Ep.17 [Яагаад?]

1.2K 129 4
                                    

{Шин Үжү}

Буцаад ажлын өдрүүд. Хангалттай их амарсаны хажуугаар ажилдаа буцаж орох өдөр хаяанд ирж. Өглөө боссон даруйд үсээ задгай тавьн самнаад, цэвэрхэн гэгчинь хувцасаа өмсөөд өрөөнөөс гарж ирэхэд Бён Бэкхён гадуур хувцасаа өмсөн зогсож байлаа. Би хажууд нь очин гутлаа өмсөхөд тэрээр гараа хармайндаа хийн, надруу харан зогсоно.

Би : Яагаад хараад байгаа юм бэ? Аймар юм бэ!

Бэкхён : Юу нь аймар байгаа юм? Хурдал, явцгаая.

Би : Юу?

Бэкхён : Юундаа гайхаад байгаа юм бэ. Ажилдаа явахгүй юм уу? 7 хоногын амралт чамд хангалтгүй байна уу?

  Би түүний хажуугаар гаран өнгөрөхдөө гараараа "Одоо болно" гэх дохио өгсөөр хаалгаар гаран түүний машинд суулаа. Удалгүй тэрээр гэрээсээ гарж ирсэн бөгөөд намайг аль хэдийн машинд нь орж ирэн суусныг хараад гайхсан ч юм уу, шоолсон ч юм уу сонин харцаар харж байснаа машиндаа ирэн суучих нь тэр.

_____

Бэкхён : Өнөөдөр ... ядралгүй ажиллаарай.

  Тэрээр жолоо барьн явахдаа үүнээс өөр үг хэлсэнгүй. Би хэсэг гайхан түүнрүү харж байснаа эргэн цонхоор агаар амьсгалан суув. Тэр надад .. санаа тавиад байгаа юм байх даа?

Гэхдээ Бён Бэкхён! Хүнд сайн биш юм байж, битгий сэтгэл хоёрдуулаад бай!

Барилгын хаалгаар орж ирсээр тасгынхаа босгыг даван орж ирэхэд бусад ажилчид болон өмгөөлөгч нар инээсээр миний өмнө хүрч ирлээ.

Жунин : Хөөх манай Шин өмгөөлөгчийн царай нь бүр сэргэчихсэн байна шүү.

Хэён : Тийм шүү, сайн амарсан юм чинь ажлаа эрч хүчтэйгээр хийнэ биз дээ?

Би : Тийм ээ. Бүгдээрээ сайн байсан биз дээ?

Жонгүг толгой дохьн : Чиний ажлыг ч бас бага зэрэг зохицуулчихсан болохоор цаг алдалгүй, урдах ажлаа л сайн хийхэд болно.

Би : Үү, Жон өмгөөлөгч ч мундаг шүү!

Жонгүг "Би биш ээ, Им өмгөөлөгч" хэмээгээд Наён руу гараараа заахад тэрээр бага зэрэг ичсэн харагдав.

Би : Им өмгөөлөгч өө, маш их баярлалаа. Дараа хоолонд даая!

Наён : Зүгээр дээ, сүртэй зүйл биш.

_____

Үд болж бүгд ажилдаа шамдан орсон байлаа. Ярьлцлагын өрөөн дотор Жунин, Хэён хоёр үйлчлүүлэгчээс байцаалт аван ярьлцан суух бол Жонгүг, Наён хоёр хоорондоо зарим хэргийн талаар хүүрнэн ярьж байв. Харин Бэкхён өрөөндөө компью- терийнхаа ард суун ажлаа хийж байна.

《A Naughty Adult | BBH》Where stories live. Discover now