17.

420 46 2
                                    


- ҮХ ӨЛӨГЧИН МИНЬ!!!ҮХЭЭД ӨГ ГЭЖ БАЙНА!!!

Гарыг нь тавиулах гэж хичээсэн ч чадсангүй. Гэтэл гэнэт хацар дээр бүлээхэн шингэн зүйл дусхад нь би гацаж орхив. Сарны гэрэлд би хэн болохыг нь танисан юм. Төсөөлөөгүй хүн...
Жиёон эгч уйлсаар

-яагаад чи гэж... яагаад чам шиг өлөгчин түүнийг авах ёстой юм.
ЯАГААД!!

-би түүнтэй ойр байхын төлөө хараал идсэн idol болсон. Энэ бүх хүнд бэлтгэл сургулилтын ард түүнийг л бодож өнгрөөдөг байлаа. Гэтэл чи... Түүнийг минь өөртөө ухаангүй дурлуулчихсан... Би түүнтэй л хамт байхын төлөө 4 жил хичээж байхад чи хэдхэн сар бишээ хэдхэн өдрийн дотор өөртөө татчихлаа. ОДОО ҮХ!!БИ ДАХИЖ ТЭВЧИХГҮЙ НЬ!!! Гэж хэлэн гараа улам чангаллаа.

Миний нүднээс нулмис урсан сүүлдээ биеээ сул тавьсан юм.
Гаднаас хэн нэгэн орж ирэн дээрээс минь жиён эгчиг буулган түлхэн холдуулсан юм. Тэрээр наашаа сандран ирсээр энгэртээ наан тэврэв. Энэ үнэр чинь... Жонгүг...

-одоо битгий ай. Би энд байна гэж хэлэн тайвшруулах мэт үсийг минь илэн зөөлнөөр хэлэв.

Ардаас жиёон эгчийн хорноор инээх нь сонсогдон босон ирж байв.

-ЖОН ЖОНГҮГ!!! БИ ЧИНИЙ ТӨЛӨӨ ЭНЭ БҮХ ЮМЫГ ДАВАН ТУУЛЖ ИРЖ БАЙХАД ЧИ НААД ӨЛӨГЧИНГӨӨ СОНГОЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ?!

-бид анхнаасаа дотно байгаагүй. Тэглээ ч би чамаас тэг гэж гуйгаагүй.

Жиёон эгч нулмисаа гараараа арчин галзуу мэт чангаар инээсээр ардаасаа хутга гаргаж ирэн

-тэгвэл та хоёр хоюулаа үхэцгээ

Жонгүг намайг ардаа оруулсаар

-тайвнаар ярилцацгая. Чамд юу хэрэгтэй юм?

-надад чи л хэрэгтэй

-тэгвэл намайг ав. Түүнийг минь битгий гэмтээ

-одоо дэндүү оройтсон туулайхан минь. Би та хоёрт харин ч хамтдаа үхэх боломж олгож байна. Одоо үхэхдээ бэлдэцгээ гэж хэлэн наашаа ойртож эхлэв.

Жонгүгрүү хутга далайхад тэрээр гарыг нь барьж аван аль болох хутгыг нь булаахыг хичээв. Би шууд өрөөнөөс гаран эмч сувилагч нарыг хайн энэ тэрүүгээр орилход цаад талаас эмч болон цагдаа нар гүйж ирж байгаа харагдана. Баярлан тэднийг дагуулан өрөөндөө буцан ортол жонгүг гэдсээ барин ярвайн суух ба жиёон түүнрүү дахин хутга далайж байв. Би шууд гүйж очин жонгүгийг хамгаалан жонгүгийг тэврэн нүдээ анилаа. Хэсэг хугацаа өнгөрхөд юу ч мэдрээгүй тул нүдээ нээхэд цагдаа нар түүнийг барьж байгаа нь харагдлаа.

Жонгүгрүү хархад түүний хамөг хөлс нь цувж хүндээр амьсгалж байв. Гэдсэн дээр байх гарыг нь холдуулан шархыг нь харвал гүн биш байсанд санаа минь амран. Миний нулмис дуслуулсаар

-эмчээ гэж ард зогсох эмчийг дуудан түүнийг босход нь туслан орондээр хэвтүүллээ.

Ард цагдаа нарт баригдсан Жиёон эгч уйлан "ЖОН ЖОНГҮГ!!!БИ ЧАМД ХАЙРТАЙ!!!СОНСОЖ БАЙНА УУ!!" Жонгүг арай ядан ам нээн "Хайр ийм байдаггүй юм. Чи үнэхээр надад сайн байсан бол намайг гэмтээхгүй байсан!" Гэхэд жиёон эгч нулмис дуслуулсаар цагдаа нарт чирэгдэн гарав.

...

IDOL lifeWhere stories live. Discover now