𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 4]
[Chapter 5]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 6]

2K 308 48
By OHOWLY

Жонгүг өөрийнх нь зүг итгэлтэй алхах Тэхёныг хараад амандаа инээмсэглэл тодруулан мотоцикл дээрээ мордлоо.

"Би чиний ард суух хэрэг үү?"

Жонгүг харин одоо хөмсөг зангидан эргэж харвал Тэхён дуулгаа өмсөх гээд зогсож байсан юм.

"Үнэнээсээ асууж байна уу?" гэхэд Тэхён санаа алдаад,

"Март даа." гэсээр Жонгүгийн ард суун мөрнөөс нь базах нь тэр.

"Тоглоод байна уу? Савж унахыг хүсээгүй бол бүсэлхийгээр сайн ороогоод тэвэр."

"Амаа тат. Би хэзээ ч чиний-" Жонгүг нүдээ эргэлдүүлэн хаазласаар хөдлөхөд Тэхён цочирдон шууд л түүний бүсэлхийгээр чанга тэврэн авсан юм. Жонгүг амандаа инээмсэглэл тодруулсаар улам хурдлан бараг л машингүй хотын замаар тэд салхи татуулан давхиж эхэллээ.

Тэхёнд эхэндээ эвгүй санагдаж байсан ч бие нь хөнгөрөн салхи мэдэрч эхлэхдээ өөрийн эрхгүй гүнзгий амьсгал цээж дүүрэн авахад хачин их тух мэдрэв. Жонгүгийн нуруунаас халуун мэдрэгдэж, хацрыг нь зүсэн өнгөрөх салхи яг л түүний бүхнээс илүү хүсэж байсан тэр эрх чөлөөг зүгээр л бэлэглэх аж. Өөрийн мэдэлгүй нүдээ анин Жонгүгт улам наалдаж энэ мөчдөө үүрд гацахыг хүсэхдээ дэндүү удаан хугацааны дараа анх удаа инээмсэглэсэн юм. Дэндүү амар амгалан, тухтай байсан учир.

Тэр Жон Жонгүгийг хаанаас ч юм гарж ирээд түүнийг торноос нь суллах нэгэн болно гэж зүүдэндээ ч үзээгүй нь тодорхой. Гэсэн ч энэ удаад яагаад гэдгээ мэдэлгүй тэр залууд итгэчихсэн юм. Цөхөрч байсан бололтой, тэгвэл. Хэн ч хамаагүй ирээд аваасай, хэн ч хамаагүй сонсоосой тэгвэл дотроо уудалж орхимоор тийм их шантарч бас ганцаардаж байсан бололтой.

Жонгүг явсаар хэсэг хугацааны дараа хурдаа удаашруулан зогсоход Тэхён сая бодлоосоо салан нүдээ нээлээ. Тэгээд өмнө нь хэзээ ч хараагүй нам гүм хэдий ч үл таних орчныг үзэв.

"Хаана ирчихсэн юм?"

Тэр буунгаа ийн асууж багахан хөмсөг зангидах ч харц нь цаанаа зөөлөн байлаа.

"Миний тайвшрахаар ирдэг газар. Хэн ч мэдэхгүй л дээ. Чамд яахав, хэлчихье."

Жижигхэн толгод дээр ганцхан гэрэл тэгээд яг гэрлийн доор модон сандалтай аж. Харин тэндээс хотын гоёмсог гэрлүүд дэндүү сайн харагдана. Дэндүү энгийн боловч Тэхёнд энэ газар таатай санагдан хэсэг саатахаар шийдлээ. Гэнэт түүний утас дугаран тэр халааснаасаа гарган харвал аав нь байх ч Тэхён эргэлзэх зүйлгүй таслаад утсаа бүр унтрааж орхисон юм. Дараа нь юу болох нь хамаагүй, Тэхён ганцхан олдсон энэ эрх чөлөөгөө алдахад дэндүү хайран санагдаж байлаа.

"Шийдчихсэн хэрэг үү?" Жонгүг түүнийг эцгийнхээ дуудлагыг эргэлзээгүй таслаад хаяж байгааг үзэхдээ инээвхийлсээр ингэж асуусан хэрэг.

"Айвал бүү хий гэдэг биз дээ? Айдсаа тэнд үлдээчихсэн юм." гээд Тэхён гэрэл доорх сандал дээр ирж суулаа. Түүнийг араас нь харахдаа өмнө нь үргэлж ганцаараа ирдэг байсан тэр сандал дээр өөр нэгэн сууж байгаа нь сонин байх аж. Тэгээд удаанаар хажууд нь ирж суувал Тэхён юу ч хэлэхгүй. Тэгсэнээ их л сонин гэнэтхэн инээвхийлээд,

"Чи бид хоёр ингэж суух хүмүүс биш атал яагаад юм бүү мэд чи надад аврагч шиг санагдчихлаа."

Жонгүг инээх аядаад "Маргааш гэхэд бид ийм байхгүйд л учир нь байгаа юм."

"Болж байна." гээд тэдний яриа дуусч зэрэгцэж суугаад дэндүү олон цагийг өнгөрөөв. Тэдний хэн нь ч илүү үйлдэл хийлгүй бас нэг үг дугаралгүй дэндүү их бодлоо цэгцлээд завгүй мэт чимээгүй сууцгаасан юм.

Цөхрөл яаж мэдрэгддэг юм?

Бүх зүйл амарчихдаг.

Сайхан биш гэж үү?

Үгүй ээ, үхчихдэг юм. Сэтгэл мэдрэмжээс эхлээд зүрхний цохилтоос бусад нь үхчихээд тэгээд л амардаг.

Дуусчихсан гэсэн үг үү?

Бас л үгүй, тэр үеэс л там эхлэнэ.


Үүр цайж эхлэхэд тэд өнөөх газрыг орхисон юм. Жонгүг Тэхёныг гэрт нь хүргэж өгөхөд Тэхён хэсэг алхаад зогсон эргэж харахдаа Жонгүг хандан,

"Баярлалаа."

Жонгүг хариу болгож хөнгөхөн инээмсэглээд тэд саллаа.

Жонгүг салхи татуулан явж одохыг хараад Тэхён буцаад бүх зүйлийг харанхуй бүрхээд авахыг мэдэрлээ.

Дотор муухайрах мэдрэмж, тэгээд нүд харанхуйлж тэр гараа чангаар атгана. Хонхны дуу түүнд хүртэл сонстон удалгүй хашааны хаалга онгойход Тэхён ороод урт шатаар алхан удалгүй хэзээ ч орохыг хүсээгүй хаалганы өмнө ирэхдээ өөрт нь мэдрэгдэх хачин мэдрэмж хийгээд харван орж ирсэн бодлын араас нүдээ томрууллаа.

Үнэр нь ч санаанаас арилаагүй тэр нэгний араас гүйгээд оччих хүсэл.


Тэр хөмсөгөө зангидсаар шүлсээ залгин толгой сэгсрээд өөрийгөө эсэргүүцсээр хаалганы бариулыг доош дарлаа. Хамгийн түрүүнд харсан зүйл бол түүнийгугтан авах эцгийнх уур хилэн маналзан улайсан харц.

-


Жонгүг гэртээ хоёрхон цаг унтаж аваад эргэн гэрээсээ гарахдаа дүрэмт хувцасаа өмссөн байлаа. Түүний нойр ханаагүй нь мэдээж нүдээ нухласаар Юнгигийн гайхалтай унаатай зэрэгцэн зогссон дугуйгаа харж санаа алдчихаад унан сургууль руу хөдөллөө. Замаараа Юнги дээр очих гэсэн ч илүү унтчихсан учир шууд л сургууль дээрээ ирсэн юм. Хаалгаар орохдоо өнөөдөр давтлагатай гэдгээ санан байрандаа зогсоод амандаа хараалаа.

Өчигдөр хэтэрхий сайхан сэтгэл гаргачихсан бололтой.

Толгой өргөх үед түүний дэргэдүүр гүйн өнгөрөх нэгэн Жонгүгийг мөргөн хөл алдуулах нь тэр. Жонгүг эргэн харахдаа өөрөөс нь толгой намхан охин дэндүү бохир хувцастайгаа цааш гүйж байгааг оллоо. Тэгээд таньсан юм. Ким Жүён

"Хэтэрхий эрт байхад."

Жонгүг амандаа бувтнасаар үргэлжлүүлэн цааш алхахдаа хонгилын үзүүрээс хоорондоо инээлдэн зогсох хэдэн охидын царайг олж харсан юм.

-


"Номны 23-р хуудсыг гаргаарай."

Багшийн хоолойг сонсоод дэрлэсэн ширээнээсээ өндийн эргэн тойрноо харах Жонгүг тэрхэн зуурт унтаж орхижээ. Нүдээ нухлан урагш харахдаа тэр хөмсөг зангидав. Тэхёныг олж хараад...

Тэр саравчтай малгай өмсөж амны хаалт зүүчихсэн байх аж. Ангид ийм байдалтай суух нь хориотой ч түүнд хэн нэгэн үг хэлэхгүй. Гэхдээ Тэхён өөрөө хүсээд малгай өмсчихөөд сууна гэж үгүй учир Жонгүг гайхсаар түүнээс харцаа салгалгүй удав.

Тэхён хичээлийн турш доош харан чимээгүй сууж хичээл тарахад ч хамгийн түрүүнд ангиас гаран давтлагын ангид орж ирсэн байв. Жонгүг түүний араас ороход хэдийн багш нь ирсэн байсан юм. Жонгүгийн нүд байнга хажууханд суух нэгэн рүү гүйж, Тэхён толгойгоо ч өндийлгөлгүй тэгсэн хэр нь дэвтэр дээрээ зогсоо зайгүй тэмдэглэл хийх аж. Түүний хөмсөг зангиран өмнө нь хэзээ ч ийм харагдаж байгаагүй Ким Тэхёныг ширтэнэ.

Хүчтэний хүчгүйдэл энэ бололтой.

"Өнөөдөртөө ингээд дуусгая даа."

Багш өөр зүйл захихгүй ангиас гарахад Тэхён дэндүү хурданаар дэвтэрээ цүнхлэн ангиас гарах гэсэн ч амжсангүй. Жонгүг гараас нь татан Тэхён байрандаа үлдэх нь тэр.

"Тавь."

Жонгүг хөмсөг зангидан гараа шууд л царайг нь нуусан малгай руу явахад Тэхён замаас нь зогсоов.

"Надад ойртох хэрэггүй."

"Юу болсон юм?"

Жонгүгийн хоолойнд бухимдал үүссээр асуусан ч Тэхён хариулсангүй.

Гараа татаад хаалга руу хурдлан алхаж нээсэн ч үүнтэй зэрэгцэн түүний малгай газарт унах нь тэр. Жонгүг дахин Тэхёны бугуйнаас татаад эргүүлтэл нүд нь хавдаж хөхөрсөн байх аж.

Тэхён шууд л нүүрээ нуун доош харах гэвэл Жонгүг түүнээс урьтан эрүүнээс нь өргөөд амны хаалтыг нь тайлахад бүх зүйл тодорхой боллоо.

Жонгүг түүний нүд хальтрам болж орхисон нүүрийг хэсэг ширтээд санаа алдсаар "Шархаа цэвэрлэ."

"Чамд хамаагүй учраас санаа зовсон дүр эсгэх хэрэггүй." Тэхён ангиас гарах гэтэл Жонгүг ахиад л гараас нь татсанд дотор буглачихаад байсан бүх зүйл тэсрэх шиг болох нь тэр.

"ЧАМД ХАМААГҮЙ ГЭЭД БАЙНА!!"

"НАДААС БОЛСОН УЧРААС!!!"

Жонгүгийн хашхирах хоолой түүнийхээс чанга бас ширүүн хийгээд угзран татахад Тэхёны нүд томрон ахин үг хэлж чадсангүй.

"Хэцүү харагдаад байгаа учраас зүгээр л цэвэрлүүл."

Жонгүг хөмсөгөө зангидан түүнийг татсаар суудал дээр нь буцааж суулган цүнхээ ухаж эхэлсэн юм. Тэхён түүний үйлдлээс харцаа салгаж чадсангүй.

Энэ залуу түүний амьдралд гэнэтхэн орж ирээд асуудалд нь хэтэрхий ихээр оролцоод байгаа мэт санагдана.

Continue Reading

You'll Also Like

20.5K 1.7K 20
ჯიმინი ბედნიერად ცხოვრობს, ერთობა და რასაც უნდა იმას აკეთებს სანამ მისი ძმის ძმაკაცი, ჯონგუკი არ გამოჩნდება მის ცხოვრებაში. მათ ერთმანეთი ძალიან შეუყ...
116K 10K 26
"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY
17.2K 3.6K 52
විනාශ කරදැමූ කිරි සිහිනයක් වෙනුවෙන් බැදි වෛරයක් නිසා පරම්පරාවක්ම නසන්නට ශපථ කළ නේත්‍රාවකගේ පළිගැනීමට මැදිවූ සෙනෙහසක අන්දරය....... රුහිරු බැදි බැමි~
42.8K 6.2K 39
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...