11.

511 55 4
                                    

Мина

Тэр өдрөөс хойш нэг сар өнгөрлөө.
Бид ч дэбют ээ хийгээд нэг сар өнгөрлөө. Бид нарыг ихэнх хүмүүс эерэгээр хүлээн авсан.

Өнөөдөр бас нэгэн тайзандээр үзүүлбэр үзүүлхээр болсон юм тийм ч учраас бид одоо бэлдээд сууж байна. Өмнөх нэвтрүүлэг болон шоунуудыг бодвол энэ удаагийх шууд дамжуулж байв.

Бидний микрофоныг авчирч байгаа хүмүүс түгжрээд хугацаандаа амжихгүй байсан тул бид нар эндхийн микрофоныг авхаас өөр сонголт байсангүй.

Бидний дуу явж эхлэн бид дуулж бүжиглэж эхэллээ. Жиёон эгчийн микрофон тасалдаад дуулж чадахгүй байна. Жиёон энэ дуун дээр дээд өнгө гаргах ёстой байв.
Хажуугаар нь зөрөхлөө түүнд ' би чиний хэсгийг дуулья' гэж хэлэн өөрөө жиёон эгчийн хэсгийг авч дуулав.

Бидний үзүүлбэр дуусч хаитлагийн гишүүд мань 'сайн байлаа'гэж надад хэлнэ. Жиёон эгч ч бас надад талархснаа хэлэв. Мэнэжер ч мөн адил 'чи хамтлагаа аварлаа' гэж хэлнэ.

_____

Ядарсан хүмүүс дормдоо буцан ирлээ. Зарим нь өрөөндөө орцгоож зарим нь өөр зүйлс хийцгээн.

Нүүрээ цэвэрлэн унтхаар орондоо хэвтэв. Утсаа асаан хартал жонгүг ахаас мэссэж ирсэн байх нь тэр.
Орон харвал 'өнөөдөр сайн байсан шүү. Үнэхээр мундаг байлаа.'

'Хөөх та манай тоглолтыг үзсэн юмуу'

'Тиймээ үзсэн. Та нарын өөрсдийн чинь микрофон яасан юм.'

'Харин авч явж байсан хүмүүс нь түгарээд цагтаа ирж чадахгүй нь гэж хэлсэн'

'Өөө одооноос эхэлж мэнэжертээ даатагсан нь дээр бололтой'

'Харин тиймээ'

'Эрт унтдаа өнөөдөр ядарсан л байлгүй унтдаа'

'За сайхан амраарай'

'Сайхан амраарай' гэж түүнд хариу бичин инээмсэглэв. Үүнийг харсан жина ' чи яагаад инээмсэглээд байгаа юм?'

'Инээмсэглэж болохгүй гэж үү?'

'Зүгээр л асуусан юм. Хэнтэй чатлаад тэгтлээ их инээмсэглэдэг байна' гэж амандаа бувтнасан ч би сонсчихсон юм.

_______

Маргааш нь бид фэн уулзалттай байсан тул эртлэн босож фэн уулзалт болох газар ирсэн юм. Машинаас гархад л зураг авах чимээ гэрэл угтэж авав.

Бид инээмсэглэн бөхийн явсаар барилга дотор орж ирэв.

Орход тайз зассан байх ба том том биетэй хамгаалагч нар зогсож байв
Тайзны ард хувцсаа солин бага нүүр болон үсээ янзлуулчихаад зассан байх ширээний ард суув.

Бүх гишүүд бэлэн болсны дараа хамгаалагч нар фэнүдийн тасалбарыг шалган нэг нэгээр нь оруулав. Нэг фэнтэй 1 минутл уулзах эрхтэй байв.

Албум дээр нь гарын үсгээ зуран гараас нь барин инээмсэглэн юм ярьж байсан юм. Ихэнх фэнүүд мань эрэгтэй байсан тул баргил хоолой л их сонсогдоно.

Зураг авах чимээ фэнүүдийн орилох дуунаас болж бага зэрэг толгой өвдөж байв. Тэгсэн ч инээмсэглэн гарын үсгээ зурж байлаа.

Зарим фэнүүд мань бэлэг болон захиа өгсөн юм.

Сүүлдээ бага зэрэг өлсөж байв. Хэр их хүн байгааг харвал нэлээд их оочир байлаа.

Фэн уулзалт мань өндөрлөн бид гэртээ харив. Үнэхээр их өлсөж байсан ч тэвчин явна аргагүй шүү дээ өглөө хоол ч сайн идэж амжаагүй. Өдөржин ус л уусан.
Дэглэм барихтай л адил юм.

Орход л хоол үнэртэж байлаа. Мэнэжер мань хамгийн шилдэг нь...
Баяралсандаа баярын нулмис дуслуулах нь байна.

Хоолоо идэж дуусчихаад өрөөндөө ортол фэнүүдийн минь өгсөн бэлэг болон захиа өрөөстэй байв. Эхнээс нь задалж үзтэл чихмэл, тэмдэглийн дэвтэр, цамц.... гээд байхгүй юм гэж алга. Захиагий нь уншвал урмын үгс болон хайртай шүү гэсэн үгс байв. Би захиануудаа хавтас дотор хийн шүүгээн дээрээ тавин орондоо орон унтхаар зэхэв.
Үнэхээр их ядар ч байна..

...


IDOL lifeWhere stories live. Discover now