Хэсэг 13

4.6K 413 19
                                    

Түүний хоолойг сонсов уу үгүй юу бие минь хөших шиг л болон бушуухан утасаа далд хийвэл тэр чанга инээн

-Чи ч инээдтэй юмаа! Гэсээр намайг татан босгоод

-Явцгаая хэмээн дохин машинлуугаа дөхөж байлаа. Тэр аль хэдийн хувцасаа солиод өмсчихсөн байх ба би ч гайхан тэнд зогсож байтал тэр

-Би харих хэрэгтэй байна. Чи хамт явна ойлгов уу? Машинд суу хэмээн хариултыг минь сонсолгүй шууд л машиндаа суун машинаа асаах нь тэр. Аавд ч хэлж чадалгүй унтлагны хувцастай шууд л түүний машинд суувал тэр хар хурдаараа давхиж эхэллээ..

Би юу ч дуугаралгүй гаднах орчиноо харан сууж байтал тэр надад утасаа шидэж өгөн

-Дуу тавь гэх нь тэр. Би ч чимээгүй түүний утаснаас дуу тавин явж байтал тэр юу ч дугаралгүй явсаар. Надад энэ нь ч амар байв. Одоохондоо түүнтэй юм ярихыг хүсэхгүй байна... Эцэст нь бид хотруу дөхөх үед түүний утас хангинан тэр ч дугаарыг нь харалгүй шууд л чихэндээ наавал нэг эмэгтэйн дуу үл ялиг сонсогдож байлаа. Харин тэр инээмсэглэн

-Одоо очлоо наанаа байж бай гэсээр хаазаа улам гишгэн хурдтай явах бөгөөд би ч бариулаас нь зуурахаас өөр юм хийсэнгүй. Удалгүй хотын төвд шахуу тэр зогсон надруу харснаа

-Буу гэх нь тэр. Тэр надаар тоглоод байна уу?

-Юу?... Яаж би?... Гэтэл тэр хөмсөгөө зангидан

-Наадах чинь чиний л асуудал хурдан бууж үз! Хэмээн намайг түлхэх бөгөөд би ч түүний машинаас буув уу үгүй юу тэр хурдлан алга болох нь тэр. Гадаа шөнө болчихсон болохоор бага зэргийн сэрүү орчихсон байв... Тэгээд ч би товч нь задарсан унтлагны хувцастай хотын төвд хаягдчихлаа шүүдээ... Эндээс ганнам хүртэл бараг л 1цаг гаруй явна..

Утасаа гаргаж ирсэн ч надад энэ хотод туслах хүн нэг ч байхгүй шүүдээ.. Дээрээс нь ямар ч мөнгөгүй надад такси барина гэдэг бол үлгэр бололтой. Би ч энгэрээ тэврэн хотын төвөөр алхаж эхэллээ. Хүйтнийг эс тооцвол ядаж л гэрэлтэй байгаад нь баяртай байна.

Хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүс надруу яг л гуйлгачин мэтээр харан зарим нь нүүрэн дээр минь -Арчаагүй юм гэх үгийг хэлэн зөрж байлаа. Гэхдээ надад энэ тийм ч их хамаагүй. Хурдан л гэртээ харихыг хүсэж байв. Хэр удаан явснаа ч санахгүй нь хөлдөж үхэх гэж байгаа мэт л алхаж байгаа хэрнээ чичирхээ больсонгүй. Ингээд гэрийн ойролцоо байх их дэлгүүрийн хажууд ирэх төдийд баярлах мэдрэмж минь намайг бүрхэн авлаа.... Энэ бүхэн хурдан дуусвал сайн юмсан.... Энэ хэвээрээ байвал.. Би тэсэж чадах болов уу?

JOKER I Where stories live. Discover now