|04|

510 107 3
                                    

"Өглөөний мэнд" гэж Юнги гэрт нь орж ирэх бүсгүй рүү эелдгээр мэндлэхэд бүсгүй толгой дохин гэрийн эд зүйлсийг эргэж тойруулан харна. Юнги бүсгүйн гарт байх цүнхийг аваад "Гэхдээ нэрийг чинь асуугаагүй юм байна" гэхэд Жимин өрөөнөөсөө гарч ирээд "Нэрийг нь хүртэл мэдэхгүй байж" гэж амандаа бувтнан хэлэхэд Юнги Жиминийг холд гэсэн шиг ширүүн харцаа тусгах нь тэр. Юнгигийн Жимин рүү харах харц тэднийг тухгүй болгож эхлэхэд Жимин толгойгоо залхсан аятай хэд хэд хөдөлгөөд цааш өрөө лүүгээ орох аж. Жимин өрөөнийхөө хаалгыг хаагаад өөрийнхөө уурыг хянахыг хичээн уруулаа цус шүүртэл хазаж байхад зочны өрөөнөөс тэдний инээлдэх чимээ тод сонстоно.

"Куан Минхян танилцахад таатай байна" бүсгүй Юнги рүү эелдэг гэгч нь инээмсэглэл тодруулан гараа сунгасаар ингэж хэлэхэд Юнги түүний гарыг зөөлөн атган өөдөөс нь хариу инээмсэглэх аж.

Юнги Минхяныг өрөөнд нь оруулж өгөн толгойноос хөлийн ул хүртэл нь гүйлгэж харан уруулдаа хөнгөхөн инээмсэглэл тодруулаад "Биеэ гамнаарай........би олон эр дамжсан бүсгүйгээс хүүхэд өлгийдөн авмааргүй байна" гэхэд Минхян Юнгигийн хацарт гараа хүргэхэд түүний харц Минхяны уруул руу шилжив. Юнгигийн хийсэн үйлдэл бүрд догдолдог цор ганц хүн Жимин биш байсан юм. Минхян ч Жиминээс дутахааргүй Юнгиг хайрладаг нэгэн байв.

Жимин:
Хүмүүс хайрлаж ургуулсан цэцгээ гэмтээчих вий үхүүлчих вий гэсэндээ өдөр бүр арчилж бас усалдаг. Яг л үүнтэй ижил би цэцэг харин тэр миний ус байсан юм. Хэрвээ би бага зэрэг л өнгө алдах юм бол тэр минь өөр нэгнийг хайрлан услах болно.

Гэрээр тархсан хурц хоолны үнэрт Жимин өрөөнөөсөө гарч ирэн харвал Юнги урьдын адил гал зуухны өрөөнд хоол хийн зогсож байхад Жимин түүний дэргэд ирэн зогсоход Юнги түүнээс зайлсхийн холдож байхад "Би энэ хоолонд дургүйг та мэднэ биз дээ" гэж Жимин буцалж байгаа хоол руу заасаар хэлэхэд Юнги түүний үгийг тоолгүй "Чамд биш Минхянд хийж байгаа юм хүүхэд тээх хүн өлсөж болохгүй шүү дээ" гэхэд Жимин түүнээс холдон амандаа хараал урсгасаар гараад явчхав.

Жимин өөрийнх нь араас гараад ирнэ гэж найдсаар орцондоо цаг гаран суусан ч Юнги түүний хойноос гарч ирсэнгүй. Утсаа ахин дахин нээж үзэн Юнгигээс ганц л дуудлага ирэхэд буцаад ороход бэлэн байсан ч Юнги түүн рүү зурвас ч бичсэнгүй. Магадгүй Юнги түүнийг удалгүй орж ирэхийг мэдэж байсан учраас юу ч хэлэлгүй гаргасан байх.

Without himOnde histórias criam vida. Descubra agora