29

1.2K 139 23
                                    

Жонгүгийн талаас :

Өглөө жаахан эрт сэрсэн болохоор гэрээсээ ч нэлээн эртхэн гараад Сожины гэрийн үүдэнд ирчихээд орцных нь үүдэнд байдаг сандал суун жаахан бодолд автлаа.

Бидний эхний болзооноос хойш гурван долоо хоног өнгөрсөн ч би одоо хэр нь сэтгэл зовнисон хэвээр. Үнэндээ түүнийгээ баяртайгаар мөрөөдөл рүү нь явуулж чадахгүй байгаа өөртөө уур хүрч байгаа ч энэ гунигтай мэдрэмжээсээ салж чадахгүй хэвээр. Зүгээр л өглөө бүр энэ орцны үүдэнд ирж Сожиныхоо үсийг нь боож өгч чадахгүй, хамтдаа хөтлөлцөөд алхахгүй, түүний булцгар хацрын үнсэхгүй, түүний үнэрийг үнэрлэхгүй, булбарай гарыг гь барихгүй хамгийн гол нь түүнийг уйлж, инээх үед нь хэцүү зүйл тохиолдоход нь хамт байж чадахгүй байна гэдэг л уур хүрэм санагдаад байна.

"Жонгүг-а"

Бодолдоо манарах зуур тэр минь хэдийнээ гараад иржээ. Тэр үргэлж туйлын өхөөрдөм харагддагийнхаа адил өнөөдөр ч базаад авмаар эгүүтэй харагдана. Зүгээр л сурагчийн дүрэмт хувцас, энгийн л нэг банзал өмсөн үсээ дээш шууж, үснийхээ хажуу талд нь жижигхэн ягаан хавчаар хавчаад цагаан кет өмссөн тэрээр энгийн хэрнээ цаанаасаа л чамин харагдана.

"Миний бяцханаа гараад ирсэн үү ? Үсээ сайн хатаахгүй яасан юм бэ, ханиад хүрчихвэл яана !"

Би аль болох энгийн байх гэж хичээх бол тэрээр одоо бараг зун болчихсон тухай анхааруулахын зэрэгцээ намайг шоолон инээд алдав.

Би түүн рүү гараа сунгахад тэр минь шууд л ойлгов бололтой гараас минь салаавчилж атгаад өнөөх л хайр татам инээмсэглэлээрээ инээмсэглэлээ. Үргэлж л надад энэ гэрэлтсэн инээмсэглэлээрээ эрч хүч өгдөг бяцхан охин...

~~~

"Орой хамтдаа жаахан алхах уу ?"

"Зайрмаг идэнгээ" Тэрээр надаас асуух бол би үгийг нь нөхөж хэллээ. Асуух юу байхав дээ, бидний бараг л уламжлал шүү дээ.

Би түүнтэй өөр нэгэн ярианы сэдэв эхлүүлэхээр ам нээсэн ч Сожины утас дугаран тэр түр хүлээхийг сануулчихаад утсаа авлаа. "Үнэхээр үү ? Тоглоогүй биз ээжээ ?" Тэрээр бараг л орилох бөгөөд хичнээн жаргалтай байгаа нь хоолойны өнгөнөөс нь илт. Түүний ингэж баясахыг хараад д би түүнийг ямар мэдээ сонссоныг бараг л гадарлачихав.

"Би тэнцчихэж, Жонгүг-а. Сая манай хаяг дээр шуудан ирсэн байна, зуун хувийн тэтгэлэг авсан тухай. Бурхан минь гэж !"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now