𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 24]

2.3K 335 49
By OHOWLY

"Тосохоор ирэх хэрэггүй гэж байхад!"

Юнги Солонгост буугаад Жонгүгийг харахдаа хамгийн түрүүнд хэлсэн үг нь энэ байв. Жонгүг инээмсэглэн,

"Сайн явж ирсэн үү?"

"Гайхалтай сайн."

"Жонгүг, сайн сууж байсан уу?"

Жонгүг уруулаа жимийн бүдэгхэн инээмсэглээд Юнгигийн найз бүсгүй рүү эгцлэн ширтсээр,

"Тийм ээ."

Түүний эелдэгхэн хариултанд урамшсан бололтой бүсгүй улам тод инээмсэглэн "Хамтдаа хоол идэцгээх үү? Би Жонгүгтэй улам дотно танилцмаар байна."

Юнги найз бүсгүйгээ ширтэн инээмсэглэхийг үзээд Жонгүг тэдний энэ жаргалтай инээмсэглэлийг талаар болгож чадахгүй гэдгээ ухаарсан юм.

"Тэгье ээ."

Жонгүг Юнгигийн найз бүсгүйн гараас цүнхтэй ачааг нь аван өргөөд тэд хамтдаа онгоцны буудлыг орхино. Тэгээд хамтдаа оройн хоол идэж, бүсгүйг гэрт нь хүргэж өгчихөөд тэд хамтдаа гэртээ ирлээ.

Тэднийг орж ирэхэд харанхуй, эзэнгүй байх бөгөөд Жонгүг гэрэл асаасаар хөмсөг зангидахад Юнги гутлаа тайлахдаа,

"Тэхён явчихсан хэрэг үү?"

Жонгүг мөрөө хавчин "Тийм бол сайн л биз."

"Чи мэдэхгүй байгаа юм уу?"

Юнги хөмсөг зангидахад Жонгүг нүдээ эргэлдүүлсээр "Бидэнд хамаатай хэрэг үү? Ирэхгүй байвал бидэнд л дээр."

Юнги түүний царайг хэсэг ажиглан ахин үг дугарсангүй. Хэсэг хугацааны дараа гэхэд тэдний дунд Юнгигийн аяласан улсын тухай яриа л өрнөж байлаа.

Онгоцонд ядарч ирсэн Юнги орон дээрээ хэвтээд л шууд унтаад өгөх бөгөөд хэдэн цаг өнгөрснийг үл мэдэн ам нь айхтар цангасаар ус уухаар орноосоо босов. Эвшээсээр өрөөнөөс гарч ирвэл түүний нүд томрох ба гадаа үүр цайж байхад Жонгүг одоог хүртэл унталгүй зурагт үзэн сууж байх аж.

"Унтаагүй юм уу?"

Жонгүг хөнгөн толгой дохиод "Нойр хүрэхгүй байсан юм."

Юнги толгой дохин өөртөө ус аягалан нэг амьсгаагаар дуусгахдаа Жонгүгт хандан,

"Хичээлтэй биз дээ? Хэдэн цаг ч болов унтахыг хичээгээрэй." гэчихээд л өрөөндөө орох бол хэлсэн үгийг нь нөгөө чихээрээ гаргаж орхих Жонгүг ахин нэг суваг явуулсаар цонхоор харлаа. Хэдийн тэнгэрийн хаяа ягаараад эхэлжээ.

Өөрөө ч анзааралгүй бухимдсан аятай санаа алдчихаад тэр лаазтай ундаанаас ахин том балгална.

-

Сургуулийн хаалгаар бараг л унтаа орж ирэх Жонгүг хөл нь бадайрч, зовхи нь хүндрэхийг мэдрэнэ. Түүнд сэрүүн байх хэцүү байх шиг. Бараг л 2 өдөр ийм байдалтай явсан учир одоо түүний бие дийлэхээ больж байгаа бололтой. Тэр явсаар нэмэлт хичээлийн ангид орж ирэх бөгөөд хэн ч байхгүй хоосон ангид өөрийн ширээн дээрээ суусан даруй дэрлээд унтаад өгсөн юм.

Тэр хичээлд ч ирэхийг хүсээгүй.

-

"Та бодлоо өөрчлөөгүй л байна уу?"

Жон туслах толиндоо Тэхёныг ойлгон харсаар эвтэйхэн асуусны дараа түүний ширүүн харцыг хариултанд аван ахин үг дугарсангүй.

"Ахиж надаас битгий асуу. Би буцаж очихгүй, тэр байшинд ч амьдрахгүй учир ажлаасаа салахыг хүсээгүй л бол."

Жон туслах толгой дохин хэсэг яваад ахин толиндоо Тэхёныг тусган харлаа. Бага зэрэг замбараагүйтсэн үс хийгээд өнгөө алдаж цайрсан арьс. Түүний харц өдрөөс өдөрт үхэж байгааг Тэхён өөрөөсөө ч нуух аж.

Жон туслах түүнийг зочид буудлаас очин авсан юм.

Сургуулийн өмнө буулгаж өгөхөд Тэхён цүнхээ цэвэрхэн үүрээд сургуулийн хаалгаар орно. Өмнөх шигээ төгс хувцаслаж, хараа дээгүүр ихэмсэг алхах түүн дээр бусдын нүд унахгүй зөрөх нь боломжгүй хэдий ч өнөөдөр илүү гүн байх шиг. Учир нь тэр цуу ярианы гол сэдэв болчихсон шүү дээ.

Пак Жимин болон Ким Тэхёны учир битүүлэг болоод хэн ч халдаж үл зүрхлэх харилцаа.

Тэр шүүгээний өмнө ирээд хаалгыг нь нээн цүнхээ хийж байх зуурт дэргэд нь өөр хаалга нээгдэн хэн нэгэн дэндүү дуу чимээтэйгээр цүнхээ бараг шидчихээд хаалгааа саван хаахыг сонсохдоо хальтхан харвал Пак Жимин зогсож байлаа.

"Өглөөний мэнд, хонгор минь."

Тэхён түүний үгэнд хувирал үзүүлэлгүй хажуугаар нь зөрөн гарвал Жимин араас нь гүйцэж ирээд мөрөөр нь тэврэсээр хүзүүнд нь наалдах шахам ойртоод,

"Үнэртэй ус яагаад ингэж их түрхээд байгаа юм?"

"Чамд хамааг-"

"Заваан юм."

Тэхёны алхаа нэг газартаа зогсоод эсрэг зүгт харвал тэдний зүг харан зогсож байх хоёр сурагч харцаа буруулан хоолой заслаа. Тэхён үл эргэлзэн хоёр том алхаад сая ам нээсэн залууг хананд шахан хоолойг нь боож эхлэв.

Түүний харц ширүүсэн гар нь чангараад залуу тийчилсээр нүүр нь улайж эхлэхэд,

"Одоо хэн нь заваан харагдаж байна? Хэмжээгээ мэдэрч ам нээж байх хэрэгтэй байдаг юм."

"У-ууч-уучлаарай-"

Залуу арайхийн ингэж хэлэхэд Тэхён инээвхийлсээр гараа авахад шууд л доош унах ба Тэхён дэргэд нь зогсох айдастай харцтай охин руу ширүүн харчихаад цааш явж одлоо. Түүний ард үлдсэн Жимин газар хоолойгоо барин ханиалгах сурагчыг дооглонгуй харчихаад цааш явлаа.

-

"Жонгүгийн бие муу байх шиг байна. Өнөөдөртөө ингээд дуусгая. Түүний хийж чадаагүй зүйлсийг Тэхён тайлбарлаж өгөөрэй. Их чухал сэдэв байсан юм."

Тэхён толгой дохихоос өөрийг хйисэнгүйд багш гарч, Жимин түүний дэргэд ирээд "Гарах уу?"

Тэхён толгой сэгсрээд "Өнөөдөртөө явж бай."

Жимин мөрөө хавчсаар "Өөрөө л мэд. Сайхан амраарай, хонгор минь."

Жимин хорон гэгч нь инээмсэглээд Тэхёны хацрыг гараараа илсээр өнгөрөхөд Тэхён хаалга хаагдах чимээнээр санаа алдан нүдээ анина. Түүний нөгөө захад цааш харан ширээ дэрлэж хэвтээд одоо ч сэрэлгүй унтах Жонгүгийн зүг нэг харчихаад цүнхэндээ эд зүйлсээ хийн суудлаасаа бослоо.

Жонгүгийн ширээний өмнө очин хөлийг нь өшиглөх гэснээ азнаж мөрөнд нь зөөлөн хүрвэл тэр сэрэхгүй бөгөөд ахин хэд хэд сэгсэрсэнд Жонгүг цочин сэрсээр хоёр тийш харан эцэст нь Тэхёныг олж харлаа.

"Яах гээв?"

Жонгүг дэлгэсэн дэвтрээ цүнхлэхдээ ширүүхэн асуухад Тэхён гайхах шиг болон "Энд хонохыг хүсээ юу?"

Жонгүг түүний үгэнд хариулалгүй цүнхээ үүрэн босохдоо "Нүднээс аль болох хол явчих. Харахаар бөөлжис цутгаад байна."

Түүний үгэнд Тэхён хөмсөг зангидсаар "Юу гэсэн үг юм?"

Жонгүг хариу хэлэлгүй хаалга зүглэхэд Тэхён замыг нь хаан урдуур ороод "Яасан болоод бөөлжис зутгадаг юм?"

Жонгүг инээвхийлээд "Мэдээд асууж байгаа юм уу, мэдэхгүй байгаа юм уу?"

"Мэдэхгүй байна."

Жонгүг төв царайлан түүний зүг хэсэг хараад эцэст нь ам нээхдээ түүний хоолойны өнгө дэндүү ширүүн хийгээд хүйтэн болж "Доромжилж болно гээ биз дээ? Хүссэнээрээ хэлсэн ч хүлээж авна гэсэн. Худлаа хэлсэн юм уу?"

Тэхён түүний эсрэг хэсэг ширтээд удалгүй толгой дохин "Тийм ээ, хүссэнээрээ л бол." гэхэд Жонгүг инээвхийлэн түүнийг мөрлөчихөөд ангиас гарч явлаа.

-

"Тэхён өнөөдөр ч ирэхгүй бололтой."

Жонгүг ярвайсаар "Санаад байгаа юм уу? Байнга асуух юм."

Юнги тоглоом хийн инээсээр "Хартай нөхөр шиг наад царай чинь юу вэ? Чи ч гэсэн хүлээгээд байгаа юм биш үү?" гэснийхээ хариуд Жонгүгийн аймшигт харцанд сийчүүлж орхив.

Жонгүг буйдан дээр очиж суун Юнги унтахаар өрөөндөө орсон ч дахиад л түүний нойр хүрсэнгүй. Утга учиргүй ярилцлага гөлрөн суух түүний харц цаг өнгөрөх тусам хүйтэн ширүүн төрх тодруулж, тэр уруулаа дотроос нь хазсаар хорстол нь сийчээд хаячихаж.

Шөнийн 3 цаг өнгөрөхөд хаалга тогших чимээ гарах бөгөөд Жонгүгийн харц зурагтнаас шууд л салан буйдангаас босоод хаалган дээр очлоо.

Хурдлан нээвэл Тэхён зогсож байх бөгөөд тэр эрүүл харагдах ч дэндүү ядарсан мэт үзэгдэнэ.

"Орж болох уу?"

Тэхён түүний ширүүн харцтай тулгаран царай луу нь хараад сулхан асуугаад дараа нь түүний нүд тултал томрох нь тэр.

Жонгүг түүний бугуйнаас угзран татаж тэдний ард хаалга чангаар савагдан хаагдахад Тэхён чирүүлсээр түүний өрөөнд орж ирлээ. Жонгүг үг ч дугаралгүй Тэхёнийг хамаг хүчээрээ ор луу шидэж орхиход хүчтэй газардсан Тэхён амандаа хараасаар эргэн харвал Жонгүг хормын дотор түүний дээрээс дарсан байх нь тэр.

Тэр алгаараа үг хэлэх гэж байсан Тэхёны амыг дараад,

"Завхай новш."

Түүний нүүрэнд тулж ирээд шивнэх нь Тэхёны хөмсөг зангирахад хүргэж Жонгүг үргэлжлүүлэн,

"Амаа татсан чинь дээр шүү. Нэг л удаа чанга дуу гаргавал чи бүх зүйлд харамсах болно."

Жонгүг хүйтэн хийгээд заналхийлсэн өнгөөр ийн хэлчихээд Тэхёны өмдний тэлээг сугалан хаяад түүнийг доош харуулж орхих нь тэр.

Continue Reading

You'll Also Like

43.2K 6.2K 39
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...
17.3K 3.6K 53
විනාශ කරදැමූ කිරි සිහිනයක් වෙනුවෙන් බැදි වෛරයක් නිසා පරම්පරාවක්ම නසන්නට ශපථ කළ නේත්‍රාවකගේ පළිගැනීමට මැදිවූ සෙනෙහසක අන්දරය....... රුහිරු බැදි බැමි~
298K 51K 63
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
10K 1.5K 21
"ვიღაც სახელად "ნიღაბი" ადვილად ტეხს სეიფებს და სულ შეუმჩნეველი რჩება. ჯიმინი კი უბრალო ომეგაა რომელსაც ცუდ დროს დაეწყო დენა."