Хэсэг 11

5K 416 7
                                    

Болих хэрэгтэй.. Ийм зүйл болж болохгүй.. би түүнийг үнэхээр их үзэн яддаг шүүдээ... Гэтэл өөрийгөө захирч чадахгүй байгаадаа дотор минь харанхуйлж байна!

Тэр гараа гуянаас минь аван миний хацар дух нүдэн дээр минь зөөлхөн үнсэн

-Нами би ядраад байна... Хэмээн үл ялиг нүдээ аних бөгөөд би ч бушуухан түүнийг хажуу тийш түлхэн амьсгаагаа дарж байтал тэр намайг өөрлүүгээ харуулж хэвтүүлэн

-Зүгээр ингээд байж байхад л надад хангалттай юм байна...

Түүний инээмсэглэх энэ харц урьд өмнөхөөсөө зөөлөрсөн байх ба тэр ч намайг чанга тэврэн нүдээ аньж байв. Одоо л амьсгаа авахтайгаа болон өөрийгөө тайвшруулж байлаа. Би үнэхээр тэнэг юм.... Түүнийг эсэргүүцэж чадахгүй байгаадаа үнэхээр их гайхаж байна... Сэүний зөөлхөн үнсэлт одоо ч мэдрэгдэн биеэр минь хорхой гүйж байгаа мэт мэдрэмж тодоос тод санагдаж байна...

Үнэндээ би түүний царайг өмнө нь ийм ойроос харж байгаагүй болоод ч тэр үү нүдээ салгаж огт чадсангүй. Охидууд яагаад түүнд тийм их дуртайг одоо л ойлгож байна... Тэр дэндүү төгс царайтай ч тэвчихийн аргагүй ааштай. Өнөөдөр бол зүгээр л алдаа байсан. Ийм зүйл болоогүй гээд бодчихоё. Тэр намайг Нами гэж бодсон болохоор л ийм зүйл болсон. Тиймээ тэгэхэд л хангалттай.

Хэсэг түүний хажууд хэвтэж байгаад явхаар шийдэн бостол тэр азаар намайг анзаарах сөхөөгүй унтаж байлаа. Би ч доош буун гутлаа өмсөж байтал Жунин хаалга онгойлгосоор орж ирэн

-Өө чи ирчихээ юу? Гэх нь тэр. Би ч түүнд бөхийн гарах гэтэл тэр

-Өдөржин Сэүн чамайг хайж утасруу чинь залгасан ч салгаатай байсан болохоор галзуурах шахсан. Дараа нь явахдаа хэлж байгаарай. Гэв би ч толгой дохин тэндээс гарахдаа түүнийг намайг хайсанд нь итгэж өгсөнгүй. Магадгүй тэр намайг шийтгэх гэж л байсан биз... Түүний хийж чадах ганц зүйл нь тэр болохоор.

Такси барин гэртээ арай ядан ирэн цагаа харвал 1 цаг болчихож. Бушуухан л хувцасаа тайлан орондоо орон нүдээ аньтал Сэүний өнөөх харц нүдэнд минь харагдаад болж өгсөнгүй... Толгойгоо нэг сэгсэрчихээд Кёнсүүтэй хамт явсан үеэ бодон зөөлхөн инээмсэглэсээр нүдээ аньлаа...

Өнөөдөр бол амралтын өдөр. Энэ өдөр л тэдний талаар бүгдийг мартдаг болохоор өөрийнхөөрөө жаргалтай байж чаддаг. Тийм ч учраас амралтынхаа өдрүүдэд аавруугаа явахаар шийдлээ. Тэнд очилгүй жил болчихсон байна шүүдээ.... Ядаж л энэ удаа сэтгэл санаагаа тайвшруулах хэрэгтэй байх

JOKER I Donde viven las historias. Descúbrelo ahora