𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 14]

2.1K 296 28
By OHOWLY


Сэрэхдээ Жонгүг Тэхёныг цээжиндээ наан тэвэрсэн байлаа. Өглөө хараахан болоогүйг илтгэн тэнгэрийн хаяа дөнгөж ягаарч байх бөгөөд тэр сая л бүрэн сэргэхдээ Тэхёныг харан инээвхийлэв.

"Хөөе!"

Тэхёныг сэгсэрсээр тэр нойрноосоо сэрэх үед нь уруул дээр нь зөөлөн үнслээ.

"Би явах хэрэгтэй байх."

Тэхён нойрноосоо арай хийн сэргэсээр утсаа аван цаг хараад,

"Одоо болохгүй. Ээж их эрт сэрдэг юм. Тэднийг ажилдаа явсан хойно яв."

"Тэд ажилдаа явах хэрэг үү? Тэгвэл би бүтэн өдөр үлдсэн ч болох нь ээ?"

Тэхён инээвхийлэн үсээ гараараа самнасаар "Дураараа л бол." гэв.

Жонгүг нойрмоглосоор түүнийг үл тоох Тэхёныг хэсэг ширтсээр дараа нь түүний уруулд сахилгагүй инээмсэглэл тодрон өндийгөөд Тэхёны дээр гарч хоёр гарыг нь сойн барьчихав.

"Новш минь-"

Түүний үгийг таслан Жонгүг Тэхёны уруулд уруулаа наан тэд үнсэлцэж эхэллээ. Жонгүг түүний гарыг тавихад Тэхён түлхэх бус хүзүүгээр нь ороон улам өөртөө татахад Жонгүг инээвхийлэв.

"Надаар тоглохыг хүсээ юу?"

"Үгүй, зүгээр л сэргээх гэсэн юм."

Жонгүг түүний дээрээс буулгүй хүзүүнд нь наалдчихаад үнэрээр нь уушгаа дүүргэлээ.

"Чи сайхан үнэртэй юм."

Тэхён тааз ширтэн инээвхийлсээр Жонгүгийн үсээр гараа гүйлгэхдээ "Мэдээгүй юм байна." хэмээв.

-

Тэмцээний эхний шат зохиогдсон сургуулийн үүдэнд Жонгүг гараа халааслан зогсохдоо залхсан аятай ийш тийш харах аж. Түүний харц Тэхёныг шатаар бууж ирэхэд зөөлрөн өөдөөс алхлаа.

"Хэр хийсэн гэж бодож байна?"

Тэхён хөмсөг зангидсан хэвээр "Мэдэх юм алга. Тэнцэх ёстой гэдгээ л мэдэж байна."

"Одоо хаачих-"

"Жонгүг!"

Түүний яриаг  таслан хэн нэгэн охины нэрийг нь чангаар дуудах хоолой гарч тэд хоёул эргэн харлаа. Тэдний харсан зүгт Ким Жүён Жонгүг рүү даллан зогсож байх нь тэр.

"Ким Жүён?"

Жонгүг түүнийг энд харсандаа гайхсаар зогстол тэр дэргэд нь ирлээ.

"Сайн уу? Тэмцээнд чинь амжилт хүсэх гэж ирсэн юм. Уг нь эрт ирсэн ч чи утсаа аваагүй."

"...Өө, сайн уу Тэхён?"

Жүён Тэхёны зүг харан ийн хэлэхэд толгой дохиод цааш эргэн тэднийг орхиод явчихав. Жонгүг түүний хойноос харсаар,
"Би танихгүй дуудлага авдаггүй юм."

Жүён инээмсэглээд "Амжилттай хийсэн үү?"

"Магадгүй ээ."

"Энийг чамд өгөхөөр ирсэн юм. Баярласнаа илэрхийлээд бас амжилт хүсээд." Жүён өөрийн гараар хийсэн гэх бялуугаа Жонгүгт өгөхөд тэр авсаар,

"Баярлалаа."

"Одоо хаачих юм?"

Жүён хэсэг чимээгүй байсны эцэст ийн асуувал Жонгүг бугуйн цагаа харсаар яарсан шинжтэйгээр "Ажилтай. Ямартай ч.. баярлалаа."

"Аан, за. Б-баяртай."

Жонгүг толгой дохин сургуулиас түрүүлэн гарч ирэхэд Тэхён байсангүй. Жонгүг хөмсөг зангидсаар ийш тийш харан түүнийг хайхдаа явчихсан эсэхийг нь гайхаж хэрвээ явчихсан байвал уур нь маналзаад ирэх мэт царай тодруулах аж.

"Хэнийг хайгаав?"

Ард нь түүний хайсан нэгний хоолой гарж Жонгүг эргэн харлаа.

"Явчихаж гэж бодлоо."

Тэхён инээвхийлээд дараа нь түүний гарандаа барьсан бялууг харлаа.Жонгүг түүний харж байгаа зүйлийг мэдчихээд,

"Хаячихъя аа, битгий тэгж хар."

"Тэгсэн чинь дээр." Хэмээн тоглоом хийх ба тэднийг цааш явахад Жонгүгийн гарт байсан зүйл хогийн саван дээр үлджээ.

-

Тэхён сургуулиас бараг л шөнө гарч ирэн машиндаа суухад дэндүү удаан хүлээсэн туслах нь хаалга нээн өглөө.

"Бага эзэнтээн, би таниас гуйж байна. Ким захирал таныг дахин нэг л удаа асуудал үүсгэвэл ямар шийтгэл хүлээхээ та мэдэж байгаа шүү дээ."

Тэхён залхсан төрхөө тодруулан цонхоор ширтэхдээ,

"Амаа татаад хөдөл."

Түүний туслах толиндоо санаа зовсон янзтай түүнийг хэсэг ширтээд машин тэндээс хөдлөв.

-

Эхний шатанд тэнцсэн сурагчдын нэрсийг оноогоороо тэргүүлсэн гэдгээ харахдаа Тэхён санаа амрах шиг болж гүнзгий амьсгал авлаа. Харин түүний нэрний доор Жон Жонгүг гэх нэр үзэгдэнэ. Хэн ч тэгж хэлээгүй ч Тэхёнд Жонгүг туслан нэг оноогоо өөрөө алдсан мэт санагдах нь түүнийг багахан инээмсэглүүлэх аж.

Сургуулийн хаалгаар ороод Тэхён нүдэн дээр нь шуугилдах олон сурагчдын дундаас Жон Жонгүгийн улайсан галзуурах харцыг хамгийн түрүүнд олж харсан юм.

Жонгүг доор нь хэвтэх хэн нэгэн сурагчдыг солиорсон орилоон цуурайтуулан хэмхчих аж.

"БИ ЧАМД САНУУЛСАН БАЙХ АА?! ХАРААЛ ИДМЭР МИНЬ?!!!"

"БИ ЧАМАЙГ АЛААД ӨГЬЕ!?!"

Тэхён түүний хэзээ ч хараагүй энэ төрхийг анх удаа харахдаа эргэн тойрноо харвал буланд суун уйлах Ким Жүён дахиад л түүний нүдэнд өртлөө. Тэр санаа алдав. Түүнийг буцан урагш харахад сургуулийн хамгаалагчид Жонгүгийг салган хойш холдуулахад тэр тавихыг шаардан тийчлэх бол Тэхён түүнд зодуулсан сурагч үхлүүд хэвтэн нүд хальтирмаар болсныг харлаа.

Түүний цээжин доторх мэдрэмжүүд бужигналдаж, тархин доторх бодлууд эрээлжлэнэ. Хамгаалагчид Жонгүгийг гавлан нэг тийш авч явахад Тэхён түүний араас даган явлаа.

-

Жонгүг цагдаагийн хэлтэс дээр торны цаана сууна. Түүний уур хилэн одоо багахан намдсан байх бөгөөд гавлуулсан хоёр гараараа үсээ багахан зулгаан суухдаа тэр Юнгигийн хоолойг сонсон ухасхийн бослоо.

"Жон Жонгүг!"

"Юнги."

Жонгүг босч ирэхдээ багахан инээх нь Юнгиг хүндээр санаа алдахад хүргэнэ.

"Дахиад ямар асуудалд орооцолдчихсон юм. Хараал идэг, Жон Жонгүг!"

Жонгүг хөмсөг зангидан "Тэд хүчирхийлэл үйлдсэн. Яагаад над руу орилоод байгаа юм?"

Юнгиг цагдаа дуудахад тэр Жонгүг рүү ширүүхэн харж чичлэхдээ,

"Би чамайг тэр хараал идсэн сургуулиас гаргах болно."

-

"Жон Жонгүг! Би галзуурах нь ээ!"

Юнги гэрээрээ дүүрэн орилоон цуурайтуулан Жонгүгийг заамдсаар шанаадан унагалаа.

Түүний хэвтэрт ортол нь зодож гэмтээсэн залуугийн эцэг эх тохиролцохыг хүсээгүй бөгөөд хүүгийнхээ эмчилгээний зардалд 20 сая вон нэхэмжилсэн юм. Үнэндээ тэд Жүёнийг дээрэлхэн хүчирхийлэхийг завдсан зураг болоод бичлэг байсан ч цагдаа нар хангалттай нотлох баримт гэж үзээгүй.

"Энэ новшын их мөнгийг одоо хаанаас олох юм?!"

Юнги үсээ хойш самнасаар Жонгүгийн дэргэд суун толгойгоо барих аж.

"Намайг уучлаарай."

Юнгид цохиулсан түүний нүүр өвдөж байсан ч хамаа байсангүй.

-

"Юу болсон?"

Тэхён машинд суухдаа ийн асуувал түүний туслах хөдлөхтэйгөө зэрэгцэн,

"Минхёгын гэрийнхэн 20 сая вон нэхэмжилсэн. Нотлох баримт нь хүчрээгүй бололтой."

Тэхён хөмсөг зангидсаар нүдээ анин,

"Тэнэг амьтан. Гуйлгачин юм байж." хэмээн амандаа бувтначихаад,

"Аавд мэдэгдэлгүй 20 сая вон гаргуулж аваад хохирлыг нь барагдуул."

"Юу?"

"..."

"Бага эзэнтээн, хэрвээ аав тань мэдчихвэл-"

"Зүгээр л миний данснаас гаргуул. Аав мэдчихвэл би өөрөө зохицуулчихна."

"Та тэгэх шаардлагагүй шүү дээ. Яагаад өөрийнөө аюултай байдалд оруулах зүйл хийсээр байгаа юм бэ? Захирал таныг шалтгаангүй ийм их хэмжээний мөнгө хэрэглэсэн гэдгийг мэдвэл-"

"Амаа татаад зүгээр л хэлснээр хий."

Тэхёны ширүүн харцтай тулсан Жон туслах дуугаа хураасаар чимээгүй л жолоогоо барьж эхэлнэ.

-

Сургуулийн хаалгаар орж ирэх Жонгүгийг хараад бүгд чимээгээ намдаан харц буруулах аж. Тэр өдөр хэчнээн аймшигтай зүйл болсныг хэн ч мартаагүй. Тэр сургуулиас хөөгдөх дээрээ тулан асуудалд орсон ч тэмцээнд хоёрдугаар байрт орон амжилт байгуулсан шалтгаанаар сүүлийн боломжоо эдлэн үлдэж чадсан юм. Харин оронд нь ариун цэврийн өрөөг нэг сар цэвэрлэх шийтгэл хүлээсэн.

Жонгүг одоо ч хацран дахь шархаа цэвэрлэн наалт наагаагүй байх бөгөөд хичээл тарахад цүнхээ шүүрэн ангиас гарах гэтэл түүний нүдний өмнө хаалга хаагдлаа.

Жонгүг хөмсөг зангидан нүдээ эргэлдүүлсээр түүний замд саад болсон Тэхёныг харлаа.

"Намайг харахгүй байна уу?"

Жонгүг ам нээн "Чи биз дээ? Хохирлын мөнгийг барагдуулсан хүн."

"Тэгээд?"

Жонгүг инээвхийлсээр өөр тийш харахдаа "Өрөвдөө юу? Миний асуудалд дураараа оролцож болно гэж хэн хэлсэн юм? Мөнгөтэй хүн сайхан юм аа. Миний хараа ч үгүй тэр мөнгийг бараг л танихгүй нэгэндээ өгчихдөг."

Тэхён түүний үгийг үл тоон "Хацраа цэвэрлэхгүй яасан юм?"

Түүний хацар луу сунгах Тэхёны гарыг Жонгүг түлхээд ширүүхэн харчихаад явах гэтэл Тэхён дахиад л татчихав. Тэгээд ойрхон байх сандал руу түлхэн суулгаад халааснаасаа шархны наалт гарган ирж Жонгүгийн шархан дээр нааж өглөө.

"Би чамайг өрөвдөөгүй."

Тэхён Жонгүгийн өвөр дээр хөлөө салган суугаад уруул дээр нь зөөлнөөр үнссэн ч хормын дотор тэдний үнсэлт ширүүсч нэгэндээ улам ойртож эхэллээ.

"Тэр охиноос хол бай. Нүд рүү нь ч битгий хар."

Continue Reading

You'll Also Like

87.1K 8K 26
მხურვალე კოცნისას თანდათან თავისი ნავარჯიშები ხელი საცვალთან ჩაუცურა, მაგრამ სიცარიელის შეგრძნების მაგივრად, უეცრად თითები რაღაცას ჩაავლო. ბაგეები მყ...
229K 13.2K 37
Taekook ⚠️ រឿងភាគខ្លីᕦ⁠༼⁠✩⁠ل͜⁠✩⁠༽⁠ᕤ
236K 23.1K 70
ដោយសារតែគុំនំបានធ្វើអោយក្មេងប្រុសដែលមានបេះដូងបរិសុទ្ធស្រស់ស្អាតប្រែក្លាយជាក្មេងពឹសពុលពោពេញដោយល្បិចកល់ គេហ៊ានធ្វើគ្រប់យ៉ាងសូម្បីតែនាមជាប្រពន្ធចុងបុរសច...
154K 9.2K 19
ကမ္ဘာပေါ်မှာ လူပေါင်း billion ချီပြီးရှိနေလည်း ကျွန်မအကြည့်တွေက ရှင့်တ​ယောက်အတွက်သာ။