Ep.2 [Их уулт]

1.8K 159 2
                                    

Тэрээр "Чи энд юу хийж байгаа юм?" хэмээсээр хоёр гараа ташаандаа тавьн зогсоно.

"Юу хийж байгаа юм гэнэ ээ? Би ажлаа хийж байна, харин чи өөрөө! Муу галзуу амьтан чинь" намайг ийн хэлсэний дараа өнөөх захиралын нарийн бичиг бүсгүй гайхсаар орж ирэн бид хоёрын зүг харан зогслоо.

Бүсгүй "Захирал аа юу болоо вэ?"

"Захирал гэнэ ээ? Энэ хорхой юу?" нарийн бичиг бүсгүй намайг чимээгүй бай гэх дохио өгөн долоовор хуруугаа уруулан дээрээ дарж байв. Захирал? Тэгвэл энэ залуу миний шинэ захирал болж таарч байна уу??

• • •

Би уучлаарай хэмээн бөхийсөөр хоёр гараа урдаа барьн зогсоно. Харин миний өөдөөс нөгөөх залуу зангиагаа янзлан зогсож байв.

"Би үнэхээр тэгж хэлье гэж бодоогүй юм аа. Өөрийг чинь муухайгаар хэлж доромжильё гэж огтоос бодоогүй юм шүү!"

Тэрээр одоо тухтай нь аргагүй цай уун сууж байна. Өөдгүй амьтан бэ? Хүн ингэж сэтгэлээсээ уучлалт гуйж байхад !

"Гэхдээ та л өөрөө эхэлсэн шдээ. Намайг хоолны хулгайч гэсэн биз дээ?" Би хоёр гараа ташаан дээрээ тавьн түүний янзыг үзхээр өөдөөс нь дугарав. Намайг ийн дуугархад тэрээр ууж буй цайндаа хахаж, ханиалгаж эхлэх нь тэр.

"Чи! Өчүүхэн амьтан чинь юу гэнэ вэ?"

• • •

[Бён Бэкхён]

|1 өдрийн өмнө|

"Захирал аа, өглөө дээрээс нэг тушаал ирсэн. Шинэ ажилтаны тухай" гэсээр Хэён өрөөнд орж ирэн ширээн дээр минь цаасан хавтастай бичиг тавьлаа. Хавтасыг нээж үзвэл "Өмгөөлөгч Шин Үжү" хэмээн бичсэн байсан ба тэрээр хагас сарын хугацаатай манай фермд ажиллахаар болсон байв.

"Гэхдээ захирал аа, уг нь манайд ингэж дээрээс хүн явуулж байгаагүй, энэ нь анхны удаа байх. Бас шалтгаан нь гэхэд зарлагдаагүй шүүхэд өмгөөлөх ёстой хүнээ буруутгасан. Тэгхээр их сонин хүн байх нь ээ" Хэён нэг гараараа ирүүгээ оролдож энэхүү явдлын талаар бодон зогсож байв.

Би "Баталчих аа, бидэнд хэрэг болно" хэмээхэд Хэён гайхан "Юу?" гэх нь дуулдав.

"Удирдлагаас томилогдож байгаа бол одоо яаая гэхэв. Гэхдээ бид нарт хэрэг болж болно шүү дээ"

《A Naughty Adult | BBH》Donde viven las historias. Descúbrelo ahora