|01|

1.2K 143 6
                                    

"Жимин хён та энийг харах хэрэгтэй байх" Жонгүгийн хоолойны өнгөнөөс л бүх зүйл сайнгүй сонсогдож байхад Жимин инээмсэглэсээр түүний утас руу харцаа шилжүүлэхэд Юнги болон Жиминий зургийг хавсаргасан "Шимэгчид" гэсэн гарчигтай мэдээлэл байхыг олж харав.

Жиминий эелдэг инээмсэглэл унтарч нүдэнд нь нулимс цийлгэнэж эхлэхэд "Хараал ид.......Жонгүг Юнги хёнд энэ мэдээг үзүүлж болохгүй шүү тэрэнд таатай санагдахгүй" гэж чичирсэн хоолойгоор хэлээд хүлээлгийн өрөөнөөс гаран хэн нэгнийг хайж эхлэх ажээ.

"Хён" гэж гэм хийсэн хүүхэд аятай хэлэхэд Юнги эргэж харан Жимин рүү инээмсэглээд "Намайг өөрийгөө гэмтээчих вий гэж айгаа юу?" гэхэд Жимин түүний араас тэврэн санаа алдаад "Бид ухрах ёстой юм болов уу?"

"Айгаа юу?........фенүүддээ үзэн ядуулж хараалгуулахаас?.......эсвэл намайг өвтгөхөөс?" гэж Жиминээс тохуурхан асуухад Жиминий нүднээс нулимс урсаж эхлэв.

Юнги:
Хэзээнээс чиний дулаахан тэврэлтэд шунадаг болчихсон юм бол?. Хэзээнээс чиний нулимснаас ингэтлээ их айдаг болчихсон юм бол?. Мэдэхгүй юм. Магадгүй чи гэх хүнтэй учирсан тэр үеэс хойш л чи миний бүхэл амьдрал болчихсон байх.

Жимин болон Юнгигийн үерхлийн мэдээ зарлагдаад хэдийн нэг сарыг ардаа үдсэн ч тэдний тухай яриа байсаар байгаа нь Жиминий сэтгэлийг тавгүйтүүлж байсан юм. Жиминд өөрийнх нь сэтгэл гэхээс илүү Юнгигийн чимээгүй байдал л түүний дотроос хэмхэлж буй мэт санагдана.

"Өнөөдөр хамтдаа гарцгаая" Жиминий хоолой сул сонсогдож байсан ч Юнги түүнээс биеийн байдал болон эрүүл мэндийнх нь талаар нэг ч үг амнаасаа цухуйлгасангүй. Харин ч түүн рүү хүйтэн харцаа тусган "Биднийг хамт байхыг хараад бидэн рүү чичилж дайрсан мянга мянган хүмүүсийн дунд чи зүгээр байх юм шиг байна уу?.......би тэгж бодохгүй байна" гэж хэлэхдээ анх удаа Жиминд ширүүн төрхөө харуулж байсан юм.

Жиминий харц шал руу чиглэсэн байгаа нь Юнгигийн ийм төрхийг харахыг хүсээгүйг баталгаажуулах шиг болоход Юнги өөрийгөө тайвшруулан гүнзгий амьсгал аваад "Жимин надад хамгийн чухал хүн бол чи......чамайг өвтгөхгүйг хичээх тусам чи улам л дордоод байна.....гэхдээ....чи өөрөө хамгийн ихээр шаналдаг хэр нь бусдын зовлонд хэт их анхаарч өөрийгөө хөсөр хаячихдаг......бусдад биш өөртөө анхаар Жимин" гэж санааширсаар хэлэхэд Жимин Юнги рүү итгэлгүйхэн ширтэх үзэгдэнэ.

Without himWhere stories live. Discover now