Асар их өвдөж буйг илтгэх мэт хэзээ ч харж байгаагүй хар үст Жимин хайртаасаа арайхийн асууна.

- Тийм бол надтай хамт зугтаач. Гуйж байна.

Түүний үгс Жонгүүкийг хэсэгтээ л цочролын байдалд оруулав. Түүнд аав болон ахыгаа орхиод явах зориг зүрх байсангүй. Гэвч ийм болтлоо тамлагдсан ч өөрийг нь гээд ирсэн хайртыгаа ч хөсөр хаяж чадсангүй.

- Ойлголоо.

Бор үст эцэст нь ердөө л хайртыгаа сонгохор шийдэн түүнийг түшсээр өрөөндөө оруулан хэвтүүлэв.

- Бид хурдлах хэрэгтэй Күүки.

Орон дээр шархаа даран суух залуу бувтнахад бор үст толгой дохин цүнхэндээ хэрэгтэй гэснээ цуглуулж байв. Аавынхаа бэлгэнд өгч байсан бүхнийг багтаагч цүнхэнд бичиг баримт болон шүүгээн дэхь ихэнхи хувцас, хадгаламжийн дэвтэр, шидийн хэрэгслүүд гээд хэрэг боож магад гэх бүхнийг хийгээд хайртынхаа цустай хувцасыг сольж, зэрэмдэглүүлсэн биед нь эмчилгээ хийн, нандигнан хадгалсан эмчилгээний шингэнээ уулгаад гарнаас нь хөтөлсөөр гэрээсээ гарлаа. Жиминий унаж ирсэн нисдэг машинд суусан хойноо Жонгүүк эзэнгүй гэр рүүгээ гунигтайгаар ширтэх ч сонголтондоо эргэлзсэнгүй.

- Байдалд дээрдвэл бид дахин ирэх болноо.

Жонгүүк хайртынхаа үгэнд толгой дохиод алсран холдох гэрээ нулимстай ширтэн үдэв.

--------------------------------

- Хён би зайрмаг авчирлаа.

Шинэ Зеландын жижигхэн тосгонд амар тайван амьдрал эхлүүлсэн шинэхэн шидтэний гэр бүл маань өнөөх аймшигт орголтоос хойш 1 жилийг аз жаргалтайгаар өнгөрөөжээ. Тэдний гэр нилээд алслагдмал нууц тул хааяа нэг гарж хүнсээ бөөнөөр нь авдаг билээ. Өнөөдөр бол Жонгүүкийн явах ээлж байсан бөгөөд хоёр хайрцаг дүүрэн хүнсээ агаарт хөвүүлэн зөөсөөр гэрийн хаалгаар орж ирэв.

- Хён?

Жижигхэн байшингийн нэг давхарт үл таних хар нөмрөгтөн зогсох агаад өндөр нурууг нь харахдаа бор үст шуудхан л саваагаа чиглүүлэв.

- Хэн бэ?

Түүний төрх нухацтай үзэгдэх бөгөөд аажуухнаар тэр хүнд ойртож байлаа. Гэтэл өнөөх хүн эргэн харваас энэ огтоос танихгүй нэгэн байх агаад нүүрэн дээрх том шивээснээс нь сайн хүн биш хэмээн дүгнэмээр.

-Хэн бэ гэж асуугаад байна! Манай гэр юу хийж байгаа юм?

Жонгүүк саваагаа чиглүүлэн чанга хоолойгоор асуун ойртвоос өнөөх хүн хүйтэн төрх тодруулан дуугүй зогссон хэвээр.

- Жимин хаана байна?

Үл таних эр энэ удаад хүйтэн инээд тодруулан чанга чанга хөхөрсөөр хажуу тийш болон нөмрөгөө сөхвөөс түүний хөл дор хайсан нэгэн нь хэвтэж байх юм гэнэ. Уруулыг нь даган урссан хүрэн улаан цус, одоо ч нээлттэй байх бор хүрэн нүд, мөн үхсэн гэдгийг илтгэх хувхай цагаан үс. Энэ бүх зураглал бор үстэд өвдөг сөхрөн унахад хангалттай байлаа. Түүний нүд нулимсаар дүүрч хяналтгүйгээр урсах агаад бүхий л орчин бүрэлзэн гагцхүү хайртынхаа зүг гараа сунгана.

- Ийм юм... Яагаад... Яагаад вэ...

Хэнд ч үл хандах түүний тарчлаант орилоон байшинг цуурайтуулж шаналал нь зүрхнээс нь хальж байлаа. Арайхийн мөлхсөөр хайртынхаа дэргэд очин үхлүүт биеийг нь тэврэн авахад хайртынх нь цайсан арьсан дээр нь нулимс нь дуслах агаад Жонгүүк арайхийн чичирсэн гараараа нүдийг нь аниулав. Чарлан уйлж хайртынхаа нэрийг дуудахдаа яаж ч үл чадан хөрсөн цогцосыг нь энгэртээ наан бархирна.

- Үгүй ээ үгүй гуйя ахаа битгий үхээч дээ битгий үгүй ээ

Бохирон суусан түүний гарт нандигнан хайрладаг нэгэн нь хэзээ ч дахин нүд нээхгүйгээр энэ хорвоог орхисон байх нь зүрхэнд нь хэзээ ч мэдрээгүй их шаналалыг амсуулна. Эцэст нь Жонгүүк хайртынхаа хүйтэн уруулыг сүүлчийн удаа амтлахдаа бүхнийг ажиглан зогссон өнөөх хар нөмрөгт араас нь чарлахыг сонсон, биеэ жингүйдэх мэт мэдрэмжинд бүрхэгдэхийг мэдрэв.

- Аbracadabra!

Жонгүүк бүхий л зүйлс харанхуйлах зуурт хамгийн сүүлд харсан зүйл нь түүний хайрт байсанд, түүнийгээ эцсийн удаа үнсэж чадсандаа баярласаар. Түүний бие үхэдхийн унахад одоо ч хаагдаагүй нүднээс нь аньсага даган бүлээн нулимс нь урсан үзэгдэнэ.


"Диваажинд уулзацгаая хайрт минь"

































a/n: 🥺 Уйлсан хүн байвал зохиолчыгоо уучлаарай. Би өөрөө ч бичиж байхдаа золтой л уйлчихсангүй. Тэдний түүх ийнхүү дуусаж байна. Дараагийн онцгой хэсэг нь Хусог Юнги хоёрын тухай гарах бөгөөд тэднийг арөй жаргалтай төгсгөхөөр бэллсэн байгаа шүү. Энэ хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа.







































A/n: Өмнө нь огтоос тэмдэглэж бусдаар тоглоом тохуу хийж үзээгүй гэнэн туршлагагүй зохиолч нь та бүхнээр бяцхаан тоглочихлоо. Өршөөж хэлтрүүлээрэй ккк. Энэ хэсэг ердөө тоглоом байсан бөгөөд өмнөх дүрмээрээ та бүхнийг заасан сэт воте нд хүрсэн тохиолдолд жинхэнэ special part орно шүү. Бас нэг хүний нэг сэт тооцогдох тул олон сэт бичлэн гд хүрэхгүй шүү. Ккк уучлаарай 🙏😊

Pure blood prince [Completed]Where stories live. Discover now