Ep.6 [Сүрдүүлэг]

1.4K 135 3
                                    

Хаалга нь онгорхой байсанд би "Шин Үжү?" хэмээсээр дотогши орвол гэрлүүд нь унтраалттай байв. Хүн гэртэй орж ирээд хамгийн түрүүнд гэрлээ асаамаар юм. Цааш орон явбал түүний унтлагын өрөө бололтой өрөөнийх нь гэрэл нь асаалттай байсан ба хаалга нь хагас онгойлтой байсанд аяар алхсаар хаалганы өмнө тулж ирэв.

"Муу новш минь, яах гэж ирээв!"

Үжүгийн айсан мөн чичирхийлсэн дуу хагас сонсогдлоо. Түүнийг ийн хэлсэний дараа эрэгтэй хүний бололтой чимээгүйхэн инээж буй зэвүүцэм хоолой сонсогдов.

Би хаалгаар нь мэдэгдхээргүй цухуйвал Үжү хувцасныхаа шүүгээг налан зогсох бөгөөд түүний наана нь хар хувцас өмссөн өндөр залуу зогсож байх нь тэр. Тийм ээ, тэр бол Хан Гичол!

Хаалгаар нь аяархан орсоор тэдэнлүү дөхөж очин Гичолын хоолойгоор тохойгоо оруулан татаж авбал тэрээр цочсондоо гарыг минь тайлах гэж хичээж байна. Гэвч тэрээр өндөр хүн тул тэр дороо гарыг минь аван шидээд, шанааруу минь нэг цохиж аван хаалга руу зүглэх үед нь би түүний хөлнөөс барьж аван унагалаа. Тэрээр газар унан "Нохойн г*л*г" хэмээн амандаа хэлсээр хөлөөрөө толгойруу минь цохиж эхэлсэн юм.

Гичол тэр дороо хаалгаар гаран зугтсан бөгөөд би утсаа аван цагдаагын газар луу залгав.

"Хан Гичол!"

• • •

Үжү миний шанаан дахь шархийг цэвэрлэн сууж байна. Тэр ч бас айсан байж таараа. Ариутгасан хөвөнг гарандаа барьсаар шархийг минь цэвэрлэх үедээ түүний гар бага зэрэг чичирхийлж байсан юм. Би түүний гарнаас барьн "Айсан биз дээ?" хэмээн асуулаа.

"Юу? Айсан гэнэ шүү. Өөрийгөө л хичээ! Хөлнөөс нь барьж авхаар угаасаа ямар ч хүн аль чадлаараа толгойруу чинь тийрнэ биз дээ! Эрэгтэй хүн юм байж ухаантай байхад яадаг юм" тэрээр өөрийнхөө айдсыг нууж ядан өөдөөс минь загинаж эхлэв. Тийм ээ, энэ бол Шин Үжүгийн засрашгүй зан. Түүний гэм биш зан!

• • •

Өглөө ажилдаа орж ирэн, ажилчдын хэсэг рүү харвал Шин Үжү ширээнийхаа ард сууж байлаа. Өөрийн компьютер луугаа ширтэн, ямар нэг зүйлийг хичээнгүй гэгчинь ухаж байх нь тэр.

Тэр өчигдөр шөнө ажил дээр ирж хоносон гэхэд болно. Тийм нөхцөлд би түүнийг гэрт нь үлдээж чадаагүй. Гэхдээ төв оффисд өмнө нь хэн ч ингэж хонож байгаагүй юм даа!

《A Naughty Adult | BBH》Onde as histórias ganham vida. Descobre agora