Хэсэг 20

8.6K 717 51
                                    

Бүх зүйл нүд ирмэхийн зуурт л болсон. Түүнтэй анх таарч байсан тэр үе хамаг муухай дурсамж минь сэдэрдэг. Түүнтэй улам дотонсохыг оролдох бүрт алгадуулж байгаа мэт л мэдрэмж аван буцдаг байсан. Гэтэл түүнийг надад хайртай гэдгийг мэдсэн үеээс хойш түүний надад хийж байсан зүйл нь хар.. Бас өөрийн мэдрэмжээ дарах гэсэн оролдлого нь байсан байх. Тэнэг амьтан.

-Сэүн! Ирж энэ хөзрөө ав! Хэмээн түүнд боол хөзрөө өгтөл тэр инээмсэглэн

-Тоглоомны хугацаа дууссан ч чи миний боол шүү! Гэх бөгөөд би ч инээн түүнийхээ энгэрт наалдтал бүх л хүүхдүүд бидэнлүү атаархсан харц шидлэнэ.

Өнөөдөр тоглоом дуусаж байгаа өдөр. Хэзээ энэ дахиж тоглогдохыг мэдэхгүй ч тэр болтол амар тайван байх хэрэгтэй байх.

Бэкхён бидний голоор орон-Сургууль дээр битгий хамаагүй наалдаад бай! Гэсээр үглэх бөгөөд би ч инээсээр сэхүний гарнаас атгаж байлаа. Бид үнэхээр жаргалтай байгаа... Түүний харьцдаг байсан бүх охидуудруу нь би дарамталсан зурвас илгээчихсэн! Мэдээж тэрнийг Сэүн мэдэхгүй.

-Яагаад нөгөө охидууд зэрэг таг болчихвоо? Хэмээн тэр үргэлж асуудаг. Би ч инээсээр түүнд хэзээ ч хэлэхгүйг хичээж байна...

Сургуулиас гаран алхаж байтал Сэүн гарнаас минь атган

-Өнөөдөр онцгой газарлуу явцгаая.

-Онцгой гэдэг нь хаана юм? Гэтэл тэр инээмсэглэн

- Би чамайг нэг хүнтэй танилцуулмаар байна гэх нь тэр. Би ч түүнээс хэн болохыг нь асуухыг хүссэн ч тэр намайг чирэн машиндаа суулгах бөгөөд замдаа дэлгүүр орохоор болов

-Тийм хол газар юмуу? Гэтэл тэр толгой дохин

-Би удахгүй ээ сууж байгаарай гэсээр дэлгүүрт орох бөгөөд удалгүй дэлгүүр нүүлгээд гараад ирэх шиг л баахан тортой зүйлс авчран надад өгөх бөгөөд

-Замдаа идээд явья хэмээн инээмсэглэх нь тэр. Би ч толгой дохин түүнийг хооллосоор бид хотоос гаран нилээн удаан явсаар.

-Очих болоогүй юму? Гэтэл тэр толгой сэгсрэн

-Арай болоогүй болохоор унтаж байдаа.. Хэмээн дуу тавих ньтэр. Түүний хажууд тайван унтаж чадна гэж үү? .

Бид ийнхүү явсаар нар бараг л жаргах дөхсөн байх бөгөөд тэр ч ойн дунд байх хашаатай газрын өмнө зогсоод

-Ирчихлээ... Гэх нь тэр. Би ч гайхсаар түүний араас буутал тэр миний гарнаас чанга гэгч нь атган өнөөх тортой хашааруу орох бөгөөд тэр хэн нэгний булш болж таарсан юм..

JOKER I Where stories live. Discover now