Хэсэг 3

5K 431 15
                                    

Түүний надруу ширтэж байгаа энэ харц цаанаа нэг л түгшүүртэй... Мэдээж би түүний гарт зүйл дуусна гэдгээ л мэдэж байна.

Харин кёнсүү түүнийг нудраад-Энэ удаа би шийтгэчих болохоор зүгээр орхичих.

Бэкхён ч толгой дохин тэд нэг нэгээрээ гаран явах бөгөөд Сэүн миний урд ирэн зогсоод

Сэүн-Би одоохондоо чамд шийтгэл өгч амжаагүй байгаа болохоор  миний шийтгэл хүртэл тэсээд амьд байж байгаарай. Хэмээн мөрөн дээр минь цохин инээмсэглэн далласаар хаалгаа хаах нь тэр. Яагаад ч юм санаа минь бага ч гэсэн амарч байна. Сэүн биш л бол надад хангалттай.

Тэр гарт байх бөгжөө надад өгөн-Чинийх гэдгийг мэдэж байна.Чамд л гэж хэлэхэд Сэүнтэй орооцолдох хэрэггүй л байсан юм.

Би яг л жоохон хүүхэд шиг мэгширтлээ уйлмаар байна. Өөрийн эрхгүй урсах нулимсаа арчин түүнлүү харвал тэр санах алдан

-Чамайг шийтгэхгүй бол би асуудалд орох болно. Гэхдээ надад чамайг шийтгэх хүсэл алга.

Би чимээгүй толгой дохин түүний ямар нэг зүйл хэлэхийг нь л хүлээж байлаа. Гэтэл бурхан надад хатуу хандсан мэт л Сэүн хаалгаар буцаж орж ирж байгаа харагдав. Хамаг бие минь хөшин түүнээс нүдээ салгаж огт чадсангүй.

Тэр кёнсүүгийн хажууд очин суугаад түүний мөрөөр тэврэн-Ер нь л шийтгүүлэхийг нь харж чадахгүй бол орой нойр хүрэхгүй юм шиг байна гэх нь тэр. Түүнийг үзэн ядах болон түүнээс айх айдас минь минут минутаар ихсэж байна. Өдрөөс өдөрт биш минут минутаар......

Кёнсүү чимээгүй хэсэг сууж байснаа -Гадаа талбайг 20 тойр. Хэмээн босоод цааш явах гэтэл Сэүн түүний гарнаас татан надруу тийм гэхийн аргагүй харцаар харан жуумалзаад

-Хён! Та өөрчлөгдчихжээ... Би буруу бодоод байгаа юм болов уу эсвэл та энэ охиныг өрөвдөөд байгаа юмуу? Хмм кёнсүү ахыг ийм байхыг харах хөгжилтэй биш л байна шүү гэтэл кёнсүү гараа чанга атган шүдээ зуусаар

-100тойрог тойрхоос нааш харихгүй шүү! Хэмээн орилчихоод хаалга саван гарах нь тэр. Харин Сэүн энэ үед үнэхээр жаргалтай байгаа бололтой коридорт явж байсан хүүхдийг дуудан

-Энэ охин талбайг 100 тойрч дуусах хүртэл та 2 явахгүй шүү. Намайг хуурах гэж оролдсоноос үхсэн чинь дээр гэдгийг санаарай. Гэчихээд тэр хүүхдийг түлхэн гарах нь тэр. Уйлмаар байна. Яг яасан гэж би энэ бүхнийг амсах хэрэгтэй юм бэ?

JOKER I Donde viven las historias. Descúbrelo ahora