Үхэл үү? Амьдрал уу?

1K 126 0
                                    

Юнги буугаа хураан Жэнни дээр гүйж ирээд
"Зүгээр үү? Баахан шил зоогдчихож, хурдан эмнэлэгрүү явцгаая"

Жэнни Юнгилүү ширүүнээр харж

"Чи яг яагаад ингээд байгаа юм бэ?!"

Юнги гайхан "Юу-

Жэнни " ЧИ ДӨНГӨЖ САЯ АЛУУРЧИНТАЙ ХОЛБООТОЙ НЭГЭНИЙГ АЛЧИХЛАА!!! Яагаад дандаа ингээд алчихдаг юм бэ? Аль эсвэл чи үнэхээр алуурчин юм уу?! Албаар хэргээ нуух гэж намайг ашиглан гэрчүүдийг алаад байгаа юм уу?!"

Юнгигийн царай барайн дээш өндийгөөд зүгээр л төв царайлан

"Хүссэнээрээ л бод. Гэхдээ эхлээд эмнэлэг-

Жэнни зүгээр л түүнээс харцаа буруулан

"Зайл!! Надад чиний тусламж хэрэггүй!!"

Юнги дахиж юм хэлсэнгүй. Удаанаар эргэж харан алхан хаалганд тулж ирэв. Дахин Жэннилүү харсангүй. Хоосон харц, хөшсөн биетэй тэр ямар ч сэтгэл хөдлөлгүй сааралтсан хоолойгоор

"Би түргэн тусламж дуудчихъя. Чамд дахиж гай болохгүй..."

гэж хэлээд хаалгаар гараад явчихав.

Жэнни хана налж суугаад уйлж эхлэв

"Яг хэнд нь итгэх ёстой юм бэ?!"

Гэнт ухаангүй хэвтэх залуугийн утас дуугарах нь сонсогдов.

Жэнни цочсон ч нөгөө эрийн утсыг хайн тэмтчиж байгаад арай гэж олов. "Засварчин" гэсэн нэртэй хүн залгаж байв.

Жэнни дуудлагийг аван утасны цаадах хүн ярихыг хүлээв. Гэтэл түүний хэзээ ч төсөөлж байгаагүй хүний хоолой утасны цаанаас сонсогдов

"Байна уу? Дараачийн ажилдаа бэлэн биздээ?"

Жэнни: ....

----------------------------------------------------

Жимин Ружэ 2 ТЕГ н хурлын өрөөндөө сууна. Ружэ сандал дээр суугаад утсаа оролдоно. Хажууд нь Жимин нааш цааш холхин цухалдана

"Энэ 2 юм чинь хааччихваа?!"

гэж Жимин уцаарлангуй хэлэв.

Ружэ гар утсаараа зогсоо зайгүй Жэннилүү залгана

"Бидэнд алуурчныг барьтал дахиад долоо хоног л байна. Дараагийн хохирогч гарч ирэхээс өмнө, захирлын өгсөн хугацаа дуусахаас өмнө..."

Энэ үед хаалгаар хүчтэй савагдан Жэнни орж ирэхэд Жимин Ружэ 2 харцаа түүнлүү шилжүүлэв.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now