Өрөөн голд Миёон Юнгигийн гарнаас атган суух бөгөөд нүднийх нь доор татсан хар зураас түүнийг шөнө унтаагүйг илэрхийлнэ.
"Юнги" тэрээр нүдээ нээсэнд Миёон сандран юу хийх эсэхтэй эргэлзэв.
"Өвдөж байгаа газар байна уу? Би эмч дуудаад ирье." ингэж хэлээд тэр хаалга зүглэх гэтэл Юнги түүний гарнаас зуураад явуулсангүй.
"Би зүгээр болохоор эндээ зүгээр байж бай"
Юнги хэлэх бол Миёон гэм хийсэн хүүхэд шиг доошоо харан суув."Юу уучлаарай надаас л болж ийм юм боллоо." Хэсэг хугацааны аниргүй байдлыг Миёон эвдэн ам нээв.
Харин энэ удаад Юнги өндийж суун Миёон руу нухацтай харан" Миёон би чамд итгэсэн. Энэ хүйтэн харшид зөвхөн чамд л итгэж дотроо уудалсан. Гэтэл чи..."
"Юнги би..." Миёон дүгдрэн хацрыг нь даган нулимс урсаж байлаа. Юнгигийн урам хугарсан гэмээр харц түүнийг дотроос нь алж байсан юм.
"Гэвч чи өглөө босоход дэргэд минь байгаагүй. Чи Бусдын адил намайг орхисон надаас урвасан Миёон" Юнги ууралж бухимдсангүй зүгээр л түүний хоолой дэндүү сул цөхөрсөн сонсогдоно.
"Юнги уучлаарай уучлаарай Юнги" Миёон байн байн давтан үглэнэ. Тэрээр одоо хэт их айж сандарсандаа чичрэх аж. Гэвч Юнги түүнийг ойшоосонгүй шарх нь сэдрэн өвдөж байсан ч шүд зуун босч хувцаслаж эхлэв. Ингэхдээ Миёоны тусыг огтхон ч авсангүй. Түүнийг байхгүй мэт аашлана.
Харин Миёон юу ч хэлж чадахгүй дэмий л ард нь зогсоно.Юнгиг доош буухад туслах нь "Бие чинь тэнхрээгүй байгаа жоохон хэвтсэн нь дээргүй юу" гэж санаа нь зовинонгуй асуув.
"Би зүгээр ажилдаа орцгооё. Намайг ухаангүй байсан хойгуур юу болов? Тахёны нохойнууд хөдөлсөн үү"
"Тэр явдлаас хойш тэд чимээгүй байгаа"
"Сүнхён хаана байна. Тэднээс хариугаа авахад тэр бидэнд туслана"
"Юу уучлаарай эзэнтээн түрүүний болсон хэргээр Тахёны хүмүүст баригдсан"
"Бид түүний араас явах болно" Юнги хэсэг бодлогоширон сууснаа туслахдаа хандан ийн хэлэв.
"ойрын хугацаанд аюултай л болов уу"
" Мэдэж байна. Гэхдээ Тахёон новш Сүнхёныг алахаас өмнө очиж авах хэрэгтэй. Маргааш орой машин бэлд "
"мэдлээ" юнгигийн туслах гарч явахтай зэрэгцэн Миёон дамнуурган эм болон зутан шөл барин орж ирэв.
Юнги түүнийг нь харсан болчихоод "наанаа тавьчихаад гар" гэж хэлсэнд Миёон ч бас мөчөөгөө өгсөнгүй.
"Чамайг идэхээс нааш гарахгүй" Миёон Юнги рүү нухацтай харан орны хажуугийн буйдан дээр суув.
"Чамд надад заах эрх байхгүй" Юнги ямарч царайны хувиралгүй зөрөн гарахад Миёон уртаар санаа алдав. Тэр ингэхийг хүсээгүй шүү дээ. Мин юнгиг бэртээсэй гэж хүсээгүй. Зүгээр л гэртээ харихыг хүссэн. Бүх зүйл Тахёны буруу байсан. Хэдий тийм ч Миёон болсон явдалд миний буруу байгаа гэж үзэн эмийг нь яг цагийн дагуу Юнгигийн өрөөнд барин орж байв.
" Дахиад л чи юу надад гай болохгүй байж болох уу" Юнги залхсан байртай хэлэх аж.
"Хоолоо идээд эмээ уучихвал чамд гай болохгүй" Миёон хүчтэй мэт байх гэж хичээж байв.
Юнги нүдний ухархайгаа даран ярвайгаад "за яахав. Энийг идчихвэл миний нүдэнд битгий үзэгдээрэй"
" Хоолоо идсэний чинь дараа боолтыг чинь сольчихоод далд орох болохоор битгий санаа зов" Миёон хамраа үрчийлгэн хэлсэнд
"ядаргаатай нойтон хамуу" Юнги амандаа үглэн хоолоо идэж эхлэв.
Миёон унтлагийн нимгэн шорттой байх бөгөөд түүнийг эмийн
Хайрцаг авахаар явахад нь гуяных нь завсар хөхөрч няцарсан ором үзэгдэнэ." бие чинь зүгээр үү" Юнги санаа зовнисон мөн хүйтэн хоолойгоор асуув.
"Юу??"
" Тахёнд хүчиндүүлсэн биз дээ. Гуя чинь үнэхээр аймар харагдаж байна"
"Аан энэ үү.. Энэ зүгээр дээ санаа зоволтгүй"
" хэн чамд санаа зовсон гэж зүгээр л хөхөрч бэртсэн хүмүүс хараад байх дургүй" Юнги бага зэрэг сандран шилэн хүзүүгээ маажив.
" аягүү... За хурдан халуун дээр нь хоолоо идээ" Миёон хөнгөхөн инээмсэглэв.
Юнги нэг ханиалгачихаад хоолоо үргэлжлүүлэн халбагадах гэтэл туслах нь орж ирэн " Машин бэлэн болчихлоо"
" ойлголоо гарч бай би удахгүй" үүний дараа туслах нь гарч Юнги араас нь хүрмээ аван гарав.
Муу бичиж байгаад уучлаарай гэхдээ уншдаг хүн өайвал сэтгэгдлэ үлдээгээсэй гэж хүсэж байна.😢
YOU ARE READING
𝐿𝑖𝑜𝑛 𝑎𝑛𝑑 𝑡ℎ𝑒 𝑙𝑎𝑚𝑏[COMPLETED]
RomanceХэн ч чиний талд зогсохгүй. Өөрөөсөө өөр хэнд ч найдаж болохгүй. Чшш! Тэр ирж байна. Чиний зүрхийг булаахаар ирж байна.