40

2.1K 189 33
                                    

Амралт ч эхэлж би ч явах бэлтгэлээ базаасаар эцэст нь явах өдөр минь ирлээ. Онгоцны тасалбар, багахан бэлэг зэрэг цуглуулсаар жаахан хугацаа алдсан ч цагаа яг тохируулж Жонгүгийн их сургуулийн дүн гарах өдөр очихоор болсон юм. Гэрийнхэндээ, залууст ч бас хэлсэн ч Жонгүгт л ганц битгий хэлээрэй гэж ёстой л өдөрт бараг арав гаруй удаа сануулсан байх шүү. Тэгэхгүй л бол бүгдээрээ нууц хадгалах тал дээр тун асуудалтай хүмүүс шүү дээ !

Онгоцоор явахад ч их хол газар тул ирэхдээ яах аргагүй их ядраад ирдэг. Бараг арван гурван цаг нисэж ирэхэд Солонгост өглөөний арав өнгөрч байх бөгөөд буусан дариуд гэрийнхэн минь тосоод хүлээж байв. Залуус ирээгүй нь зүгээр л би битгий ирээрэй гэж гуйсан болохоор тэр. Тэд ирнэ гэж зөрүүдлэсэн ч тийм олуулаа ирэхээр инь хэтэрхий сүртэй шүү дээ ! Би угаасаа олны анхаарлыг татаад байх дургүй болохоор гэртээ оччихоод тэгээд Намжүүнийд уулзахаар тохирсон юм л даа.

Мэдээж надад ямархуу мэдрэгдэж байгааг төсөөлж байгаа биз дээ ? Үнэхээр сайхан байна ! Гэртээ очиход ч гэр рүүгээ явдаг замаар явахад ч, зун болоод гадаа дэндүү үзэсгэлэнтэй байгааг ч хэлэх үү, зунд дургүй болохоор гэсэн бодол ч төрсөнгүй зүгээр л бүхэлдээ үнэхээр аз жаргалтай байлаа.

Гэртээ очиход ээж гэрээсээ гарахдаа хоолнуудаа бараг л бэлдчихсэн байсан бололтой усанд ороод гарч ирэх зуур ширээ дүүрэн хоол өрөөд тавьчихсан байв.

"Ээжээ, үнэхээр ихийг бэлджээ. Тэгээд бүр миний дуртай хоолнуудыг минь сонгож хийжээ"

"Мэдээж шүү дээ. Алив хурдхан ид. Чамайг хэнтэй уулзах гээд яараад байгааг мэдэж байнаа. Хариу нь арван зургаан цагт гарна гэсэн болохоор одоо ингэсгээд яв даа, миний охин. Орой ирэхээр чинь, эсвэл маргааш байсан ч яахав та хоёрыг нялуурч ханахаар л хоёулаа тухтай ярилцъя даа"

Ээж ч үнэхээр яах аргагүй Жонгүгт надаас илүү хайртай юмаа ! Аав ч толгой дохиж зөвшөөрөл өгөөд бид хоолоо идэнгээ жаал ярилцаж байгаад би Намжүүнийх руу хөдөллөө.

Тэднийх манайхаас тийм ч хол биш тул удсан ч үгүй оччихлоо. Хаалгыг нь тогшсон даруйд л Жимин гүйж ирж хаалгаа онгойлгоод шууд л тэврээд авав. Бурхан минь гэж, тэр анх уулзсан үеэсээ ямар ч ялгаа алга. Анх Жонгүгтай хамт найзуудтай нь уулзахад Жимин яг ингээд гүйж ирээд Жонгүгт зүүгдэж байж билээ.

Ардаас нь залуус ч түр тар хийлгэн гүйн ирээд ээлж ээлжээрээ тэврэх нь тэвэрч, толгой илэх нь илээд, заримтай нь гарын мэндчилгээгээ хийгээд үнэндээ сэтгэлд шууд л дулаан оргиод дотно мэдрэмж төрөөд явчихлаа.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now