Түүн рүү ширүүн хариу биччихээд санаа амран суусан ч үнэндээ түүнээс аргадсан хариу хүлээсээр өөрийн мэдэлгүй утсаа ширтсээр л байлаа. Арван минут өнгөрсөн ч түүнээс хариу алга байгаад багахан урам хугарав.

"Сожин-а нэг хүүхэд ирчихээд чамтай уулзахаар дуудаад байх юм"

Зочны өрөөнөөс ээжийн ийн хэлэх дуу хадах бол би багагүй гайхаж орхилоо. Надтай уулзахаар ирэх хүн байх ёсгүй дээ.

"Жонгүг ?"

Үүдэнд ээжтэй мэндлэн инээд алдан зогсох Жонгүгийн хараад шүдээ зуун нэрийг нь дуудлаа. Чи энд юугаа хийж байгаа юм бэ ?

"Сожин чи чинь найзыгаа гадаа хөлдөж авахаа шахсан байна шүү дээ ! Ийм сайн хүүхдийг, сүү бариад ороод ирдэг ухаалаг хүү байна даа"

"Үгүй ээ ээжээ, тэр миний найз биш ! Алив гараад ярилцъя"

Бушуу түүнийг гаргахын түүс болж гарнаас нь зуурсаар хаалгаар түлхэн гаргах бол тэр "Хадам ээжээ, удахгүй албан ёсоор ирнээ" гэж орилсоор хаалга хаах нь тэр. Бурхан минь, энэ галзуу амьтаныг үнэхээр яах вэ ?

"Сожин-а, битгий уурла л даа. Би чамтай уулзах гээд тэд нартай уухаар яваагүй. Манай найз охин хүлээж байгаа, би та нар шиг ажилгүй амьтан биш шүү гээд гараад ирсэн. Мундаг байна уу, мм ?"

"Зүгээр үнэхээр нь хариул ! Хэми та хоёр үерхэж байсан тийм үү ? Үнсэлцэж ч байсан биз !"

"Үгүй ээ хайраа, үерхэж байгаагүй ээ, би найзаас өөрөөр огт харж байгаагүй !"

Нэг гараараа гараас минь зуурсаар нөгөө гараараа долоовор хуруугаа гозойлгон нэгийн тоо дүрсэлж үзүүлэх энэ залууг үнэхээр муу залуу гэж итгэх арга алга !

Түүнд хариу хэлэхгүй ширтэн зогссон тэр сандран "Нээрээ шүү" гэсээр намайг тэвэрч орхих нь тэр. Санаатай гэдэг нь !

"Байз даа, Жон Жонгүүг. Чамаас үнэхээр их тамхи үнэртэж байна. Би тамхины үнэрт хамгийн дургүй, цаашаа бай" Түүнээс үнэртэх тамхиний үнэрт дотор муухай оргиод эхлэв. Би үнэхээр тамхины үнэрийг хамгийн их үзэн яддаг.

"Жонгүг чамаас үргэлж тамхи үнэртвэл би лав ойртож чадахгүй юм байна! Тамхинаас гар аа.."

"Ойлголоо чамайг тэврэхийг тулд тамхинаас гаръя, хүсвэл уухаа ч болиод, мотоцикл ч унахаа больж, хичээлээ ч хийж эхэлье"

"За тэгвэл маргаашнаас мотоцикл унахгүй, тамхи татахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хичээлээ хийж эхэлнэ шүү за юу ?"

"За хайраа тэр арай хэтэрнэ шүү. Би зүгээр жаахан хэтрүүлчихжээ, энэ бүгдийг хийхээ боливол хайр нь яаж амьдрах юм ?"

Хар жийнс, хар савхи өмсөж үсээ гелдсэн том залуу ингээд зогсож байна гэдэг итгэмээргүй юм !

A/N Ийм залуу шүү дээ манай гол дүр чинь 😆❤

A/N Ийм залуу шүү дээ манай гол дүр чинь 😆❤

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now