5

167 15 2
                                    

   Сун ах бол яг ч миний төрсөн ах биш л дээ. Миний хүргэн ах болох ёстой хүн байсын. Одоо 31 тэй өөрийн гэсэн тогтсон ажилтай. Их сайхан сэтгэлтэй хүн. Яагаад гэдэг учир нь тайлбарлах ч шаардлагагүй биз. Миний амьдарч байгаа байрыг олж өгч бас дээр гарсанчлан одоогийн мөнгөний их үүсвэр болсон ажлын байрыг минь мөн адил олж огсон. Гэхдээ энэнээс гадна өөр олон ч зүйл дээр төвөгшөөлгүй тусалж чаддаг хүн.

Анх Сун ах эгчтэй минь цуг гэрт орж ирэхдээ сандарсан гэж бодож байна уу. Үгүй дээ. Анх орж ирсэн цагаасаа л миний бишрэх сэтгэлийг төрүүлсэн анхны хүн болсон юм. Тийм ч чамин үнэтэй хувцас өмсөөгүй хэрнээ цаанаа л нүд булаам. Буруугаар битгий ойлгоорой. Эгчийнхээ хайртай хүнийг булаахаар бус зүгээр л биширсэн төдий. Бас тэр үед л ганц эгчээрээ маш их бахархаж билээ.

   Эгч минь Сун ахтай нийлэх хүртэлх зам тийм ч шулуун амар даваа байгаагүй.

  Сун ахын гэр бүл эгчийг минь жаахан байна гээд хүлээн зөвшөөрдөггүй байсан. Гэхдээ миний хувьд л лав тий ч их зөрүү байгаагүй санагдах юм. Миний бодлоор энэ хамгийн том шалтгаан нь биш ч байсан байх. Эгч минь гэхдээ надад энэ л шалтгаан нь гэж хэлдэг байсан.

Тэр үед Сун ах 26тай эгч минь 21тэй би гэж хүн нөгөө энгийн 17т байсан.

  
    Өнөөдөр ажлын өдөр ч гэлээ нөгөө хэнэггүй дээрээс нь дэггүй захирал минь дасал болсноороо өглөө эрт ирж ажлынхаа өрөөнд бүгчихсэн.
  
   Хааяаа зүгээр сууж байж цалин авч байгаадаа ичих шиг. Энэ миний мэргэжлийн дагуух ажил биш ч гэлээ одоохондоо надад дэвшихэд боломжийн байр суурь шиг санагддаг.
   Учир нь Crystal компани нь дэлхийн шилдэг 5т багтах загварын компани юм. Ажилд орох хүмүүсын цуваа ч үл тасарна.  Уг компани нь бүх төрлийн хувцасыг зохион бүтээж түүнийгээ үйлдвэрлэдэг.      Энэ өндөр босготой компани д Сун ах минь л оруулж өгсөн дөө. Сун ах хувцас үйлдвэрлэдэг бүх үйлдвэрүүдийг хянадаг. Ер нь бол бүх салбарын захирал гэхүүдээ. Ах анх манайд ирэхдээ үйлвэрийнх нь нэг салбарынх нь хариуцсан дарга байсан. Өнөөгийнх нь байр суурийг хархад ахыг маань хэр тууштай хүн бэ гэдгийг илтгэнэ.

Ингэхээр ахыгаа бишрэх сэтгэл минь улам л нэмэгддэг. Хамгийн сэтгэл хөдөлгөм, өвтгөм тэр үйл бол ах минь одоог хүртэл эгчийн минь нөхөр хэвээр байгаад юм шиг санагддаг😢...

Ийнхүү бодохдоо зургийн дэвтэр дээрээ шинэ хувцасны загвар гарган сууна. Багаасаа л зурдаг байсан учраас нэг чиглэлийг нь сонгож дизайнер болсон ч гэлээ одоохон доо намайг мэргэжлээрээ ажиллахгүй байгааг мэдсэн байх. Гэхдээ хэзээ нэг өдөр би crystal ийн дизайнеруудын хамт олонтой нэгдэнэ хэмээн зүтгэж зургаа зурсаар л байгаа.

   Зургандаа хэт анхаарсандаа болоод эргэн тойрноо ч анзаарсангүй. Хэн нэгэн зурж буй зургийг минь булааж авхад л ухаан оров.
      Дээш хартал хэдэн өдөр хальт л царайг нь харсан захирал миний зурсан зурагруу харан зогсоно.   Нүднийх нь доогуур хөх туяа татчихаж. Бодвол ааваасаа компани аа өвлөж авах гээд л их ажилтай байгаа байх.

Ингэж их ядарсан юм бол надад ажлынхаа зарим хэсгийг даалгах хэрэгтэй ш дээ. Хүний санаа зовоогоод. Хүүүе2  ингэж ч ярихгүй шүү . Энэ муухай хүний үнэргүй амьтан намайг яаж эмзэглүүлж хэдэн өдөр уйлууллаа. Ер үүнийгээ мэддэг болов уу. Энэ ч бодохгүй л дээ. Аягуу бол иймэрхүү үзэгдэл энэ шалиг амьтанд дасал болоо байлгүй.



...........                             ............

Заза би тэр өдөр бодсон зүйл дээ харамсаж байна. Муу чөтгөр бодол уншсан мэт надад гэнэт уул овоо мэт ажил даалгасан. Одоо үнийг нь хөөцөлдөөд энэ тэрүүгээр тэнээ л явж байна. Азаар компани ний унаа гаргаж өгсөн захирал биш түүний аавд талархая.
  Гэхдээ Жонгүг миний зургийг ширтэж2 байснаа
 
   Чамд зурах ав(хат/тэмлэг)яас байдаг гэж бодсонгүй шүү. Сайн байна. Бодвол чи энэд дизайнерээр орох бодол байдаг байх. Компаний нэрэмжит сургалт байдаг тэрэнд хамрагдаад үздээ.

Ойлоглоо

Тэрнээс ийм үг сонсоно гэж бодсонгүй. Гэхдээ үнэхээр хөндий сонсогдлоо шүү. Эсвэл олон хоногийн дараа үүсгэж буй анхны харилцан яриа учраас миний тал хэсэг баярлаж байна.

Би анх удаа догдлол гэх зүйлийг мэдэрч байгаа учраас үүнийгээ хорьхоо больхоор шийдсэн. Байгаа байдлыг нь харах төдийд л энэ мэдрэмж үүсдэг болчихож. 

Захирал цааш өрөөрүүгээ алхаж байснаа.

Нээрээ миний өрөөнөөс өөрийнхөө хийх ажлыг аваарай.

За захирлаа.

Ингээд л болоо.
Бидний харилцан яриа.

Гэхдээ би дотроо хичнээн хараасан ч түүний ядарсан төрх хоолойг бодхоор бие минь бараг өөрөө л хөдөлж байна.




Ийм байдалтайгаар нилээн хэд хонолоо. Ядарсанаас болсон уу. Надад илт өөрчлөлтүүд гарч эхэлсэн.
Их хоол идэж амархан нойр хүрч бас өмнөх шигээ л байхад их ядарч байна.

Дөнгөж сая л ажлаа амжуулчихаад өрөөндөө орж ирлээ. Одоо оройны 8 болж байна. Өөрөөндөө ортол толгой үнэхээр иргэж нүд анилдаж эхлэв. Биеэ ч даах тэнхэл алга. Би чинь яагаад байна аа. Хамгийн сүүлд харсан дүр зураг бол хэн нэгны цонхруу ширтэн зогсох бөгөөд миний унах дуунаар надруу яаран ирэх тэр нэгэн.

......................................................

Жонгүг ийн талаас.

Миний дэггүй захиралWhere stories live. Discover now