𝐖𝐇𝐎.

OHOWLY द्वारा

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... अधिक

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 23]

2.1K 327 47
OHOWLY द्वारा


Мэдрэмж бол... ялагдал.

Хаалга дугарч Жонгүг гэртээ эргэн орж ирэх үед үүрийн 4 цаг болж байлаа. Тэр Юнгигийн аминаасаа илүү хайрладаг, Жонгүгт барааг нь ч үзүүлдэггүй мотоциклынх нь түлхүүрийг байсан газарт нь тавьчихаад хоосон шар айрагны шилийг нэгээр нэмэхээр хөргөгчөө зүглэв. Түүний нойр хэдийн хулжчихаад өдөр шиг л сэргэг байсан юм.

Түүний царайнд хувирал үгүй, тэр буйдан дээр тухлан суугаад шар айргаа задлан нэг балгачихаад гэнэт л инээвхийлэх нь тэр.

Хойш гэдийн нүдээ анисаар түүний уруулаас инээмсэглэл үл сална.

Энэ инээд хаалга нүдэх чимээнээр замхран алга болсон юм. Хаалганы зүгт хөмсөг зангидан хэсэг харчихаад очин тайлвал Тэхён хана налчихсан дэндүү согтуу зогсож байх аж.

Ирэхгүй гэж таамагласан нэгэн ийн зогсохыг үзээд Жонгүг хэсэг харж зогссон ч шуунаас нь түшин гэртээ орууллаа. Хонгил эзэнгүй болоход булангаас харж зогссон Жон туслах ослын шатаар буун доошилсон юм.

Жонгүг Тэхёныг буйдан дээр суулгаад орхиход тэр сэрэх нь тэр.

"Би хаана байна?"

Жонгүг хариу хэлэлгүй ширээн дээрээс ууж байсан зүйлээ аван том балгалахад Тэхён эргэн тойрноо харахыг хичээн харцаа ширүүсгэсээр байх бөгөөд эцэст нь урдаа зогсох Жонгүгийг хараад нүд нь зөөлөрнө.

"Аан, чи юу?"

"..."

"Би яаж ирчихэв? Саяхан Жиминий гэрт байсан даа."

Жонгүг түүнд хариу хэлэлгүй буйдангын нөгөө үзүүрт суусаар зурагтын удирдлага авав. Суваг солин үзчихмээр зүйл хайх зуурт Тэхён ухаан санаагаа олж авахыг хичээх мэт нэг тийш гөлөрсөөр байх аж.

"Би асуугаад байна."

"Мэдэхгүй."

"Чи намайг очиж авсан юм уу?"

Жонгүг инээх аядаад "Хуцаж байх шив."

Тэхён ч юу хэлснээ ухаарах мэт "Тийм л дээ." гэсээр буйдангаас босохыг хичээсэн ч эргээд уначихав.

"Жонгүг, надад тусал."

Жонгүг ярвайсаар нүднийхээ булангаар түүнийг харвал буйдангаас ахин босохыг хичээсэн ч эргэсэн толгойндоо дийлдэн буцаж суух бөгөөд тэр магадгүй биеэ ч даахгүй байгаа бололтой. Эцэст нь бухимдангуй санаа алдсаар Жонгүг удирдлагаа шидэн босоод Тэхёны гарнаас татвал эсрэгээрээ Тэхён түүнийг татан хажуудаа унагаад хормын дотор өвөр дээр нь гараад суучих нь тэр.

Жонгүгийн нүд томорсоор амандаа хараал урсган "Бос, новш ми-"

Тэхён түүний амыг долоовор хуруугаар таглаад нөгөө гараа мөрөн дээр нь хүчтэй дарсаар,

"Би болохгүй байна уу, Жон Жонгүг?"

Тэхёны намуухан хийгээд гүн гүнзгий сонстох хоолой зурагтын дууг даван Жонгүгийн чихэнд хүрэхэд Жонгүг сая дээш харлаа. Нүднийх нь урдуур унжих үс, түүний халамцуу харц. Тэхёноос урьд нь хэзээ ч үнэртэж байгаагүй сүрчигны үнэр ханхална. Жонгүг түүнийг нь таашааж чадсангүй.

"Чи согтчихож. Унтаж үз."

"Чи хариулсангүй."

Жонгүг нүдээ эргэлдүүлсээр түүнийг түлхтэл Тэхён хүзүүгээр нь тэврэн ойртохдоо "Би чамд бүхнийг өгч чадна. Чиний төсөөлснөөс илүүг. Сонсооч, миний өв залгамжлалын хөрөнгө хэр их байхыг чи төсөөлж ч дийлэхгүй. Намайг алдах харамсалтай биш гэж үү?"

Жонгүг инээвхийлсээр "Чи ийм зүйл ярихаа больсон цагтаа л надад таалагдаж эхлэх биз. Хэзээ ч биш гэсэн үг."

Тэхён түүний нүд рүү ширтэн "Үнэндээ хараал идсэн ямар их өвдөж байгааг мэдэх үү? Үхэх нь, өвдөөд үхэх нь."

Тэхён инээвхийлэн "Эцэгтээ хэдэн яс хугалуулж хэвтэрт орж байхдаа ч сэтгэл энэ хэмжээнд өвдөж үзээгүй. Одоо бол галзуурахад ганц хуруу л дутуу байна." гэсээр өөрийгөө шоолох мэт үхмэл инээд тодруулан доош харан хэсэг суусан ч гэнэт л Жонгүгийн энгэрээс заамдан өөртөө татсаар "Чамайг хараал идээсэй, Жон Жонгүг!"

Тэр Жонгүгийн өврөөс боссоор цааш яван өрөөний хаалга татахтай зэрэгцэн Жонгүг ам нээх нь тэр.

Царайг нь хараагүй ч ёжилж буй нь илт мэдэгдэм хоолойн өнгөөр,

"Хэзээг хүртэл ингэж жүжиглэх юм?"

Тэхён эргэн харвал Жонгүг элгээ тэврэн инээвхийлэн суухдаа "Үнэн гэвэл тийм ч их өвдөөгүй биз дээ? Чи зүгээр тэр хэмжээнд уйдчихсан байгаа юм. Хүсвэл хэний ч өмнө өврөө дэлгээд доор нь хэвтчих хямдхан амьтан байж өрөвдүүлэхийг хичээхээ больж үз. Сэжгийн харагдаад байна."

Тэхёны харц хувирлаа алдаж, Жонгүгийг гөлрөн зогсох хором бүртээ шивсэн зүү шиг үгсээр нь сэтгэлээ сийчүүлж, эцэст нь доош ширтсээр зүгээр л инээмсэглэв.

"Хүссэнээрээ л хэл."

Үнэндээ Тэхён түүний гарт л бүхнээ өгчихсөн биш гэж үү?

Тэр авчихаад, тэр л авчихаад, бүхнийг нь авчихаад одоо үгсээрээ хутгалсаар.

Тэхён одоо уусан бүх хатуу зүйл нь биеэс гарах шиг ухаан санаа нь эзнээ олоод ирсэнийг мэдрэхдээ ахиад бүхнийг мартатлаа согтохыг хүсэв. Амар байсан учир.

"Гайхахгүй эсвэл уурлахгүй байгааг бодоход чи ч гэсэн санал нийлж байгаа бололтой?"

"Уурлах тэнхэл ч алга."

Тэхён үхмэд инээмсэглэл тодруулчихаад өрөөнд орж Жонгүг хоосон лазаа ширээ лүү шидчихээд хойш налан нүдээ анина. Түрүүхэн хулчихсан байсан түүний нойр одоо бүх биеийг нь бүчин авжээ.

-

Өглөө сэрэхдээ Жонгүг үл ялиг толгойн өвчин мэдрэнэ. Тэр хэдэн лааз шар айраг уучихсан шүү дээ.

Буйдан дээрээ өндийн суусаар толгойгоо барин ярвайхад түүний өмнө ширээн дээр шар тайлах бэлдмэл тавигдах нь тэр. Дээш харвал Тэхён түүнээс ч илүү согтсон хэрнээ үргэлж хараггдаг шигээ цэвэрхэн бас дэгжин төрхтэй зогсох аж.

"Толгой чинь өвдөж байгаа биз? Уучихна биз."

Тэр цүнхээ аваад гэрээс түрүүлэн гарах аж.

Жонгүг гайхсаар түүний хойноос ширтэн үлдсэн ч ширээн дээрээс өнөөхийг аван задласаар уусан юм. Тэр одоо ч гуравхан цагийн дотор ингэтлээ сэргэж чадсан Тэхёны учрыг гайхаж байсан юм.

Түүнийг сургууль дээр ирэхэд хөл хөдөлгөөн дэндүү их байсан бөгөөд шүүгээгээ дэлгэн цүнхээ хийчихээд дэвтэр үзэг авж байхдаа Жонгүг хажууханд нь зогсох охидын яриаг дундаас өлгөөд сонсчих нь тэр.

"Худлаа яриад бай."

"Итгэ гээд байна. Би өөрөө тэр үдэшлэг дээр байсан шүү."

"Үнэхээр үнсэлцсэн гэж үү?"

"Тийм гээд байхад. Жимин Тэхён хоёр хэнээс ч айхгүй дэндүү халуухнаар үнсэлцэж байгаад дараа нь хамтдаа Жиминий өрөө лүү орчихсон."

Яриаг нь сонсож байсан охин уулга алдсаар "Тэгээд л Тэхён үргэлж охидод зөвшөөрдөггүй байсан бололтой. Гайхдаг байсан юм. Тэд үерхэж байгаа гэсэн үг үү, тэгвэл?"

"Харин л дээ. Гэхдээ би бол эргэлзэхгүй байна. Ким Тэхён, Пак Жимин хоёр хосууд гэдэгт 2 сая вон тавилаа."

"Бүгд мэдвэл юу болох бол?"

"Тэдэнд халдаж зүрхлэх зоригтой хүн байгаа гэж үү?"

Төмөр шүүгээний хаалга хүчтэй хаагдахад охид цочсондоо яриагаа таслан эргэж харвал Жонгүг цааш алхаж байх аж.

Тэр явсаар давтлага хийдэг ангид орж ирвэл Жимин Тэхёны ширээн дээр суучихаад юу ч юм ярьсан зүйлдээ чанга чанга инээнэ. Түүний инээд Жонгүг ангид орж ирэх үед замхран алга болсоор тэд нэгэнтэйгээ харц тулгарав. Жимин урьдын адилаар зальжин инээмсэглэлээ уруулнаасаа үл салгах бол Жонгүг түүнийг үл тоон суудалдаа ирсэн ч хэдийн Жиминий эд зүйлсээр дүүрчихсэн байв.

Жонгүг үргэлж голд суудаг байсан юм. Харин одоо энэ суудал Жиминийх болж тэр үргэлж Тэхёны дэргэд суухыг хүссэн бололтой.

Жонгүг хүнийх болсон өөрийн суудлаа хэсэг харан суусан ч ямар нэг үйлдэл хийлгүй зүгээр л үлдсэн хоосон суудал дээр суусан юм.

पढ़ना जारी रखें

आपको ये भी पसंदे आएँगी

593K 37.6K 75
« បងសន្យា បងមិនឲអ្នកណាមកធ្វើអ្វីមកលើអូនបានឡើយ អូនគឺជារបស់បងជាប្រពន្ធរបស់បងម្នាក់គត់ Kim Taehyung » « មិនថាអ្នកណានោះទេឲតែហ៊ានប៉ះពាល់ប្រពន្ធកូនយើងសូម្ប...
127K 15.6K 45
ᴀ ᴅᴀɴᴄᴇʀ ᴅɪᴇ ᴛᴡɪᴄᴇ- ᴏɴᴄᴇ ᴡʜᴇɴ ᴛʜᴇʏ sᴛᴏᴘ ᴅᴀɴᴄɪɴɢ, ᴀɴᴅ ᴛʜɪs ғɪʀsᴛ ᴅᴇᴀᴛʜ ɪs ᴛʜᴇ ᴍᴏʀᴇ ᴘᴀɪɴғᴜʟ. "Энэ олон жилийн дараа би өөрийгөө эргүүлэн олохоор энд ир...
43.5K 6.3K 39
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...
27.6K 3.7K 84
''არა ეს შენ ვერ იქნები. შეუძლებელია'' რეალურ ცხოვრებაში მათ ერთმანეთი სძულთ. მაგრამ აპლიკაცია ''მეგობრებში''ჯიმინი და ჯონგუკი ერთმანეთს ყოველდღე ესა...