11

1.6K 126 4
                                    

-Сайн сууж байв уу хөгшөөн. Чам дээрээ удаан хугацаанд ирээгүйд уучлаарай. Чи минь мэднэ шүү дээ намайг ямар завгүй ажилладгийг.

хэмээн Инбиний аав ярин сууна. Хажууд нь Инбинь бид хоёр авчирсан хоолнуудаа өрж байлаа.

-Инбинь аа ээждээ ярих зүйл байгаа биз дээ хэмээн аав нь дуудахад Инбинь

-Сайн уу ээж ээ. Уулзаагүй удсан байна шүү. Охин нь ч гэсэн таныгаа санаж байна аа. гэх мэтээр санасан сэтгэлээ дэвтээн сууна.

Удалгүй тэр намайг танилцуулахад би Инбиний хажууд очин суулаа. Тэгээд

-Сайн байна уу ээж ээ. Намайг Ким Жунин гэдэг. Таны охиныг би насан туршдаа хайрлах болно оо гэж хэлэв.

Ингээд бид тэндээс хөдлөн буцаж явлаа. Наашаа ирэх гэж гурван цаг тэгээд тэндээ цаг гаран байсан гэхээр одоо бараг үд дунд өнгөрч байлаа.

Бид шууд хариад би тэндээсээ гэр лүүгээ явна гэж бодож байсан ч Инбиний аав гэрээ өнгрөөд явчих нь тэр.

Удалгүй манай гэрийн үүдэнд очоод

-Би худуудтайгаа танилцаж болох уу хэмээн асуув.

Инбинь ч би ч гайхан түүн лүү харах бол аав өмнөх шигээ сахилгагүй инээмсэглэл тодруулан сууна.

Нэгэнт буцах зам үгүй тул бид машинаа байрлуулж тавиад манайх луу орлоо.

Гэртээ ороход ээжийн дуу том өрөөнөөс сонстов.

-Жунин миний хүү ирсэн үү. Ороод ир ээж нь хоол хийж байна гэв.

Би Инбинь аав хоёрын гадуур хувцсыг өлгөж өгөөд дотогш ороход буйдан дээр сууж байсан аав биднийг хараад ууж байсан цайндаа хахан босоод зогсчих нь тэр.

Дараа нь ээж эргэж хараад эхлээд Инбинийг харсан бололтой

-Өө Инбинь аа миний охин ирсэн юм уу? Жунин эрт хэлэхгүй дээ илүү амттай хоол бэлдэх байсан юм

гэснээ Инбиний аавыг харсан бололтой

-С.сайн байна уу худ аа. гээд яг л аав шиг сандраад зогсчих нь тэр.

Аав ээж хоёр Инбинийг анх ирэхэд ч ингэж сандарч байгаагүй санагдана. Инбиний аав луу харахад тэр ч бас багагүй сандарсан байлаа.

Энэ дунд Инбинь бид хоёр л сандрахгүй байна. Хэсэг хугацаанд энэ байдал үргэлжилсний эцэст би хадам аавыг суухыг урьснаар энэ байдал өндөрлөв.

The Beauty /Kaibin/ /Дууссан/Where stories live. Discover now