Хэсэг 7

4.7K 401 18
                                    

Харин үүнийг сонссон Кёнсүү инээдээ барьж ядан-Чи ч үнэхээр инээдтэй хүн юмаа! Гэсээр гарнаас минь атган тэндээс аван гарах нь тэр. Бурхан минь хэрвээ Кёнсүү байгаагүй бол би бараг л үхэх байсан байх.....

Бид гадагш гартал гадаа үнэхээр сайхан байх бөгөөд од өмнөх өдрүүдээс илүүтэйгээр тод гялтганаж байлаа. Харин тэр гарнаас минь барьсаар удаан алхана. Бидний хэн хэн нь ч энэ нөхцөлд юу ч дуугарч чадсангүй. Бид явсаар цэцэрлэгт хүрээлэнд ирэх ба тэнд санасныг минь бодоход маш олон хүн байв.

Кёнсүү савлуурлуу заагаад-Тийшээ суухуу? Гэх нь тэр. Би ч толгой дохин бид савлуураар зөөлхөн савлаж эхэллээ.

-Юу... Надад үргэлж тусалдагт чинь маш их баярлалаа... Гэтэл тэр хэсэг чимээгүй байж байснаа санаа алдаад

-Надад тэгэх нэг л шалтгаан байгаа .. Гэх нь тэр. Би гайхсаар түүнлүү харан-Ямар? Гэтэл тэрний нүүрэнд бага зэрэг инээмсэглэл тодрон надруу хараад

-Чи яг л миний дүү шиг хэмээн толгойг минь илэн

-Үнэхээр яг түүнийг минь чи санагдуулдаг.

Бие минь хөших шиг л болж байлаа. Өмнө нь хэзээ ч эрэгтэй хүнтэй ийм ойр байгаагүй болохоор цахилгаанд цохиулж байгаа мэт л мэдрэмж биеэр гүйнэ.

-Тэгээд дүү чинь хаана байгаа юм?

Тэр намайг ингэж хэлэв үү үгүй юу доош харан-Диваажинд..

Энэ бол миний амьдралдаа хийж байсан хамгийн тэнэг үйлдэл байх. Түүнд юу ч гэж хэлэхээ мэдэхгүй аажуухнаар

-Уучлаарай гэж шивнэж байлаа. Харин тэр удалгүй инээмсэглэн

-Одоо гэртээ харьдаа! Би явахгүй бол болохгүй нь

Тэр ингэж хэлэн цааш харан алхаж байв. Би ч түүний араас ширтэн сууж байтал тэр гэнэт эргэж харснаа

-Очоод надруу зурвас илгээгээрэй! Хэмээн орилох нь тэр. Би ч инээмсэглэн толгой дохин түүнрүү даллалаа. Түүний дүү нь үнэхээр азтай охин байжээ... Ийм хүнээр үргэлж хайрлуулах онцгой байхдаа?

Тэнд хэсэг сууж байгаад гэрлүүгээ алхахаар шийдлээ... Гадаа үнэхээр үлгэрийн оронд ирчихсэн мэт л гэрэл гэгээтэй байсан болохоор цаанаа л хамаг муу муухай бүхэн минь мартагдаж байлаа.

Нэг хэсэг орчлонгоос тасарсны эцэст гэртээ ирэн тэнэг юмшиг л орондээрээ хэвтэн сэтгэлээ онгойтол орилж байв. Цээжиндээрээ гараа тавин түүний хажууд мэдэрсэн мэдрэмжээ дахин мэдрэхийг хүсэж байлаа. Өдөр бүр... Цаг бүр энэ мэдрэмжийг авахыг хүсвэл би хэтэрхий шуналтай болчих болов уу? ...

JOKER I Where stories live. Discover now