг өнөө орой гэртээ ирэхийг захисан "

Тэхён хөмсөг зангидсаар "Тийм чухал хэрэг үү?"

"Чухал ажлын хамтрагчаа гэртээ урьсан."

"Ойлголоо."

-

Жонгүг гэрийн хаалгаа татан орвол Тэхён хэдийн түрүүлээд ирсэн байх бөгөөд Юнги эзгүй байгааг тэр мэдлээ.

"Ирчихэв үү?"

Тэхён түүнийг тосон ирэхдээ бүдэг инээмсэглэл тодруулвал Жонгүг түүний асуултанд хариулалгүй дэргэдүүр нь зөрөн өрөөндөө орчихов. Ганцаар үлдсэн Тэхёны царай хувирсан ч өөрийгөө хүчлэн инээмсэглээд түүний хойноос орно.

""Шалгалтаа хэр өгсөн юм?"

Жонгүг цамцаа солихоор товчоо тайлангаа нүднийхээ булангаар түүн рүү хальтхан харчихаад "Мэдэхгүй."

"Бодсоноос хэцүү байсан шүү."

Жонгүг түүний үгийг үл тоон гэрийн хувцасаа сольж өмсөнө.

"Юнги өнөөдөр ирж хонохгүй гэж хэлээд явсан."

Жонгүг хийж байсан үйлдэлээ зогсоон Тэхён руу аймшигтай ширүүн харц шидэх нь тэр.

"Чи амаа татчихаж болохгүй юу?"

Тэхён инээвхийлэн "Хэцүү байна уу?"

"Ядаргаатай байна. Яасан, ганц шөнийг хамт өнгөрөөсөн гээд надтай ойртчихсон гэж санаа юу?"

Тэхён хариу хэлэлгүй өөр тийш харвал Жонгүг инээх аядаад "Хөөрөхөө больж үз."

Түүний үгэнд Тэхён хөмсөг зангидан өмнө нь тулж ирээд "Худал хэлэх хэрэггүй. Намайг харамладаг биз дээ? Өөрийн эрхгүй өмчилж, уур чинь хүрж байгаа гэдгийг хүлээн зөвшөөр."

Тэхёны үг инээдийг нь хүргэсэн бололтой Жонгүг чангаар хөхрөөд "Чи яагаад ийм новшын амархан юм, Ким Тэхён? Дахиад л итгэчихээ юу? Биеэ үнэлэгчтэй яаж харьцах ёстойг харуулсан төдий л байхад өөрийгөө миний бодолд эзэн суучихсан гэж бодоо юу? Сүүлдээ инээд ч хүрэхээ больчихлоо. Чи дэндүү хямдхан бас уйтгартай."

Жонгүг түүнийг мөрлөн зөрөөд өрөөнөөс гарахад Тэхён бугуйнаас нь татан зогсоож, Жонгүг эргэн харахдаа доош харсан түүний нүүрний урдуур унжсан үсийг л харж чадна. Тэхён түүний бугуйнаас атгасан хэвээр доош харан зогсож шивнэх төдий хэмжээнд,

"Тоглохоо боль."

"Тэгье ээ. Одоо сонирхол ч алга."

Жонгүг ширээн дээр хэдэн өдрийн турш байсан түлхүүрийг Тэхён руу шидээд "Наадхаа аваад алга бол. Илүү гай удахаасаа өмнө."

Тэр хүзүүндээ алчуух тохон хоёр гараа халааслан цааш алхсаар тоосон ч шинжгүй ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа хаалаа.

Харин шүршүүрт орчихоод гарч ирвэл Тэхён дахин энэ гэрт байсангүй.

Continuă lectura

O să-ți placă și

297K 50.9K 63
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
230K 13.2K 37
Taekook ⚠️ រឿងភាគខ្លីᕦ⁠༼⁠✩⁠ل͜⁠✩⁠༽⁠ᕤ
65.6K 4.9K 64
ផែនដីក្រឡាប់ចាក់ មនុស្សស្អីតាំងពីកំលោះមកដល់ពោះម៉ាយកូនប្រាំហើយ រកប្រពន្ធជាប់លាប់និងគេ១ក៏គ្មាន មិនមែនលែងលះទៅឯណាទេ គឺពួកគេនិងស្លាប់ដោយគ្មានមូលហេតុនៅដែល...
20.5K 1.7K 20
ჯიმინი ბედნიერად ცხოვრობს, ერთობა და რასაც უნდა იმას აკეთებს სანამ მისი ძმის ძმაკაცი, ჯონგუკი არ გამოჩნდება მის ცხოვრებაში. მათ ერთმანეთი ძალიან შეუყ...