06

1.6K 195 11
                                    

"Тиймээ, би их бодож үзсэн. Үерхэцгээе~"

Саяхан л энгийн хэмжээнээсээ хамаагүй томорчихсон байсан Тэхёны нүд одоо бараг аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй харагдана.

"Сожин чи чинь солиорчихоо юу? Би чамд юу гэж хэллээ. Ямартай ч болохгүй ээ ! Гараад ярилцацгаая"

Түүний энэ үйлдэл намайг бүр ч бухимдуулж орхив.

"Уучлаарай, ингэхэд миний хэнтэй үерхэх өөрт чинь яг ямар хамаатай билээ? Чиний оролцох хэрэг биш юм сан !"

"Чи миний найз болохоор л тэр шүү дээ !"

Түүний найз гэдэгтээ баярлаж байгаа ч энэ миний хүссэн хариулт байгаагүйд багахан гонсойв. Гэхдээ энэ гонсойлт удаан үргэлжилсэнгүй Жин гарнаас минь барьсаар гарах хаалгыг зүглэх нь тэр. Би харсан, бид Жонгүгийн хажуугаар гарахад түүнийг хэрхэн шүдээ зуун нүдээ аниж байхыг. Энэ бол түүний маш ууртай байгааг илтгэх зуршил.

Бид гадагш гараад сургуулийн урдах нэгэн саравчинд орж суусан ч хэн нь ч яриа эхлүүлсэнгүй. Эцэст энэ нөхцөл байдал надад тун эвгүй байсан тул би түрүүлэн яриаг эхлүүлэв.

"Чи яагаад үүнийг хийсэн юм ?"

"Зүгээр л. Чи мэдэх байх, Жонгүг бол тэнэг амьтан. Тэр сэтгэлээ илчлэх зориггүйгээсээ болж үргэлж өрөөсөн хайраар хайласаар дуусдаг. Тиймээс энэ удаад түүнд туслахаар шийдсэн төдий"

"Тэгээд чи түүнийг надад сайн гэдэгт итгэлтэй байна уу ?"

"100 хувь. Тэр одоо галзуурахад ганц хуруу дутуу байгаа гэдэгт мөрийцсөн ч яахав. Ямартай ч хэсэгтээ миний үгэнд ороод сайн жүжиглэхэд болно"

Тэр ийн хэлж нүдээ ирмэчихээд өөрийн ороолтоо тайлан надад зүүлгэн түрүүлээд явж орхилоо..

~~~
Тэр явдлаас хойш бараг 7 хоног өнгөрсөн ч энэ хугацаанд Жонгүг намайг илт үл тоож байлаа. Бүр арын суудал дээр очиж суучихаад зүгээр хажуугаар нь өнгөрөхөд хүртэл ангиас гараад явчихдаг болсон юм. Уг нь тэгж тунирхах ёстой хүн нь би биш гэж үү ?

Завсарлагаагаар сургуулийн коридорт суух зуур гэнэт хэн нэгэн араас тэврээд авав. Хэн нэгэн ч юу байхав, Жин л байж таарна. Тэр бидний үерхэлд яг жинхэнэ мэт ханддаг ! Энэ бүхэн Жонгүгаар хардуулах төлөвлөгөө гэж тэр хэлдэг ч үнэндээ хэзээ ч түүнийг надтай наалдах үед Жонгүг хардаггүй.

"Холдож үзээ !"

"Найз охиноо тэврэх юу нь тийм буруу гэж ?"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now