19

1.2K 118 7
                                    

Инбиний талаас

Түүнийгээ эцсийн удаа үнссэнээс хойш , түүнийхээ энгэрт эцсийн удаа тэврүүлснээс хойш, түүнийхээ үнэрийг эцсийн удаа үнэрлсэнээс хойш, түүнийхээ хоолойг эцсийн удаа сонссоноос хойш даруй хоёр жил өнгөрч.

Хэдий өөрийн шийдвэртээ харамсахгүй байгаа ч цаг минут тутамд түүнийг санан түүнээр дутагдаж байгаа бие сэтгэлээ яалтай.

Усгүй бол Далай үгүйтэй адил би түүнийг үгүйлж
Наргүй бол дэлхий үгүйтэй адилаар би түүнээр гачигдаж
Өдөргүй бол шөнө үгүйтэй адилаар би түүнийг санагалзаж байлаа.

Гэхдээ би тэндээс явахдаа буцаж ирнэ ч гэж хэлээгүй буцаж ирэхгүй ч гэж хэлээгүй.

Түүнийгээ намайг хүлээн насаа барснаас надаас илүү нэгэнтэй учран сайхан амьдраасай гэсэндээ л найдлага төрүүлээгүй хэрэг.

Яагаад ийм шийдвэр гаргаснаа мэдэхгүй юм. Би дэлхийгээр аялахыг мөрөөдөж байсан. Түүнтэй.

Гэвч эцсийн мөчид би түүнийг орхин явсан юм. Түүнийг шунаглан үнсэхдээ эцсийнх байна гэж яахин мэдэх билээ.

Олон хоног яах талаараа бодсон ч үргэлж түүн дээр л миний эцсийн зогсоол очдог байлаа.

Гэвч би тэрхэн мөчид гаргасан шийдвэрээрээ түүнийгээ эцсийн удаад тэврээд үдэн гаргасан юм.

Түүнийг орхиж явснаараа тэндээ би зүрхээ ч үлдээчихсэн. Үлдээсэн зүрхийг минь яах шийдвэрийг түүнд л үлдээсэн ч тэр хаясан байлаа ч би түүнээс буцааж авахгүй гэдгээ мэдэж байлаа.

•Тэр•

Тэр бол миний зүрхний эзэн

Зүүдэнд минь хааяахан үзэгдэх ч ханатлаа намайг эрхлүүлээд доголон нулимсаар үддэг сэн.

Зүрх минь санагалзан тэмүүлэх ч зургийг нь харсаар л сэтгэлээ дэвтээдэг сэн.

Эцсийн эцэст энэ бүхэн хэний төлөө байсан гэж? Түүнийг айлгах гэсэндээ юу? Үгүй дээ. Би зүгээр л өөрийгөө шийтгэчихсэн хэрэг.

Гэрийнхээ босгоор сүүлд алхан гарахдаа би аавынхаа насаараа босгосон байшинг өөр хүний гарт атгуулаад явж билээ.

Тэр үед хөл минь эрхгүй чичрэн эгээтэй л эргээд гүйчихээгүй сэн.

Нэг мөрөөдлөө биелүүлэхийн тулд би нөгөөгөө хаясан. Кафегаа би зүгээр л зарчихсан.

Сэтгэл өмөрч хоосорч байсан ч би бас л зогсоогүй.

Гэхдээ яагаад. Яагаад зүгээр л амар тайван амьдрахгүй ингэснээ би мэдэхгүй юм.

Магад аавынхаа сүүлийн захиасыг л биелүүлэх гэсэн биз гэх өчүүхэн бодлоор л өөрийгөө арагацаах ч энэ бас л худлаа.

Зүгээр л би айсан юм. Дахиад алдах вий гэхээс.

Ээжийгээ алдахад би жоохон байсан учраас зах зухаас нь л наанаа цаанаатай ойлгож байлаа.

Гэвч энэ удаагийнх өөр байсан. Би хүн хүнээр дутдаг гэдгийг тэр үед л ойлгосон.

Аавтайгаа өнгрүүлсэн хором мөч бүрийг санагдуулаад байсан болохоор би тэр байшинг зарчихсан.

Аавын минь хөрөнгөөр боссон юм даа гээд би бас л кафегаа зарчихсан.

Харин эцэст нь... эцэст нь дахиад алдах вий гэж айсандаа би Жунинаас зугтчихсан.

Алдахгүйн тулд алдахаасаа өмнө зугтана гэдэг хамгийн тэнэг санаа байж болох ч одоо ч тэр үед ч надад энэ л эцсийн найдвар мэт санагдаж байлаа.

Магад өөрийгөө ямар тэнэг байсныг ухаарах мөчид би түүндээ эргэн очих биз.

••••••••••••••••••••••••••••••••••

Намрын шар навчсан дундуур алхан явахдаа би чамайг боддог юм.

Тэд дэндүү гунигтай санагддаг болохоор л тэр.

Зуны турш хамт байсан модоо орхин унаж байгаа нь чи бид хоёрыг эрхгүй санагдуулна.

Өвлийн цасыг харан дулаан хөнжилдөө кофе ууж суухдаа би чамайг үгүйлдэг юм.

Чи минь яг л энэ хөнжил шиг дулаахан болохоор.

Гэвч хөнжлөөс гаран цаснаа гишгэхэд тэсгим хүйтэн угтаж авах нь бас л бид хоёр шиг.

Зуны наранд ээгдэн сууж байхдаа би чамайгаа санагалздаг юм.

Чи минь яг л энэ нар шиг хурц бөгөөд үзэсгэлэнтэй болохоор тэр.

Гэвч нар байхгүй болоход харанхуй угтах нь бидний хагацал шиг.

Харин хавар...

Хавар би навчис модноо эргэн нахиалахыг хараад бидний хайрын тухай боддог юм.

Намар болж тэд салсан ч эргэн нахиалж байгаа нь бидний хайр ч эргэн нахиална гэх найдварын очийг надад төрүүлдэг болохоор...

A/N. Инбинь маань яваад аль хэдийнэ 2 жил өнгөрчээ.

Жич:::::::::: Дараагийн хэсэг төгсгөл байх болно оооо........ 😯🔑🙈

The Beauty /Kaibin/ /Дууссан/Where stories live. Discover now