15

1.3K 175 9
                                    

Тав дах өдөр болохоор сурагч бүр л баярлан хөөрөлдөцгөөсөөр тарж явсан билээ. Жонгүг ч ялгаагүй найзуудтайгаа интернэт кафе орно гэсээр хацар дээр хальт үнсчихээд алга болсон. Утасныхаа цагийг хартал есөн цаг өнгөрсөн байх бөгөөд би түүнийг залгана гэж горьдон утсаа ширтсээр...

"Ишш миний охин, найз банди нь залгахгүй л байна уу ? Одоо унтахгүй юу даа, аль долоон цагаас л утсаа ширтлээ шүү дээ"

"Ү.үгүй ээ би хэзээ тэгсэн юм ? Битгий худлаа яриад бай !"

Бантсандаа өрөө рүүгээ том том алхсаар ороод шууд ор руугаа үсрэн уналаа. Гэхдээ энэ үнэн шүү дээ, түүний залгахыг би долоон цагаас хойш л хүлээж байна. Эсвэл би залгах хэрэгтэй юм болов уу ?

Гэнэт л утас дуугарахад орноосор год үсрэн босоод хартал үнэхээр хүүлээсэн хүн минь байх нь тэр.

"Гэрийнхээ гадаа гараад ирэх боломж байна уу ?"

"За, удахгүй гараад очъё. Чи байрны ардах тоглоомйн талбайн тэнд сууж байх уу ?"

"Тэгье ээ" 

Түүнээс асуух олон асулт байсан ч хоолойг нь сонсоод тэр бүх асуултаа аман дээрээсээ буцаав. Тэр үнэхээр гунигтай, бас сульдсан сонсогдсон учраас л тэр..

"Ээжээ, би хальт..." Хувцасаа өмчихөөд ээжээс зөвшөөрөл яаж авах талаараа эргэлзэж байх зуур тэр над руу нүдний булангаараа харчихаад тоосон ч шинжгүй "Тэгээ тэг, Жонгүгаар орцонд оруулуулаарай. Бас 12-оос өмнө орж ирээрэй" гэх нь тэр. Би ч ээжийн хөөрхөнийг гайхан инээд алдан толгой дохисоор гарч одлоо.

Гадаа одоо ч хүйтэн байх бөгөөд яарсандаа хальт күртикээ өмсөн малгай ороолтоо ч зүүж амжилгүй гарч ирсэн билээ.

"Өө, удаан хүлээсэн үү ?" Товлосон газраа очиход Жонгүг хэлийнээ ирчихсэн байх бөгөөд хоёр хос савлуур байдгийн баруун талынх дээр нь суун намайг ирсэнийг ч үл анзааран ямар нэг зүйлийг нухацтай бодох ажээ.

"Жонгүг ?" Түүний байдлыг ашигласаныхаа дараа чанга дуугаа намсган зөөлхөн түүнийг дахин нэг дуудав.

"Өөө, анзаарсангүй уучлаарай" Тэр худлаа инээмсэглэсээр ийн хэлэх бол би түүний хажууд очин суугаад юу болсон талаар хэрхэн асуухаа бодно.

"Жонгүг, чи зүгээр үү ? Ямар нэг зүйл болоо юу?" Бид хоёул бараг таван минут чимээгүй суусны эцэст би түүнээс асуусан минь энэ байлаа.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now