𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.3K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 21]

2K 323 74
By OHOWLY

"Холдож үз. Тэгээд миний гэрээс яг одоо гар, инээдтэй новш."

Жонгүг Тэхёны цээж рүү түлхээд өрөөнөөс гарах гэтэл Тэхён дахиад л гарнаас нь татан зогсооно.

"Чи бүр ингэтлээ аргаа барчихаа юу? Харахаас ч ой гутаад байна гэж хэлсэн биз дээ?"

"Тийм л бололтой. Тэгээд би хаана унтах билээ?"

Үүргэвчээ Жонгүгийн хичээлийн ширээн дээр тавиад ийн асууж дураараа аашлах түүнийг Жонгүг удтал ширтээд эцэст нь нүдээ эргэлдүүлэн санаа алдсаар, орон дээрээсээ хөнжлөө шүүрэн авч,

"Орон дээр унт. Хэнд ч гай бололгүй." гэсээр эргэвэл Тэхён хөмсөг зангидан алхаагаа хурдасгасаар өрөөнөөс гарахаар хаалга татах Жонгүгийн урдуур орлоо.

"Чи надтай хамт унтана."

"Хараал идэг, Ким Тэхён! Цонхоор түлхэхээс өмнө наадхаа болиод өг."

Тэхён түүний ширүүн харцнаас эмээлгүй өөрөө ч хөмсөг зангидан "Энд үлд эсвэл би чамтай хамт өөр газар унтаж болох л юм. Хайрт чинь өглөө сэрээд өрөөнөөсөө гарч ирэхдээ чи бид хоёрыг харвал нэг их баярлахгүй л болов уу?"

Зочны өрөөнөөс Юнги Жонгүгийн нэрийг дуудах нь сонсогдож тэр гарахаар ухасхийхэд Тэхён бугуйнаас нь чанга атгаж өөртөө татан түүнд ойртохдоо чихэнд нь,

"Мин Юнги чамайг надтай ямар шалтгаанаар ойртсон болоод намайг одоо энд байгааг мэдвэл чам руу инээмсэглэх болов уу? Ижил хүйстэн, тэгээд ч зогсолгүй өөрт хайртайг мэдвэл... ахиад хэдэн удаа ингэж нэрээр чинь дуудах бол?"

Тэр амандаа ёжилсон инээмсэглэл тодруулсаар гүн гүнзгий хийгээд намуухан хоолойгоор ийн хэлээд холдвол түүний өмнө хорсолдоо дэлбэрэх шахан хэдийн урхинд нь орчихсон залуу шүдээ зуун зогссоор эцэст нь гартаа барьсан хөнжлөө газарт шидээд,

"Чамайг хараал идээсэй."

Жонгүг Тэхёнд ингэж хэлээд өрөөний хаалга саван гарлаа. Түүний хойно өрөөнд ганцаар үлдэх Тэхён хүчтэй дүр эсгэсэн багаа тайлж хаясаар санаа алдсаар орон дээр суув.

Жон Жонгүгийн амнаас түүнийг л чиглэн гарах адгийн үгс хутга шиг цээжийг нь сийчих авч тэр хуурамч инээмсэглэл, ширүүн харцаараа өөртөө ч зүгээр мэт жүжиглэх аж.

Удалгүй Жонгүг өрөөнд орж ирэхдээ өөр хөнжил барьсан байх бөгөөд Тэхён руу хүчтэй чулуудаад,

"Илүү үйлдэл хийвэл царайг чинь хүн харах аргагүй болгож орхино шүү." гэсээр орны захад цааш хараа хэвтчихэв.

Тэхён түүний нурууг ширтэж, хэзээ ч ийм төрхийг нь үзээгүйдээ хүйтнээр инээмсэглэнэ. Түүний амьдралд анх удаа дулаахнаар тэвэрч өгсөн нэгэн Жон Жонгүг өөрөө атлаа одоо ингээд хүйтэн нуруугаа үзүүлэн гараа хумиад хэвтчих юм.

Тэхён нэгэнт ийм байдалд унтаж чадахгүйгээ мэдэхдээ үүргэвчээсээ хичээлээ гарган ирж Жонгүгийн ширээнд суусан юм.

Өрөө чив чимээгүй, хэн нэгэн жигдхэн амьсгалан унтаж, харин үзэг цаас нийлэх багахан чимээ л гарсаар үүр цайсан юм. Жонгүгийн сэрүүлэг дугарахад Тэхён дэвтэр дээрээ сүүлийн тоогоо тавьж таарав.

Жонгүг түүний нойргүй хоносныг мэдээгүй биз. Тэр сэрүүлгэндээ сэрчихээд шууд л өрөөнөөс гарсанд Тэхён дүрэмт хувцасаа өмсөн бэлдлээ. Тэр үүргэвчнээсээ сүрчиг гаргаа ирж дэндүү ихийг өөртөө цацаад далд хийв.

Ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Юнги түүнийг хараад,

"Өглөөний цай уучихаад яв."

Тэхёны нүд Юнгигийн өөдөөс харан суух ижил дүрэмт хувцастай залуу дээр тусах бол тэр залуу Тэхён дээр хором ч харцаа хаяхгүй. Тэр шүлсээ залгин хойш эргэхдээ,

"Би өглөө цай уудаггүй." гээд тэдний гэрээс түрүүлэн гарахад Юнги хөмсөг зангидсаар,

"Хачин л юм. Шөнөжин нойргүй хоносон гээ биз дээ?"

Жонгүг толгой дохих аядаад "Өөрөө мэдэх биз. Өнөөдөр ирэхгүй бол сайн л байна."

-

Тэхён сургуулийн өмнө таксинаас буухдаа Жон туслахын машин сургуулийн хаалганы өмнө байгааг харахдаа амандаа хараав. Түүнийг олж харсан бололтой туслах нь машинаасаа буун ирээд түүнд бөхийлөө.

"Аав явуулсан уу? Намайг хайж ирвэл юу болно гэдгийг би түүнд анхааруулсан юмсан."

"Захирал явуулсан юм биш ээ."

"Тэгээд яах гэж-"

"Эзэгтэйн тушаалаар ирсэн юм." гэхэд Тэхён чимээгүй болчихов.

"Ээж явуулсан гэж үү?"

Жон туслах халааснаасаа хадгаламжийн дэвтэр гарган ирж түүнд сунгахдаа,

"Хэдийн танд шинэ байр хайж эхэлсэн. Энэ мөнгийг хэрэгцээндээ зарцуулж намайг гэрээс тань сургууль хүртэл хүргэж өгч байхыг даалгасан. Бас... хэрэг гарвал хэзээ ч хамаагүй өөр лүү нь залгаарай гэж дамжуулсан."

Тэхён хөмсөг зангидсаар түүнийг үгээ дуусгах үед эргэлзэх мэт,

"Ээж үнэхээр... бүгдийг нь захисан гэж үү?"

Түүний цээж чичирж эхлэхэд тэр өөрийгөө ухаан оруулан толгой сэгсрээд "Гэрт буцааж аваачих гэж дүр эсгэж байгаа биз. Бүгд хэрэггүй болохоор дахиж над дээр ирэх хэрэггүй шүү."

Тэхён хариу хүлээлгүй түүнийг орхиод сургуулийн хаалгаар орсон юм.

Энэ өдөр Жонгүг сургууль дээр ирээгүй юм.

Тэхён өдөржин хийсэн давтлагын дараа сургуулиас гарч ирвэл Жон туслах урьдынх шигээ байрандаа хүлээж байсан юм. Тэхён түүнийг хараад санаа алдсаар машиндаа ирж суулаа.

"Шинэ байрандаа шууд очих уу?"

Тэхён хэсэг бодол болсон ч "Түлхүүр нь?"

Жон туслах түүнд түлхүүр өгөхөд Тэхён халаасандаа хийсээр "Жон Жонгүгийн гэрт оч."

"Юу?"

Жон туслах Тэхёны ширүүн харцтай тулсаар ахин үг хэлэлгүй машинаа хөдөлгөлөө. Тэхён түүнийг Жонгүгийн гэрийн гадаа үлдээгээд ороход Жон туслах араас нь хараа хоцрохдоо хөнгөн санаа алдаад,

"Жон Жонгүг, үг ойлгосон гэж найдсан юмсан." хэмээн амандаа бувтнаад удалгүй явсан юм.

-

Тэхён энэ гэрт ирсээр 3 хоног өнгөрч, энэ хугацаанд үргэлж үүр цайтал хичээл давтан, өглөө оройн хоол идэлгүй явсаар байсан юм. Гэртээ үргэлж ийм байдалд байсан Тэхёнд энэ нь ердөө ч хэцүү байсангүй.

Баасан гаригийн орой Тэхён сая л ядарснаа мэдэн орж ирэхдээ ангиас түрүүлээд цүнхээ шүүрэн гарсан Жонгүг буйдангын урд суугаад ганцаараа архи ууж байлаа.

Тэхён хөмсөг зангидан түүнийг чиглэн ирвэл Жонгүг хэдийн согтож талимаарсан харцаар түүнийг тайван гэгч нь харна. Өдөр бүр түүнээс сонссон доромжлол, хараалийн үгс өнөөдөр арай л бага байх бололтой.

"Юнги хаачсан юм?"

Жонгүг хариу хэлэлгүй гараараа онгоцны дүрс үүсгэж явчихсан гэдгийг нь илэрхийллээ.

Түүний согтуу суугааг ойлгочих шиг боллоо.

Тэхён түүнийг хэтэрхий согтчихсон байгааг анзаарахдаа цүнхээ шалан дээр хаяад түүнийг өргөсөөр өрөөнд оруулж орон дээр хэвтүүлэв.

Жонгүг орон дээрээ хэвтэхдээ хэнийг ч юм амандаа хараана.

"Унт."

Тэхён түүнийг хучаад өөрөө хувцасаа соличихоод түүний хичээлийн ширээн дээр ирж суулаа.

Хэсэг хичээлээ хийн төвлөрч суусан ч түүний мөрөн дээр хэн нэгний гар мэдрэгдэж, Тэхён цочин эргэхдээ Жон Жонгүгийн согтуу нүдийг олж харлаа.

"Унт."

Тэхён хөмсөг зангидан "Юу?"

Жонгүг царайны хувиралгүй түүнийг гөлөрсөөр юу ярьж байгаагаа өөрөө ч мэдэхгүй ч,

"Нойргүй яваад байвал галзуурчихдаг юм. Маргааш амралтын өдөр болохоор одоо зүгээр л унт."

Жон Жонгүг согтуу байсан ч Тэхён түүний үгэнд орчихов. Жонгүг түүнийг тэвэрч хэвтээгүй ч араас нь  хараад хэвтэхдээ сая л тэр ямар их ядарч, үнэхээр л галзуурмаар байснаа мэдэх аж. Тэгээд хэдхээ хормын дотор тэр гүн гүнзгий нойронд автсан юм.

Жон Жонгүг түүнийг анзаарчихаж.


Continue Reading

You'll Also Like

88.7K 11.7K 43
Seokjinက ငါ့အိမ်ကကျွန်လေ... အိပ်စရာလူကုန်ရင်တောင် သူနဲ့တော့မအိပ်ဘူး၊ ကျွန်စော်နံလို့...[ABO/kookjin]
287K 49.5K 61
ඩේ අම්මු.... නා උන්නෙයි කාදිලික්කිරේන් ❤ (පරිනත අන්තර්ගතයකි...)
1.9K 280 4
ဝဋ်ကျွေးမဟုတ်ဘူး ကျိန်ခဲ့တာ... သံသရာအဆက်ဆက်အထိ မင်းကိုငါကလွဲပြီး ဘယ်သူမှပိုင်ဆိုင်ခွင့်မရနိုင်အောင် ချစ်လွန်းလို့ ငါ့အသက်နဲ့ရင်းပြီး တိုက်ခဲ့တဲ့ ကျိ...
9.9K 1.5K 21
"ვიღაც სახელად "ნიღაბი" ადვილად ტეხს სეიფებს და სულ შეუმჩნეველი რჩება. ჯიმინი კი უბრალო ომეგაა რომელსაც ცუდ დროს დაეწყო დენა."