Ep.14 [Одоо очлоо!]

1.2K 130 7
                                    

Би яагаад түүнийг дагаж яваад байгаа юм бол? Яг л хэрэг тарьж, өнөөхөө эцэг эхээсээ нуучихаад сүүлд нь баригдан гэр лүүгээ явж байгаа юм шиг. Хэрвээ тийм үйл явдал болсон гэвэл би ч муу охин байсан байх.

• • •

Бэкхёны гэрт орж ирэхэд тэрээр гадуур хувцасаа тайлан шидээд, өөрөө буйдан дээр очин суух бөгөөд би гэм хийсэн амьтан мэт хоёр гараа урдаа барьн түүнрүү ширтсээр зогсоно.

Бэкхён "Юугаа хийгээд юм? Өрөөндөө орж амар" хэмээгээд гараараа нүүрээ даран дээшээ харсаар хэвтэв.

"Гэхдээ . . . "

"Битгий ярь аа. Цаашид бие биенээ эвгүй байдалд оруулахгүйхэн шиг амьдарцгаая" түүний энэ үг яг л бид нэг гэрт ороод олон жил болсон эхнэр нөхөр мэт санагдууллаа. Бурхан минь, тэр юугаа дэмийрээд байна аа?

"Захирал аа, та яг яагаад байгаагаа хэлэхгүй юм уу? Би энэ гэрээс явна уу, үгүй юу уг нь таньд хамаагүй юмсан."

"Миний бие муу байгаа болохоор ярьх тэнхэл алга" Бэкхён ийн хэлсээр өрөө лүүгээ ороод явчихав. Би үргэлж болсон явдал болон ярианы ард үлдэхээс залхаж байна. Тэрээр яриа эхлүүлчихээд намайг ингэж ганцааранг минь үлдээж байгаа нь анхны удаа биш юмсан.

• • •

Цаг орой болов. Миний хуучин ажлын туслах болох Бэ Жүхён надруу залгасан бөгөөд тэрээр ойрд уулзаагүй учир хамтдаа шөнийн клуб орох санал тавьсан. Мэдээж өмгөөлөгч бид нар шөнийн клуб орох хориотой байдаг ч богино банзал, өсгийтэй гутал өмссөн л бол бид бусдын адил эмэгтэй хүн биз дээ?

Оройн 21 цагт уулзах байсан учир би хувцасаа өмсөж дуусаад гэрээс гарахаас өмнө Бэкхёнд хэл дуулгахаар түүний өрөө лүү явав. Хаалгыг нь нээн ороход хэн ч байгаагүй болохоор магадгүй түүнийг гадагши гарсан хэмээн бодсоор гэрээс нь гаран алхана.

• • •

"ӨМГӨӨЛӨГЧ ӨӨ?"

Бэ туслахын хоолой чангаас чанга гудамжаар хадах бөгөөд түүнрүү харахад тэрээр гараараа амаа даран ирсэнээ "Уучлаарай, уулзаагүй удсан болохоор сандраад өмгөөлөгч гэчихлээ" хэмээв.

"Зүгээр дээ, явцгаая"

Бид алхсаар шөнийн клубд орж ирлээ. Хаа сайгүй оюутан залуус байх бөгөөд зарим тусгай өрөөнүүдэд нь эд хөрөнгөтнүүд гэмээр идэр насны ах нар сууж байгаа харагдав.

《A Naughty Adult | BBH》Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon