Хоёр иртэй хутга

254 25 4
                                    

Miyeon's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Miyeon's POV

"Чи энд" Юнги гайхаж байгаа нь илт харагдана.

"наад гар чинь яахчихаа вэ?" тэр одоо л анзаарсан бололтой ирж явах замдаа жалга руу унаснаас болон төө хэртээ зүсэгдсан гарны минь шархыг.

Гэнэт түүний араас удахгүй төрөх гэж байгаа гэлтэй тогоо шиг гэдэстэй эмэгтэй гараад ирэв. Хүлээгээрэй тэр чинь Сүнхён байна. Тэр энд юу хийж байгаа юм бол? Бас хэн хүүхдийнх нь эцэг юм бол? Арай..

"тэр сүй тавьчихсан. Бас хүүхэд нь удахгүй төрнө...." гэнэт л тархинд Тахёны хэлж байсан үг санаанд минь оров.

Тэгэхээр.....

"Юнги" тэр намайг хармагцаа нөхрөө харамлах мэт гарнаас нь татаад авав. Харин түрүүхэн л надад санаа зовж байна гэж бодож байсан Юнги одоо ямар ч хөдөлгөөн хийхээ больчихов.

~~~~~
Өрөө нилэнхүйдээ архины эхүүн үнэрт автаж. Нимгэн унтлаганы халатны минь завсраар шимүүлсэн ором харагдах нь намайг яг л нэг хямдхан хүүхэн шиг харагдуулна.

"Чи дахиад л уугаа юу?"

"өө Жимин чи ирчихээ юу? Надтай хамт уухгүй биз"

"Чи одоо ингэхээ болихгүй юм уу? Чамд хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ энэ арчаагүй байдалтайгаа хэр удах гэсэн юм."

"чамд ямар хамаатай юм"

"надад хамаатай. Хамаатай гэж байна. Чиний энэ ой гутам байдлыг би харж тэвчихгүй нь. " тэр орилох аж.

"Яагаад гэвэл..." харин одоо тэр гэнэт л дуугай хурааж орхив.

"Яагаад гэвэл юу гэж?" тэр юу ч хэлсэнгүй харин оронд нь ширээн дээрх хундагатай архыг нэг амьсгаагаар залгиж орхив. Би дахиж түүнээс юу ч асуусангүй. Мэдээж би түүний юу гэх гэснийг мэдэж байна. Би тэнэг хүн биш шүү дээ. Надад тэр хэр их анхаарал тавьж байгааг юу хэлэхгүй нуугаад байгааг нь бүгдийг нь мэдэж байна. Гэхдээ би түүний амнаас сонсмооргүй байна. Надад тэртэй тэргүй хар мянган асуудлууд байхад. Хайр сэтгэлтэй дахин орооцолдох бодол надад алга.

Flashback

Тэр шөнө би Юнгид юу ч хэлж чадаагүй. Урсах нулимсаа харанхуй дунд уусгаад нүүрээ буруулан алхаж эхэлсэн.Учир нь надад үг хэлэх ч тэнхэл алга байсан юм. Түүний надад өгсөн бөгж одоо ч хуруунд минь гялалзаж байхад аль хэдийн өөр гэр бүл зохион жаргалтай амьдрах түүнд хэлэх үг олдоогүй. Хэт балмагдсандаа би өвдөлтөө ч мэдэрч чадахгүй байсан. Энэ нь ч амар биз. Хэрэв Юнгиг үүрд алдсан гэдэг үнэнг тархи минь хүлээж авбал би лав тэсэхгүй.

Хагас ухаантай намайг Тахёны үүдэнд ирэхэд азаар хэн ч байхгүй байсан дээр Жимин намайг олж харснаар тэр намайг өрөөнд минь аюулгүй оруулж өгсөн юм. Тэгээгүй бол би магадгүй Тахёнд зодуулаад магад хүчиндүүлээд үхчихсэн байх байсан биз.

Yoongi's POV

Миён....

Зүүдэндээ ч болов харахыг хүссэн тэр минь нүдний минь өмнө зогсож байна. Түүнийгээ харахыг тэгж их хүссэн хэр нь түүний өмнө буруутайгаа санахдаа очиж ч зүрхлээгүй энэ хулчгар амьтныг чи минь зориод иржээ. Би эхнэртэй удахгүй хүүхэд минь төрөх гэж байж яаж түүнд хайртай гэж хэлж зүрлэх юм бэ? Чамайг гэх хайр минь ямар их гэдгийг би мэднэ. Гэвч энэ хулчгар нэгэн чамд энэ хайрыг мэдрүүлэх эрхгүй нэгэн гэдгийг минь хангалттай сануулсан.

Гуниг хурсан нүдээрээ чи надруу ширтэнэ.

Хичнээн дулаан энгэртэй тэврэхийг хүсэвч хөдөлж ч чадахгүй зогсоно.

Булбарай бяцхан гар нь цусаар будагдсан харагдана.

Өмнөөс нь хэдэн зуун удаа бэртсэн ч хамаагүй зөвхөн чамайг л битгий өвдөөсэй гэж хүснэ.

Өөрийн эхнэр болгон авсан тэр эмэгтэйг гомдоохыг хүсэхгүй байвч тэр нэрийг минь ганц дуудах төдийд хайртай нэгнийг минь тэгж их шархлуулахыг хараад зүхэхгүй байж чадсангүй. Тэрнийг биш өөрийгөө. Тэгээд л би юу ч хийж чадаагүй. Урсах нулимс нь сарны гэрэлд зүрхийг минь сийчих мэт хурцаар гялбачихаад л харанхуйд уусан алга болчихсон.

Ким Миёон..

Намайг тэгж ихээр шархлуулж галзууруулсан эмэгтэй.

Надаас болж тэгж ихээр шархалж нулимс дуслуулсан эмэгтэй..

Бид ойртох тусам бидний гартаа атгасан хутга нэг нэгнийхээ зүрхэнд гүн шигдэн өвтгөнө.

Холдох тусам нэгнээ үгүйлэн гансарна.

Бидэнд нэгнээ гэх сэтгэл асар их байвч. Хайрлах аргаа мэдэхгүй бидний сэтгэл хутга болон хурцлагдана.

Энэ их хайраараа бид нэгнээ хөнөөнө.

Үхлээ ирсэн мэт бид хоёр улам бүр нэгэн рүүгээ тэмүүлнэ.

Мин Юнги.
Ким Миёон.

Нэгнээ хөнөөхөөр заяагдсан хосууд.

𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]Where stories live. Discover now