Ep.bonus

1.2K 120 1
                                    

{Бён Бэкхён}

"Захиралаа, Хан Минжү прокурор тантай уулзах цаг авсан байна. Одоо ирж яваа гэнэ оруулах уу?"

Хэёны ийн хэлэх дуунаар миний ухаан санаа буцан ирэв. Өглөө ажил дээрээ ирсэнээсээ хойш хурдхан шиг ажлаа хийж дуусгаад эртхэн харьхын түүс болсон учир ухаан санаагаа алдан ажлаа хийсэн минь энэ.

Би "За тэг дээ" хэмээгээд өглөө орж ирэхдээ барьж ирсэн халуун кофегаа уух гэтэл аль хэдийн хөрсөн байлаа.

Хан Минжү ирсээр тэрээр миний өрөөний голд байх суудалд суун миний өмнөөс эхцлэн харав.

Хан Минжү : Сайн байгаа биз дээ?

Би : Тийм ээ, маш сайн. Ямар хэргээр яваа юм?

Минжү : Чиний дааж авсан шүүх хурлын талаар. Гэмт хэрэгтэнг буруугүй гэх нотолгоо надад байна!

Би : Юу? Тэгээд ... юу хүсээв?

Минжү : Хүсээд байх зүйл байхгүй л дээ. Манай аав дээр очоод нэг юм хэлээд өг. Би удахгүй сүй тавьх гэж байгаа.

Тэгэхээр түүнийг ... сүй тавьхын тулд миний хэрэг гарсан байх нь.

Минжү : Нэгэнт салчихсан юм чинь хоорондоо болсон бүх зүйлсээ дуусгацгаая. Өмнө жил аавын чамд хэлсэн зүйлээс татгалзаад өг!

Би хэсэг бодол болсоноо түүний өөдөөс харан инээмсэглээд ахин ам нээж эхлэв.

Би : Тэгье ээ. Нэг нэгэндээ гай бололгүй бүх асуудлыг цэгцлэе!

• • •

Өмнө жилийн эхний сар Минжүгийн аав намайг ажил дээрээ дуудсан билээ. Тэрхэн үедээ Минжүд ухаанаа алдтал дурласан байсан би хөөр болон очсон бөгөөд түүний аав намайг өөрийнхөө суудалд суух санал тавьсан.

Өөрийнх нь ажлыг өвлөж авахгүй юм аа гэхэд ирээдүйд Минжүтэй гэрлэсний дараа түүний эд хөрөнгийг нь бүрэн хэмжээгээр нь өвлөн авах эрх ч ирсэн.

Харин Минжү энэ бүгдийг мэдсэн цагаас эхлэн надаас татгалзуулах хүсэлт тавьж. Тийм ээ, надад тэр эд хөрөнгө нь хэрэггүй учир .. зүгээр л дуусгацгаая.

Орой болохоос өмнө Минжүгийн аавтай уулзаж, түүний эд хөрөнгөөс татгалзах санал тавиад буцаж харьх замд Минжү гэрийн ойролцоо хүргээд өг гэсэнд түүнийг хүргэж өглөө.

Гэрлүүгээ очиход ихгүй хугацаа үлдсэнийг мэдээд бага зэрэг баярлаж эхлэв. Үжү одоо юу хийж байгаа бол? Тэр уйдаж байгаа болов уу? Хоолоо идсэн болов уу?

Энэ мэтчилэн түүний талаар бодсоор нүүрэнд минь аз жаргалын инээмсэглэл тодорч, Минжүг хүргэх газарт нь хүргэж өгөхдөө, босон хаалгыг нь нээхэд хүртэл инээд алдаж байлаа. Минжү инээмсэглэж байгааг минь анзаараад "Их сайхан зүйл болжээ дээ. Шин Үжү гэсэн байх аа? Их сайн бүсгүй шиг байсан. Амжилт хүсэе" хэмээгээд машинаас буун одов.

《A Naughty Adult | BBH》Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα