𝐖𝐇𝐎.

By OHOWLY

88.7K 11.7K 2.6K

Над руу хар... Над руу алх. Эцэстээ би нурууг чинь ширтээд хоцрох ч, Элэгдсэн амьсгалаа чиний зүгт замхруулн... More

[Chapter 1]
[Chapter 2]
[Chapter 3]
[Chapter 5]
[Chapter 6]
[Chapter 7]
[Chapter 8]
[Chapter 9]
[Chapter 10]
[Chapter 11]
[Chapter 12]
[Chapter 13]
[Chapter 14]
[Chapter 15]
[Chapter 16]
[Chapter 17]
[Chapter 18]
[Chapter 19]
[Chapter 20]
[Chapter 21]
[Chapter 22]
[Chapter 23]
[Chapter 24]
[Chapter 25]
[Chapter 26]
[Chapter 27]
[Chapter 28]
[Chapter 29]
[Chapter 30]
[Chapter 31]
[Chapter 32]
[Chapter 33]
[Chapter 34]
[Last chapter]
[Special Chapter]🎄

[Chapter 4]

1.9K 309 45
By OHOWLY

Хонх дугарах чимээ сургуулийн булан тохой бүрт сонстож удалгүй хонгил эзгүйрнэ.

"Ким Тэхён, Жон Жонгүг нар миний өрөө лүү дагаад яваарай."

Хичээлийн дараа багш гэнэт л ингэж хэлэхэд Тэхён гайхсан ч үгүй цүнхээ мөрлөн ангиас гарлаа. Түүний ард хөлийн чимээ дуулдаж, мөрөө давуулан хальтхан харвал Жонгүг алхах аж. Түүнтэй харц тулгарсан даруй өөр тийш харан хоолой засах Жонгүгийг үзээд Тэхён эргэж харан амандаа ёжтой инээмсэглэл тодрууллаа. Тэр сурах ёстой хичээлээ ухаарсан бололтой.

Түүний харц үл ширүүснэ, гараа атгалгүй халааснаасаа чимээгүйхэн гаргана. Замд нь саад болохгүйг хичээх мэт хурдхан алхана. Зугтаж буй мэт. Түүний нүдэнд харагдах Юнгигийн хэвтэрт буй төрх магадгүй Жонгүгийн хязгаар болсон биз.

Багшийн өрөөнд орж ирээд сандал дээр суухад тэдний өмнө нэг цаас тавиад,

"Сарын дараа болох олон улсын математикын тэмцээний удирдамж. Сургуулийн захиргаанаас та хоёрт гүнзгийрүүлсэн давтлага авах хуваарь хэдийн гарчихсан. Долоо хоногт 4 удаа хичээлийн бус цагаар давтлаганд сууна шүү."

Тэхён санаа алдсаар өөрт нь нэмэгдэж ирэх тэр их ачаалалыг төсөөлөн хөмсөг зангидна. Одоо бараг л нойргүй амьдрах нь.

"Ойлголоо."

Тэхён түрүүлэн босч багшийн өрөөнөөс удирдамж бариад гарч хонгилоор алхаж явсан түүний араас базсан цааш шидэгдэн толгойг нь оночихов. Хормын төдийд уур нь маналзан хөмсөг зангидсаар эргэн харвал Жонгүг хоёр гараа халааслаад алхаж байлаа.

"Яаж байгаа юм?"

Шүд зуусаар асуувал Жонгүг түүнийг дээрээс нь доош хэнэггүйхэн харчихаад өрөөсөн гараа сунгав.

"Эвлэрцгээе."

"Юу?"

"Би хэм хэмжээгээ давсанаа ойлгож байна. Хийсэн бүхнээсээ уучлалт гуйя."

Тэхёны харц огцом өөрчлөгдөн бах нь ханасан аятай инээгээд,

"Мэдсэн юм. Чам шиг амьтад хол явж чаддаггүй гэдгийг. Гэхдээ чамаас хариу хүлээж байсан юмсан. Өндрөөр үнэлчихэж."

"Тэгсэн бололтой. Ахиж өөрөөсөө болж үнэ цэнэтэй нэгнээрээ тоглуулмааргүй байгаа учраас энэ удаад бууж өглөө."

Жонгүгийн харц хувиралгүй, ширүүн эсвэл өрөвдмөөр ч биш зүгээр л Тэхёны нүд рүү цоо ширтэх аж.

Тэхён түүний хариултанд санаа алдаад,

"Ойлгосон бол надаас холхон л яв."

Жонгүг сунгасан гараа улам урагшлуулаад "Өнөөдрөөс хамт бэлтгэл хийхээр болсон учраас эвтэйгээр хичээе." гэвэл Тэхён түүний гар луу харчихаад инээвхийлнэ.

Тэгээд эргүүлэн атгалгүй эргэж хараад Жонгүгийг хүнгүй хонгилд үлдээгээд явчихсан юм.

Жонгүг түүний хойноос ширтэн хоцроод агаарт үлдсэн гараа удаанаар халааслав. Тэгээд эсрэг зүгт алхлаа.

-

Хичээлээ тараад шууд эмнэлэг дээр ирсэн Жонгүг өрөөний хаалгыг нээгээд Юнги орон дээр суусан байгааг олж харлаа.

"Сэрчихсэн юм уу?"

"Тэгээд үхэх үү?"

Жонгүг түүний хариултанд инээмсэглээд авчирсан жимсээ хажууд нь тавилаа.

"Уучлаарай."

"Өнгөрсөн хэрэг. Одоо тэдэнтэй орооцолдохоо боль. Надад хоёр амь байхгүй шүү."

Юнги тайван хэдий ч цаанаа ууртай байгаа нь Жонгүгт мэдрэгдэнэ.

"Чиний ачаар хэдэн өдрийн ажил алдах гэж байгааг мэдэх үү?"

"Мэднэ ээ."

Жонгүг түүнд жимс арилгаж өгөнгөө бүх бухимдлыг нь чимээгүй сонсож өгнө.

"Гуйя, бурхныг бодож тэдэнтэй битгий орооцолд. Бид тэднээс дэндүү өөр хүмүүс."

Юнги үүгээр эцэслэн ахиж тэр талаар ам нээгээгүй юм. Харин Жонгүг чимээгүйгээр үргэлжлүүлэн жимсээ арилгана.

-

"Шалгалтын хариуг эндээс хараарай."

Самбар дээр оноогоор жагсаасан цаас наачихаад гараад явахад бүгд самбар луу бөөгнөрнө. Суудалдаа үлдэх хоёр сурагчын нэг нь Жонгүг харин нөгөөх нь Тэхён байлаа.

"Хөөх, тэд тэнцчихэж ээ."

"Нэг ч онооны зөрүүгүй хамгийн өндөр оноог авцгааж. Гайхалтай. Жонгүг гаднаасаа тэгж харагддаггүй ч суут ухаантан юм."

"Ким Тэхёнтой энэ зэрэгцэх хэмжээнд-"

Ширээ дэрлэн хэвтэх Жонгүг нүдээ ч аниагүй байх бөгөөд удалгүй цүнхээ үүрэн давтлага хийх өрөөг зүглэлээ.

Тэр өрөөнд ганцаараа байх аж. Тэдний тусгай давтлаганд зориулан тохижуулсан хоёрхон ширээ бүхий танхим байх ба агааржуулагч, усны машинаас эхлээд маш тохилог харагдана. Тэр энэ бүгдийг хараад хөнгөхөн инээвхийлэв.

Удалгүй хаалга дугарч Тэхёныг тэр олж харлаа.

"Оройн мэнд."

Тэхён түүнийг байхгүй мэт хариу ч хэлэлгүй өөрийн суудалдаа суулаа. Жонгүг түүний дэргэд ирээд,

"Би наана чинь суух гэж байсан юм."

Тэхён түүний зүг ширүүн харц шидлээд,

"Битгий асуудал үүсгэх гээд бай."

"Мэндлэхэд юу нь болдоггүй юм?"

"Бүх зүйл."

"Чи үнэхээр хүйтэн юм. Найзтай юу?"

Тэхён санаа алдаад хариулалгүй цүнхнээсээ ном дэвтэр гарган ирэхэд Жонгүг шууд л дэвтэрийг нь шүүрээд авлаа.

"Хөөх дэвтэрээ их нямбай хөтлөдөг юм байна. Минийх бол галзуу хүний өдрийн тэмдэглэл л гэсэн үг-"

Тэхён гэнэт л ширээгээ цохин босч ирээд Жонгүгээс дэвтэрээ угзран булааж авлаа.

Тэгээд дэндүү ширүүн бас хүйтэн харцаар түүнийг ширтэхдээ "Энэ бол эцсийн сануулга Жон Жонгүг!"

Тэр эргээд суухад түүний үгнээс байтугай харцнаас нь ч эмээсэн шинжгүй Жонгүг хацраа хэлээрээ дотроос нь түлхэн инээвхийлсээр суудалдаа суулаа. Удалгүй давтлага эхэлсэн юм.

21 цаг болж гадаа хэдийн харанхуй болоход давтлага дууслаа.

"Энд түр дуусгаад маргааш үргэлжлүүлцгээе."

Багш ангиас гарахад Жонгүг Тэхёныг хараад суудлаасаа босохдоо,

"Ядарч байна уу?"

Тэхён түүнд хариу хэлсэнгүй. Цүнхээ үүрэн ангиас гарахад Жонгүг ч дагана.
Сургуулиас гартал Жонгүг түүнээс хоёр алхамын хойно алхах бөгөөд хоёр гараа халаасласаар араас нь ширтэнэ.

Тэхён ядарч байгаа бололтой үе үе хүзүүгээ хөдөлгөх нь харагдах аж.

Тэдний урдхан Тэхёны туслах машинтайгаа зогсож байгааг Жонгүг харчихаад шууд л хурдан алхан Тэхёны замд тээглээд хормын дотор халаасанд нь ямар нэг зүйл хийчихэв.

"Өөрөө уух гэж байсан юм. Ядарсан харагдаж байна." гэчихээд эсрэг зүгт гүйж одлоо.

Тэхёны хөмсөг гайхаж бас бухимдсанаас зангирсан байх бөгөөд зогсож байсан газраасаа Жонгүгийн хойноос ширтэн халаасанд нь хийсэн зүйлийг гаргаж ирвэл сэргээх ундаа байх аж.

Инээвхийлсээр шилтэй ундааг эргүүлж тойруулан харчихаад туслахдаа өгөн,

"Хаячих эсвэл өөрөө уу."

-

Тэхён гэртээ ирэхэд түүний аав ажлын өрөөндөө дуудсан гэдгийг үйлчлэгч эмэгтэй хэлэв. Түүний харц шууд л өөрчлөгдөн амьсгал нь түргэсэж, шүлсээ залгилаа. Алдаа гаргасан эсэхээ бодсоор хаалгыг нь тогшив.

"Би ирлээ."

Аав нь толгой дохиод завгүй байгаа бололтой юу ч хэлсэнгүйд Тэхён тэвчээртэйгээр хүлээнэ.

Удалгүй аав нь түүнийг хараад "Давтлага чинь хэр байв?"

"Сайн байгаа. Одоо ганцаарчлан бэлдэх гэж байна."

Тэхён ааваасаа толгой дохилтоор хариу авч түгжсэн амьсгалаа удаанаар гаргалаа.

"Зав гаргалгүй бүх анхаарлаа хандуул. Тэр дорд амьтнаас хэд дахин илүү үр дүн гаргах хэрэгтэй шүү. Миний хүү гэдэг утгаар тиймэрхүү амьтантай нэг ангид суралцаж байгаа чинь бухимдлыг минь хангалттай хүргэж байна. Миний урмыг хугалах хэрэггүй."

"Ойлголоо... ааваа."

Тэхён түүнд бөхийгөөд чимээгүйхэн өрөөнөөс нь гарч одоо л арай хөнгөрөх цээжин дээрээ гараа тавилаа. Асар их дарамт хийгээд сульдсан мэдрэмж түүнд төрөх ч сурчихсанаараа шүдээ тас зуун гараа чангална.

Бодоод үзвэл өөрийнхөө дураар ханатлаа унтаж байсан удаа ч Ким Тэхёнд үгүй. Энэ удаад ч өөр зүйлгүйгээр илүү их хичээх хэрэгтэйг тэр өөртөө сануулж байсан юм.

-

Хичээлийн ширээн дээрээ хоёрхон цаг унтаад сэрүүлгэний дуугаар сэрсэн Тэхён цонхоо нээлттэй унтчихсанаа анзаарч санаандгүй шүлсээ залгихдаа хөндүүрлэх мэдрэмж аван хөмсөг зангидлаа.

"Новш гэж."

Тэр өөрөө ч тоолгүй усанд орохоор ариун цэврийн өрөөг зүглэв.

Яг л урьдных шиг. Түүнд хэзээ ч тэр өөрөө чухал байгаагүй.

Continue Reading

You'll Also Like

17.2K 3.6K 52
විනාශ කරදැමූ කිරි සිහිනයක් වෙනුවෙන් බැදි වෛරයක් නිසා පරම්පරාවක්ම නසන්නට ශපථ කළ නේත්‍රාවකගේ පළිගැනීමට මැදිවූ සෙනෙහසක අන්දරය....... රුහිරු බැදි බැමි~
43.1K 6.2K 39
"ហង្សមែនទេ?​ត្រឹមតែមួយប៉ប្រិចភ្នែកយើងនឹងធ្វើអោយហង្សមួយនោះបាក់ស្លាប ហើយហង្សដ៍ស្រស់ស្អាតនោះត្រូវស្ថិតក្នុងកម្មសិទ្ធយើងម្នាក់គត់"ជុងហ្គុក "យើងដឹងពីអ្វីទ...
179K 26.7K 21
"နွေအရောင်တွေဟာ ဝိုင်လိုပဲ..."
592K 37.6K 75
« បងសន្យា បងមិនឲអ្នកណាមកធ្វើអ្វីមកលើអូនបានឡើយ អូនគឺជារបស់បងជាប្រពន្ធរបស់បងម្នាក់គត់ Kim Taehyung » « មិនថាអ្នកណានោះទេឲតែហ៊ានប៉ះពាល់ប្រពន្ធកូនយើងសូម្ប...